Хавдрын эмчилгээнд “Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь” семинар боллоо

Хавдрын эмчилгээнд “Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь” семинар боллоо

Хавдрын эмчилгээнд “Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь” семинар боллоо

2023 оны аравдугаар сарын 14-нд "Монголд анх удаа хавдрын эсрэг эмчилгээнд Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь" сэдэвт семинарыг ДИ ЖИ БИ ХХК болон "Japan Bio product" компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Энэ удаагийн семинарт Монголын төдийгүй Тайланд, Индонези зэрэг олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Хавдрын үед эрүүл эсийн нөхөн төлжилтийг хэрхэн сайжруулах тухай болон мэдрэлийн эмгэгүүд, үе мөч, дотор эрхтний эмгэгүүдэд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан нэгтгэмэл эмчилгээний үр дүнгийн талаар эх орныхоо салбар бүрийн эмч, эм зүйч, эмнэлгийн салбарынханд зориулсан нэгэн өдрийн арга хэмжээ болж байгаа юм.

Семинарын зочин илтгэгчдээр: АНАГААХЫН БОЛОН БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ОЛАФ В.КУХНКЕ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БЕАТРИКС ЛИЙ нар хүрэлцэн ирсэн байна.

ДИ ЖИ БИ ХХК нь 2013 оноос хойш 10 жилийн турш Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Лаеннек хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа бөгөөд өдгөө олон мянган хэрэглэгчтэй болсон байна. Анх 1958 онд "Japan Bio Products Co.,Ltd" компани нь 20 гаруй жилийн судалгаа шинжилгээ дээр тулгуурлан дэлхийд хамгийн анхны эхэсийн бэлдмэл болох Лаеннек бүтээгдэхүүнийг гарган авсан бөгөөд үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд дэлхийн 40 гаруй оронд хэрэглэгдэж үр дүнгээ өгсөөр байна. Тус хугацаанд нийтдээ 130 гаруй төрлийн өвчин эмгэгт хэрэглэхэд үр дүнтэй нь нотлогдсон бөгөөд гаж нөлөө бүртгэгдээгүй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Хорт хавдар нь дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хувьд аюулын харанга дэлдэж буй аймшигт өвчин юм. Монгол Улс дэлхийн улс орнуудаас элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаатай холбогдуулан 2015 онд Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтний эмгэгийн кабинет, тасгаар үйлчлүүлэгч элэгний хатууралтай хүмүүсийг түүвэрлэн сонгон лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннек-ийг өдөрт 2мл-аар нэг удаа 25 хоног тарьж эмчилсэн. Эмчилгээний дараа элэгний эсийн задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, фиброзийн зэргийг 30%-иар бууруулсан байна.

Энэхүү семинарыг ДИ ЖИ БИ ХХК, "Japan Bio Products Co.,Ltd" нь уламжлал болгон энэ жил Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

1. 2015 оны 09 сард Японы Dr, Phd Савако Хибино – “Хүний эхэсийн бэлдмэлийн эмчилгээний ач холбогдол” 2015.1

2. 2018 оны 9 сард Японы Dr, Phd Mahiko Nagase – “Лаеннек хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд хэрэглэх нь” 2018.1

3. 2019 оны 11 сард Японы Dr. Keizo Hanada – “Хүний эхэсийн тарилга Лаеннекийг элэгний өвчлөлд хэрэглэх нь" 2019

4. 2023 онд Анагаах ухааны доктор, профессор Олаф В.Кухнке, Анагаах ухааны доктор Беатрикс Лий: "Хавдрын эсрэг эмчилгээнд Laennec-ийг хэрэглэх нь" сэдэв дор 10 сарын 14 өдөр зохион байгуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.181.13

өмнөд азид уургын дутагдал их байдгийм шиг байнлээ. тайланд, индонези. манайхаас малын гэдэс дотор авмаарын. бөөн уураг.

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.181.13

бие цоо эрүүл бол ланнекээ өөрөөсөө ялгаруулна. элдэв шалдав өвчин тусч, эм тариа их хэрэглээд элдэв хууч, янз бүрийн үрэвсэлт өвчнүүдээс болж уураггүй болчоод гаднаас нэмэлтээр авч байгаа нь энэ мэт. гэхдээ мах уураг маш бага иддэг, жимс ногоогоор уургаа нөхөж чадахгүй газрыхан хэрэглэх бизээ.

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.181.13

Q10 уураг уу.

Avatar

Иргэн 2023-10-14 202.126.88.181

маш үнэтэй тарилга.баячууд авч хийлгэнэ үү? гэхээс дундаж орлоготой хүн 1сая500000төг хийлгэх чадал бна уу?курсээр нь хийлгэсэн биенд өөрчлөлт орсныг мэдэхгүй бна.ядахдаа гүндалайн авгай мэдээлэл хүргэж бгаа юм бол ямар өвчинд сайн яаж биенд өөрчлөлт орох ямар өвчнийг эдгээдэг шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийгээч.өөрөө мэдэхгүй бол нөхрөөсөө хийлгэх бсан биш үү?их л үнэтэй тариа бна лэ.үнэ хямд нотолгоо баримттай бол хүн тар улс болох бх.тэрнээс сарын цалингаас үнэтэй тариа хүн болгон хийлгэх

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.181.13

гүндалай хийлгээд хошногоноос цус алдсан. вакцин биед уураг үүсгэнэ, эхс уураг. вакцины нөлөө, уургын бэлдмэл тэгсгээд биеэс арилчнөө. байнга тасралтгүй хийлгэх хаашаа юм. сүлжээ угаасаа байнга хэрэглэх ёстой болдог. уураг их хэрэглэсэн бодибилдингерууд ямар уу.

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-10-14 202.21.107.5

Монгол хүн дээр турших зөвшөөрөл хэн олгосон бэ????ДЭЛХИЙД БҮРТГЭГДСЭН эм үү….. ????? Сүүлд нь ямар үр дагавар гарах ве?
ХЭН ЗӨВШӨӨРЧ ..МОНГОЛ ХҮНД ТУРШИЛТ ХИЙЖ БАЙНА аа? Нарийн яривал хүн туршилт хийсэн нь Хуулийн ЗҮЙЛ анги Монголын хуулинд бий шүү……Сарангэрэл нь үү.. Одоогийн ЧИНЗОРИГ нь уу???? Зоригтой байна гэсэн чинь МААНУУСыгаа туршилтын туулай болгож а**х нь л дээ.???? Маш ноцтой зүйл шүү….

Avatar

W 2023-10-14 103.212.116.135

Havdraaraa uursduuu uhchih wiii kk urs chin uhchihwiii

Avatar

Зочин 2023-10-14 66.181.184.120

Солонгос, Японд клинкийн туршидт хийгдсэн. 1950 иад оноос эмчилгээнд хэрэглэж бна гэж дуулсан.Арилжааны талаас нь биш эмчилгээ талаас нь сурталчилгаагаа явжулаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж