ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.14-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

ЦЕГ: Хүүхэд рүү ээж нь хутга барьж дайрсан эсэхийг шалгаж байна

Цахим хуудаст бага насны хүүхэд рүүгээ хутга барьж дайрсан гэх хэрэг гарсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад гэр бүлийн  хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Бид цахим хуудаст нийтлэгдсэн дээрх мэдээллийн дагуу тодруулахад өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдрийн 07:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүүхдийн тусламжийн 108 дугаараас есөн настай хөл нүцгэн хүүхэд байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу хүүхдийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг шалгалтын ажил дууссаны дараа өгөх боломжтой.

Хүүхэд рүү асран хамгаалагч нь хутга барьж дайрсан эсэх нь шалгалтаар тогтоогдоно. Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй дуудлага мэдээлэл хоногт 70-100 ирдэг. Хоногийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн нийт 1700-2000 орчим бүртгэгддэг. Цагдаагийн байгууллагын 102 болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэх 107, хүүхдийн тусламжийн 108 дугаарт бүртгэгдсэн гомдол мэдээллээр цагдаа болон хорооны нийгмийн ажилтны хамтарсан баг хууль, дүрэм, журамд заасны дагуу ажилладаг гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж