Н.Мандуул ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

Н.Мандуул ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

Н.Мандуул ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа үүрэн холбооны оператор компанид торгууль тавьж, шуугиан тарьж явсан Н.Мандуул нь "ОNDO Holding"-ийн ерөнхийлөгч болсон нь ёс зүйн хувьд байж болшгүй үйлдэл гэдэг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зүгээс тавьсан юм. Монголоос өөр оронд энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Харин Монголд энэ асуудлыг зохицуулсан хууль сул.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тайлбарласнаар бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа эрхэлж болох ажлын хязгаарлалтыг заасан байдаг.

Үүнд, дээрх хуулийн 21.1-т албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Тодруулбал, 21.1.1-т урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй холбоотой байсан аж ахуй нэгж, байгууллагад  ажиллах,

21.1.2-т урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх,

21.1.3-т урьд ажиллаж байсан байгууллагын өмнө хувь хүн хуулийг этгээдийг төлөөлөхийг хориглоно гэж заасан аж.

Н.Мандуулын хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2023 оны хоёрдугаар сард “Юнивишн” компанийг орон сууц болон гэр хороололд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлэхдээ хоёр өөр үнэ тогтоосон гэсэн үндэслэлээр торгууль ногдуулж байсан юм.

Гэвч тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас өөрийн хүсэлтээ чөлөөлөгдсөнийхөө дараа Монголын үүрэн холбооны салбарт хамгийн сүүлд мэндэлсэн  "ОNDO Holding"-ийн ерөнхийлөгчийн албыг хашсан нь ёс зүйн хувьд байж боломгүй алдаа гаргасны зэрэгцээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн юм биш биз гэх хардлагад хөтлөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 174.172.64.36

univision d tegeed hun amitnaas nuuj haagaas baih lag tehnologi hogjuulelt hiisen umuu…. gadnaas heden modem oruulj ireed l cabeld holbood zarj bgaa bizdee…. tegsnee orsoldoon gechijee

Avatar

Зочин 2023-10-13 59.153.114.252

мандуулд өөр очих газар байхгүй гэжүү заавал хэл амтай нүхэнд унаж яаж бгааг болоо

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.41.5

Х.Ганхуяаг энд бичсэн байдлаар ажилладаг бол тэр өөрөө, ер нь МАН-ыхан тун тааруу ажилладаг хүмүүс аж. Мандуул 2023 оны 2 сард байтугай 2022 оны 2 сард Ондо-д байж байсан. Тэр Юнивишнд торгууль тавиагүй. Эсвэл Х.Ганхуягийн цүнх баригчид таарсан таар шуудайнууд юм болов уу?

Avatar

Зочин 2023-10-13 66.181.176.153

Ер нь сургаар хуцалддагийн нэг жишээ нь энэ. Ондо- гийн Мандуул чинь шал өөр Кубад сурсан, Монгол ТВ – Өглөө хөтөлбөрт ажилладаг байсан залуу юм бишүү!!! Нэр ижил …. Х.Ганхуяг онигоо юу????

Avatar

Нэргүй 2023-10-13 59.153.113.185

соёлын сайд хийж байгаад буугаад чингис хааны музейн захирал хийж болоод байсан биз дээ гишүүд ээ. яаманд мэргэжилтэн хийж байгаад тэтгэвэртээ гараад хувийн сургуулийн захирал, зөвлөх хийж байгаа хүмүүс ээ хараад л сууж байсан биз дээ гишүүд ээ. хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэж худлаа хэлж суухаас хэрэгжүүлдэг төр удирдлага гэж бна уу

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.160.45

хүргэн хүү хүчтэй гэж

Avatar

Zochin 2023-10-13 103.212.117.72

Энд ашиг сонирхлын зөрчилтэй юм юу ч алга. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг газарт очсон бол ашиг сонирхлын зөрчил. Түүнээс тэдний шалгаж байсан газрын өрсөлдөгч байсан газарт болохгүй гэвэл наана чинь ажиллаж байсан хүн хаана ч ажиллаж чадахгүй угаасаа. Тэгвэл ёстой Хуцна биз.

Avatar

Нэргүй 2023-10-13 59.153.112.77

ene gankhuyag oooroo yos zuiten hun mun uu

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.188.45

Энэ МАН-н ояа троллууд орж ирчихээд муулаад байгаамуу. Юнивишн цэвэр монгол компани, олон жил үйлчилгээ авч байгаа, нэг ч асуудал гарч байгаагүй. Харин Мобикомтой нилээн хэдэн удаа ажлын шаардлагаар зууралдсан, үнэхээр үгээ хэлж үсээ зулгаамаар хүнд сурталтай, чадваргүй газар байсан. Япон захиралтай компани өөр байх гэж бодсон ч үнэхээр урам хугарсан. Ондог бол мэдэхгүй учир хэлэх зүйл алга.

Avatar

Зочих 2023-10-13 103.212.116.10

Тэр төрд үнэнч ажилласан. Эрхзүйн орчин ч , ажиллах боломж нь хязгаарлагдмал учир ШӨХТГ- ын даргын ажлаа өгч сонголтоо хийжээ гэж л ойлгож байгаа. Түүнд улстөр хөөх боломж бүрэн байсан ч сонголтоо өөрөөр хийсэн. Одоо хойноос нь ус ч давс ч цацах хэрэггүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүү гэдэг нь харагдсан. Хувийн секторт шилжсэн ч хүний бодол сэтгэл өөрчлөгдөхгүй ..Бодсон санаснаа хэрэгжүүлж эх орондоо сайхан ирээдүйг буй болгоход хоёргүй сэтгэлээр зүтгээрэй л гэх байна.

Avatar

Нэргүй 2023-10-13 59.153.115.22

erguu ats univision

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Bataa 2023-10-13 139.5.219.212

torguuli tavij tusalsan companiihaa zahiral bolno gedeg chin yu gesen ug ve, evgui l ym

Avatar

Иргэн 2023-10-13 202.126.88.181

ийм мундаг залууг очиж очиж шудрага өрсөлдөөн газрын даргаар тавиад ажил хийлгэх торгууль тавих гээд эрх нь багадсан ийм ажилыг хэн хийх вэ?үржилд 5удаа дарга нь солигдсон ямарч эрх мэдэл үгүй газар нэг өргөдөл өгнө шалгаж бгаад л дуусдаг сүржин нэртэй газар.залуу хүн цаашаа явна.ажилахад юун нь буруу бна?.наад 76 дотор орвол толгой цохино до.сонгуулиар өрсөлдөх хэрэгтэй дэ.ярьж бгаа нь мундаг санагдсан ийм залуусаар төрд ажилуулж болдгүй л юм бх да.

Avatar

зочин 2023-10-13 59.153.115.141

Монопол эрхтэй, маш их хүнд сурталтай, Юнивишнд торгууль тавьсанаараа энэ залуу буруутаж байгаа юм уу. Энэ Юнивишн гэдэг хогийн компанитай өрсөлдөж гадны оператор компанийг оруулж ирэх хүн монголд алга уу, хэрэв тийм компанийг оруулж ирвэл бүх хэрэглэгчид тийшээ очино.

Avatar

Зочин 2023-10-13 202.9.41.29

Та нарын дэргэл яс махны шуларга залуу хаанач ажиллаж бнооБулгантуяагаас л лээрлээ

Avatar

зочин 2023-10-13 66.181.186.210

Ингэж болохгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж