Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш сүүлийн саруудад тогтворгүй байсан. Харин 9-10 сард харьцангуй тогтворжиж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногуудад ам.доллар 3480 төгрөгт хүрсн бол энэ долоо хоногт 3445-3460 төгрөг болжээ.
Энэ жилийн тухайд 2023 оны тавдугаар сар хүртэл ам.долларын ханш 3500 төгрөгөөс буугаагүй.
БАНКУУДАД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3453 ТӨГРӨГ БАЙНА
Монголбанкны ам.долларын ханш 3453 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3450-3460 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.
Өнгөрсөн 2022 оны дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс дээд тал нь 3350 төгрөгт хүрсэн. Харин одоо энэ ханшийг эвдээд байгаа ч эхний хагас жилийн ханшаас одоо харьцангуй тогтворжиж байна.
Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа хэвээр аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд л хамаарч буй юм.
Холбоотой мэдээ