АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөө өглөө Саудын Арабт ирлээ. Энэ нь түүний Арабын зургаан орноор хийсэн айлчлалын тав дахь зогсоол юм.
Тэрбээр Хамас болон Израилийн хоорондох мөргөлдөөн бүс нутагт тархахаас сэргийлж айлчлал хийж байна. Мөргөлдөөнд Хамасыг буруушааж, Израилийн хариу үйлдэлд тэвчээртэй хандахыг тэр уриалжээ.
Гэвч түүнийг Эр-Риядад ирэхэд Саудын Арабын Гадаад хэргийн яам Израилийг хатуухан шүүмжилж, хамгаалалтгүй энгийн иргэдийг онилсон явдалд буруушаав.
Саудын Араб нь Израильтай харилцаагаа хэвийн болгохоор зорьж байсан ч энэ бодлоо түр хураасан бололтой. Харин энэ оны эхээр тэд Ирантай харилцаагаа сэргээсэн. Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү энэ долоо хоногт Ираны ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ. Ираныг мөргөлдөөнд оролцох вий гэсэн болгоомжлол байгаа тул Энтони Блинкен энэ талаар ч мөн сэрэмжлүүлэхийг хүсчээ.
Энтони Блинкений дараагийн зогсоол нь Газын зурвастай хиллэдэг Египет юм. Египетэд тэрбээр хүмүүнлэгийн тусламжийн коридор байгуулах, Газын зурваст энгийн иргэдэд зориулсан аюулгүй бүс байгуулах талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ