Зарим ШТС АИ-92 бензин хязгаартай олгож байгаа хэвээр байна

Зарим ШТС АИ-92 бензин хязгаартай олгож байгаа хэвээр байна

Зарим ШТС АИ-92 бензин хязгаартай олгож байгаа хэвээр байна

Шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийн дагуу бид өнгөрсөн Даваа гаригт сурвалжлага бэлтгэсэн. Таван өдрийн өмнө ихэнх шатахуун түгээх станцууд бензин олгохгүй байсан бол өчигдрөөс зарим клонкууд хязгаарлалттай олгож эхэлжээ.

Тодруулбал, хотын төвийн болон захын хороололд байрладаг зарим ШТС бензин хязгаарлалттай олгож байгаа хэвээр байна.

Тухайлбал, "Сод Монгол" шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай жолоочид бензин олгож байгаа бөгөөд төвийн салбаруудад үдээс хойш, орой АИ-92 дууссан, зөвхөн АИ-95 бензинийг 30 мянган төгрөгөнд хязгаарлалттай олгож байгаа талаар иргэд хэлж байна. Харин борлуулагчдын хэлж байгаагаар зарим салбарт түгээлтээс шалтгаалж, бензин эрт дуусч байгаа, ямар ч тасалдал үүсээгүй. Бусад салбарууд хэвийн олгож байгаа гэсэн юм.

БЕНЗИН ТАСАЛДАЖ, ҮНЭ ӨСӨХГҮЙ

АМГТГ-аас өгсөн мэдээллээр “Долоо хоног тутамд шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэдэг.

АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж, ШТС-ын нөөц эрт дуусах асуудал бол үүсч байгааг үгүйсгэхгүй.

Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар дугаар сарын 3-ны байдлаар нийт 131,221 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 4,579 тонн, АИ-92 автобензин 39,922 тонн, АИ-95 автобензин 2,648 тонн, дизель түлш 81,195 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 27 хоног, АИ-92 автобензин 32 хоног, АИ-95 автобензин 20 хоног, Дизель түлш 32 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирж болно. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа.

Манайд нийт 60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 40 гаруй нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.182.44

төр мэдэлдээ авмаар юм шагчдаа болиулуул таарна муусайн ёсөн шид нь бүрдсэн хулгайч нарыг болиулах хэрэгтэй төрөөс хөнгөлөлтэй удаан хугацаагаар зээл аваад ард түмнийг шуллаг хулгайч нараастөр буцааж аваад мэдэлдээ авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-14 66.181.160.86

Бензины хангалт тасалдахгүй, үнэ хөдлөхгүй бол ашгүй дээ . Нэг ч гэсэн сайхан мэдээ олж уншлаа

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

ANYSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж