Шведийн гишүүнчлэлийг түргэсгэхийг Туркээс шаардаж байна

Шведийн гишүүнчлэлийг түргэсгэхийг Туркээс шаардаж байна

Шведийн гишүүнчлэлийг түргэсгэхийг Туркээс шаардаж байна

Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудал урт хугацаанд яригдаж байна. Тэгвэл НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Пүрэв гаригт Туркт хандаж, Шведийн гишүүнчлэлийг түргэсгэхийг шаардав. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гурван сарын өмнө Туркийн парламент дахь үйл явцыг хурдасгана гэж мэдэгдсэн билээ.

"Холбоотнууд энэ асуудлыг хурдан ахиулахыг хүсч байна. Швед амласан зүйлээ биелүүлсэн. Одоо бид Шведийн гишүүнчлэлийг батлах шаардлагатай байна" гэж Столтенберг ярьжээ.

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд довтолсны дараа олон жил төвийг сахисан Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Тэдний зорилго нь НАТО-ийн нөмөр нөөлөг дор аюулгүй байдлын хамгаалалт хайх явдал байв. Улмаар Финланд улс энэ оны дөрөвдүгээр сард НАТО-ийн 31 дэх гишүүн орон болсон юм. Харин одоо Шведийн гишүүнчлэлийг батлахад Турк, Унгар улсууд саад болж байна.

Шведэд Коран судар шатааж эсэргүүцлийн жагсаал өрнөсөн нь Туркийн дургүйцлийг хүргэжээ. Гэхдээ өнгөрсөн долдугаар сард Литвийн нийслэлд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Эрдоган хүлцэнгүй хандаж, Шведийн хүсэлтийг Туркийн парламентад соёрхон батлуулахаар шилжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Туркийн парламент зуны гурван сар амраад аравдугаар сарын 1-нд цугласан.

Үүний дараа удаан хүлээгдсэн соёрхон батлах ажил үргэлжлэнэ гэж найдсан ч яг тэр өдөр Анкара хотын Дотоод хэргийн яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. 

Харин Унгарын хувьд Шведийн гишүүнчлэлийг яагаад эсэргүүцэж буй нь тодорхойгүй. Ерөнхий сайд Виктор Орбан манай улс Шведийн гишүүнчлэлийг батлах сүүлчийн орон биш гэж удаа дараа хэлж байсан. Энэ байр суурь нь холбоотнуудыг гайхшруулж буй. Өнгөрсөн сард ч бас Орбан яарахгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хууль тогтоогчдод хэлэхдээ "Шведийн аюулгүй байдалд юу ч заналхийлээгүй тул Унгар гишүүнчлэлийг батлах гэж яарахгүй байна" гэжээ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 103.212.118.240

монголын нийгмийн хөгжлийг хурдасгах хэрэгтэй байна. худлаа баахан бүтэхгүй амлалтуудаар иргэдээ битгий хуурч мэхлэхээ боль. дорвитой үнэн шударга тогтвортой судалгаатай ажиллахыг шаардаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-14 202.9.40.90

Монголчуудад ямар ч ашиггүй, хэрэггүй мэдээлэл байна. Харин Бат-үүл, Сосорбарам, Элбэгдорж гуравт их хэрэгтэй мэдээлэл байна. Монгол орны хувь заяатай холбоотой асуудал хамгийн чухал. Улс орон минь хөгжиж, иргэд минь сэтгэл амар элбэг хангалуун байвал тэгээд л болоо. Дэлхийн улс орнууд хоорондоо яах нь бидэнд огт хамаагүй юм.

Avatar

Зочин 2023-10-14 202.55.188.106

МОНГОЛ УЛС УГ НЬ ХӨМӨРСӨН ТОГООН ДОТРООСОО АЛЬ ХЭДИЙН ГАРЧИХСАН ШҮҮ ДЭЭ! ГЭВЧ ХЭДЭН "ГАР" ҮЛДЧИХСЭН БОЛОЛТОЙ ДОГОО. БИД ХҮССЭН ХҮСЭЭЭГҮЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН "ЦАГ АГААР"-ТАЙ УЯЛДАА ХОЛБООТОЙ ГЭДГИЙГ ТЭД ОЙЛГОДОГГҮЙ; ОЙЛГОХЫГ Ч ХҮСДЭГГҮЙ БОЛОЛТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж