ОХУ нь Африкийн оронд цөмийн станц барина

Хуучирсан мэдээ: 2023.10.14-нд нийтлэгдсэн

ОХУ нь Африкийн оронд цөмийн станц барина

ОХУ нь Африкийн оронд цөмийн станц барина

Буркина Фасогийн цэргийн удирдагчид эрчим хүчний нийлүүлэлтийг сайжруулах зорилготой цөмийн цахилгаан станц барих гэрээг Оростой байгууллаа. Энэ бол барууны ихэнх түнштэйгээ таарамжгүй харилцаатай болсон Буркина Фасогийн Оростой нэгдэх гэсэн алхам юм. Тус улсын цэргийн хунта өнгөрсөн жил эрх мэдлийг гартаа авснаасаа хойш Оросоос эдийн засаг, цэргийн дэмжлэг авч байна.

Буркина Фасо нь дэлхийн улс орнууд дундаас цахилгаан эрчим хүчний хангамж хамгийн багатай орон юм. Тодруулбал, тус улсын хүн амын 21 хувь нь л цахилгаан ашиглаж байна.

Энэхүү шинэ хэлэлцээр нь долдугаар сард болсон Орос, Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр цэргийн захирагч Ибрахим Траоре, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нарын хийсэн яриа хэлэлцээний үр дүн юм. Ибрахим Траоре тухайн үед Путинээс Буркина Фасод цөмийн цахилгаан станц байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Энэ нь зөвхөн Буркина Фасогоор тогтохгүй хөрш орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахад тустай аж.
Буркина Фасо 2030 он гэхэд хот суурин газрын 95 хувь, хөдөө орон нутгийн 50 хувийг цахилгаантай болгох зорилт тавьжээ.
Өдгөө тус улс цахилгаан эрчим хүчнийхээ ихэнх хувийг нүүрс, мод зэрэг био түлшнээс гарган авдаг. Мөн газрын тосны бүтээгдэхүүн нь нийт эрчим хүчний нийлүүлэлтийн гуравны нэг хувийг эзэлдэг. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж