Хамас бүлэг Хойд Солонгосын зэвсгийг ашигласан гэв

Хамас бүлэг Хойд Солонгосын зэвсгийг ашигласан гэв

Хамас бүлэг Хойд Солонгосын зэвсгийг ашигласан гэв

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Бусан боомтод ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ үйл явдлыг Хойд Солонгос хатуу шүүмжилж, ил тод өдөөн хатгалга гэлээ. Энэ нь Хойд Солонгос руу довтлох АНУ-ын төлөвлөгөө хэрэгжиж буйн нотолгоо бөгөөд цөмийн зэвсгийн бодлогын дагуу хариу үйлдэл үзүүлнэ гэв.

Цөмийн хөгжүүлэлтээ идэвхийлэн хийж буй Хойд Солонгос улс ийм төрлий зэвсгээ урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглана гэж үе үе сүрдүүлдэг. Тэд юу юугүй цөмийн зэвсгээ түрүүлж ашиглах магадлал багатай ч одоохондоо дипломат харилцаа тогтоох сонирхолгүй байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Эргэн сануулахад, АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтын дараа "USS Ronald Reagan" хөлөг Бусан боомтод ирсэн. Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй цөмийн хөтөлбөрийнх ариуд АНУ-ын цэргийн хүчний түр байршуулалтыг нэмэгдүүлэх хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэгч хөлөг Бусанд тав хоног байрлах аж. Хөлөг боомтод ирснээс нэг өдрийн дараа Хойд Солонгосын заналхийлсэн мэдэгдэл гарчээ.

Хойд Солонгос улс цөмийн зэвсгээ улам өргөжүүлэх шалтаг олохын тулд өрсөлдөгчидтэйгөө зориудаар хурцадмал байдлыг бий болгож байна гэж ажиглагчид үзсэн. АНУ, Өмнөд Солонгосын өргөтгөсөн цэргийн сургуулилалтад хариу өгөх нэрийдлээр Хойд Солонгос өнгөрсөн оноос хойш 100 гаруй удаа пуужингийн туршилт хийсэн билээ.

Дашрамд дурдахад, Газын зурвас дахь довтолгоонд Хамас бүлэглэл Хойд Солонгосын зэвсэг ашигласан байж магадгүй гэх таамаг гарсан.

Хойд Солонгосын тал үүнийг үгүйсгэжээ. АНУ-ын зарим хэвлэлд дурдсанаар, Хамас бүлгийнхэн өмнө нь "F-7″ тэсрэх бөмбөгтэй пуужин зэрэг Хойд Солонгосын зэвсгийг ашиглаж байсан удаатай аж. "АНУ уламжлалт гүтгэх кампанит ажлаа явуулж байгааг үл тоомсорлож болохгүй" гэж "KCNA" агентлагийн олон улсын тоймч Ри Кван Сон нийтлэлдээ дурджээ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж