Бразилийн Амазонас мужийн хамгийн том хот болох Манаусыг ой хээрийн түймрээс үүдэлтэй хорт утаа олон хоног бүрхжээ. Хоёр сая орчим хүн амтай хот марафон зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлахаас өөр аргагүйд хүрэв. Амазоны түймэр Лхагва гаригаас хойш хойд нутгийн Амазонас мужийн нийслэл дээгүүр саарал утаа бүрхжээ. Дэлхийн агаарын чанарын индексээр тус хотын агаарын чанар дэлхийн хамгийн мууд тооцогдож байна.
Эрүүл мэндийн албаныхан хотын оршин суугчдыг аль болох хордохоос зайлсхийхийг уриалав. Засгийн газрын Нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэлтсийн захирал Марсио Гарсиа хэлэхдээ, утаагаар удаан амьсгалах нь хүмүүст амьсгалын замын өвчний эрсдэлийг үүсгэхийг сэрэмжлүүлжээ.
Бразилийн хамгийн том муж болох Амазонас сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн их түймэр гарлаа гэж Сансар судлалын үндэсний хүрээлэнгийн (INPE) мэдээллээ.
Энэ сарын Пүрэв гаригийн байдлаар 2770 гал түймрийн дэгдэлт бүртгэгдсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 154 хувиар өссөн байна.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ