Монголын үндэсний бөхийн холбооны "Барилдааны дүрмийн зөвлөл" өнөөдөр /2023.10.14/ 13:00 цагт бөхийн өргөөнд хуралдах юм байна.
Тус хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой.
Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооны есдүгээр их эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болсон. Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүн, тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон юм.
Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг байгуулан ажиллахаар болсон.
Түүний дагуу Монголын үндэсний бөхийн холбооны "Барилдааны дүрмийн зөвлөл" нээлттэй хуралдах юм байна.
Холбоотой мэдээ