Үдийн хоолыг чанартай болгоход эцэг, эхийн дэмжлэг хэрэгтэй

Үдийн хоолыг чанартай болгоход эцэг, эхийн дэмжлэг хэрэгтэй

Үдийн хоолыг чанартай болгоход эцэг, эхийн дэмжлэг хэрэгтэй

Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг.

Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.

Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй үедээ мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг. Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд сурагч бүрээс хоолны мөнгө төлбөрөөс нь гадна авдаг. Нэг өдрийн хоол нь 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна. Харин улсын сургуулиуд үдийн хоол өгөхдөө сурагчдаас мөнгө авдаггүй.

Нэг ёсны төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газар нь улсаас өгч буй төсөвтөө захирагддагаас шим тэжээлтэй хүнс хүүхдэд өгөх боломжгүй байгаа юм.

Иймээс улсын сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны зардлын тодорхой хэсгийг  эцэг эхчүүд хариуцдаг болчихвол  шим тэжээлтэй хоол өгөх боломжтой болно. Бүх л зүйлийг улсаас шаардах нь утгагүй.

2024 ОНД ХУВИЙН СУРГУУЛЬД ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ ОЛГОХГҮЙ

Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хассан байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Эдгээр сурагчдын хоолны зардал жил бүрийн улсын төсөвт тусгагддаг.

Боловсролын багц хууль өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу энэ хичээлийн жилээс хувийн сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлыг олгохоо зогсоосон байна. Улсын хэмжээнд хувийн сургуулийн 1-6 дугаар ангид 50 мянга орчим сурагч сурдаг байна. Тэдгээр сурагчдын үдийн хоолны зардлыг төсвөөс гаргахаа зогсоосон гэсэн үг. Мэдээж хувийн сургалтын байгууллагыг сонгосон эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны зардлыг гаргахаас татгалзахгүй. Улсын сургуулийнханд ч энэ жишгийг тогтоох нь зүйтэй.

Олон зүйл дээр улсын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, төрөөс дэмжлэг үзүүлдэг байхад эцэг, эхчүүдийн хариуцлага барагтаа яригддаггүй.

Тиймээс хариуцлага гэдэг зүйлийг эцэг, эхчүүд, асран хамгаалагчдаас нэхэх нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-16 103.10.21.9

татвар төлөгч шүү үүнийг төр бас хариуцах хэрэгтэй ч бүхнийг л эцэг эх гэж үүрүүлэхээ болиоч ямар нийгэмд ямар цалин авдаг билээ .

Avatar

Зочин 2023-10-16 202.21.108.11

сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний талыг нь эцэг эхчүүдээс гаргуулах нь хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.93.156

90 д оны сурагч бидний хувьд сургууль дээр ус ч олддоггүй байлаа гэртээ харихад талх байвал баярладаг байлаа .

Avatar

zochin 2023-10-16 185.247.199.5

ene deerhi zurag suragchdyn hool bol ineedtei haragdaj bna, iim yumand osch ondiij bgaa, hicheel nom uzej tolgoigoo ajilluulj bgaa huuhded yamar hool boloh yum be? tolgoi chini bas ajillaj bhdaa ih hool iddeg, bi lav iim hool idvel yu ch surch togtooj tolgoi maani ajillahgui yum bna, posno gevel buur butehgui l yum bna. Arai ch dee.

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 77.248.52.248

Huuliin zaaltaas hasdag ni nudee olj, gylai gylai, huuhdee hooltoi hoolgui yvuulahaa eej aav ni l medeg. Tednii hariutslaga, ted huuhdee buren tanina

Avatar

зочин 2023-10-16 192.82.92.204

үдийн хоолны мөнгөний хагасыг нь эцэг эхээс гаргах нь зөвөө, бүх зүйлийг төр даана гэж байхгүй. харин хүүхдийн хоолнь шим тэжээлтэй шаардлага хангасан хангасан байна уу, үгүй юу гэдгийг өдөр бүр эцэг эхийн төлөөлөл шалгаж байх хэрэгтэй. яг л скул полиц шиг, тэр өдөр нь тухайн эцэг эхийг 1 өдөр ажлаас нь чөлөөлж тухайн хүн тэр өдрийн хоолны байдалд хяналт тавьж ажиллавал зүгээр санагдана

Avatar

Нэргүй 2023-10-16 202.179.3.222

1-5 р ангид өгч байгаа шүү

Avatar

зочин 2023-10-16 90.188.246.74

өдрийн 1500 төгрөгөөр махтай аятайхан хоол хийх боломжтой. Бөөрөнхий мах, котлет, будаа, нухсан төмс гм хийхэд хялбар хоолууд зөндөө. Гол нь сэтгэл

Avatar

Зочин 2023-10-16 202.131.230.218

Үдийн хоолыг бага дунд ахлах анги гэж ялгалгүй бүгдэнд өгдөг болж болдгүйл юм байхдаа

Avatar

иргэн 2023-10-16 66.181.166.108

ирээдүйнхээ ходоодноос мөнгө харамладаг хирнээ өөрсдөө төрөл бүрээр нь, тэрбумаар нь гударцгаадаг…

Avatar

Нэргүй 2023-10-16 103.212.119.132

Төр хувийн салбарын байгууллагыг санхүүжүүлэх үүрэг байхгүй тул Үндсэн хууль энд огт падгүй!! Харин улсын сургуулиа л олигтойхон санхүүжүүлж, хяналтаа чангатга!!!

Avatar

Захирал нягтлангийн бизнес болоод удаж ба 2023-10-16 202.126.90.64

Чанаргүй бохир орчинд бэлтгэдэг. Хамгийн доод үнээр аваад дээд үнээр тайлан гаргадаг

Avatar

E 2023-10-16 59.153.115.52

шал дэмий үдийн хоол нэртэй энэ юмаа болих хэрэгтэй хувийн үйлдвэрийн ганц хатсан боовоор хуураад бусдыг нь дарга нар идэж уугаад дуусаж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж