ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

Цахим хуудаст бага насны хүүхэд рүүгээ хутга барьж дайрсан гэх хэрэг гарсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад гэр бүлийн  хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Бид цахим хуудаст нийтлэгдсэн дээрх мэдээллийн дагуу тодруулахад өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдрийн 07:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүүхдийн тусламжийн 108 дугаараас есөн настай хөл нүцгэн хүүхэд байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу хүүхдийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг шалгалтын ажил дууссаны дараа өгөх боломжтой.

Хүүхэд рүү асран хамгаалагч нь хутга барьж дайрсан эсэх нь шалгалтаар тогтоогдоно. Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй дуудлага мэдээлэл хоногт 70-100 ирдэг. Хоногийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн нийт 1700-2000 орчим бүртгэгддэг. Цагдаагийн байгууллагын 102 болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэх 107, хүүхдийн тусламжийн 108 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллээр цагдаа болон хорооны нийгмийн ажилтны хамтарсан баг хууль, дүрэм, журамд заасны дагуу ажилладаг гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.181.17

Эрчүүд нь эр хүн шиг, эцэг хүн шиг үүрэг хариуцлагаа ухамсарлаж амьдралынхаа ачааны талыг нь үүрэлцэхгүй бол эмэгтэйчүүд нь ачаагаа ганцаараа үүрсэнээс болж сэтгэлийн эмгэгт автдаг болж дээ. Энэ их аюултай, ирээдүйн үр хойчсыг хүмүүжүүлэх эх сурвалж болсон эхчүүд эмэгтэйчүүдийн асуудал бол улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шууд бус ч дам утгаараа хамааралтай.

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-14 202.55.188.106

энэ хөдөөний дандаа арчаагүй ажилгүй унхиагүй ухаангүй маанагууд хотод нүүгээд ирчихсэн хүмүүжил соёл энэ тэр түй ч байхгүй хүүхэд цувуулаад мал шиг зөнгөөр нь хаядаг яаая даа энэ олон малнуудаа

Avatar

Нэргүй 2023-10-14 202.55.188.33

huuhed eregtei uchraas huuguin buruu eejiin zuv , eej ni emegtei uchraas buruugui nuhur ni buruutai bla bla bla !!!! hezee neg talaas ni yumiig harhaa bolih veee toxicfemnistuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж