Угаарын хийг үнэрлэж мэдэхгүй учир 50 мянган айлд төхөөрөмж суурилуулна гэв

Угаарын хийг үнэрлэж мэдэхгүй учир 50 мянган айлд төхөөрөмж суурилуулна гэв

Угаарын хийг үнэрлэж мэдэхгүй учир 50 мянган айлд төхөөрөмж суурилуулна гэв

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарт цохиулж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо 5 дахин өсчээ. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатай гэв.

Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалын хэлснээр "Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан.

Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-14 139.5.217.130

сайжруулсан гээд бгаа түлш чинь муужруулаад бна

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-10-14 59.153.115.62

ЯАГААД БАРАГ БҮХ АЙЛ УТАА МЭДРЭГЧТЭЙ ХЭРНЭЭ УГААРТАЖ ҮХЭЭД БАЙНА ВЭ?ТАРААСАН УТАА МЭДРЭГЧ НЬ АЖИЛЛАДАГГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?

Avatar

Нэргүй 2023-10-14 38.42.106.107

Зүгээр л 100айлын нэг гар энийг нь зардаг бол хичнээг амар. Очоод л авчихна аминдаа хайртай бол. Гэтэл ингээд төр мөр, үнэгүй мүнэгүй гээд тэнэгтpээд бхымаа

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.168.8

АМИНДАА ХАЙРГҮЙ НОВШНУУД ВЭ ГАНЦ ЖИЖИГХЭН ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛААД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ҮНЭГҮЙ ӨГСӨН ЮМ ХАЯЦАН БАЙЖ ЭТР ТЭГЭЭД УГААРТАЖ ҮХЭЭД БҮР НЭГ

Avatar

Зочин 2023-10-14 66.181.160.86

Бас л нэг мөнгө идэх хулгай санаачлаад эхэллээ

Avatar

Нэргүй 2023-10-14 103.212.117.254

Гэрийнх нь зуух нь бүтцийн хувьд угаарын хий үйлдвэрлэх зориулалтын болчихсон юм биш үү. Янз бүрийн онцгой зуухнууд гээд л аваад бсан. Зуух ч шатаах аргадаа үндэслэн сонгогдох ёстой доо

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.160.59

Тарааж өгсөн зуухнуудыг зараад идцэн үхэрнүүд энгийн зуухтайгаа угаартаж үхээд байхгүй юү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж