“Нас барсан иргэний нэрээр С зөвшөөрөл хүссэн гэх гомдлыг хуулийнхнаар шалгуулна”

“Нас барсан иргэний нэрээр С зөвшөөрөл хүссэн гэх гомдлыг хуулийнхнаар шалгуулна”

“Нас барсан иргэний нэрээр С зөвшөөрөл хүссэн гэх гомдлыг хуулийнхнаар шалгуулна”

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг авахын тулд нэг машинд 60 сая төгрөгийн авлига өгөх шаардлага үүсч байна гэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “БНХАУ, Монгол Улсын хооронд Гашуунсухайтын боомтоор улиралд 7800 С буюу улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичиг солилцдог. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар 4680 С зөвшөөрлийг “Эрдэнэс тавантолгой” компаниас олгодог. Энэ оны IV улирлын олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл аж ахуй нэгжүүдэд тараагдаж байгаа. Энэ улирлын байдлаар Гашуунсухайт боомтоос нүүрс тээвэрлэх хүсэлт 17800 ирсэн.

Өөрийн гэсэн машингүй байж, бусдын машиныг компани дээрээ бүртгээд С зөвшөөрөл хүсдэг. С зөвшөөрөл зарагдаж байна гэдэг яриа ч тасралтгүй бүх цаг үед гарсан.

Бусдын 21 машиныг өөрийн аж ахуй руу түр хугацаанд шилжүүлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дүгнэлт энэ бүхнийг цаасан дээр үйлдээд Авто тээврийн хэрэгслийн хариуцлагын гэрээ байгуулдаг.

“Эрдэнэс тавантолгой” компанид олгох ёстой тоо хэмжээнээс хэтэрсэн С зөвшөөрлийн хүсэлт ирдэг учраас хувь тэнцүүлээд олгож ирсэн. Ингэхлээр тухайн компани С зөвшөөрөл 10-ыг хүссэн байлаа гэхэд гурав олгогдоход захирал нь хэндээ өгөх вэ гэдгээ шийдэх болдог. Эцэстээ энэ нь С зөвшөөрлийн наймаа хийдэг үзэгдлийг бий болгосон. Энэ наймааг зогсоох зорилгоор мэргэжлийн холбоод нэгдлүүд манай “Эрдэнэс тавантолгой” компанид шаардлага тавьж, жагсаал хүртэл зохион байгуулсан.

Бид Монгол Улсад бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэл бүртгэгддэг мэдээллийн сангаас Хур системээр дамжуулаад эдгээр С зөвшөөрөл хүссэн машинууд нь тухайн компаниудынх мөн юм уу, зээлтэй бол тухайн этгээд нь хуулийн этгээд мөн юм уу гэдгийг шалгасан. Мөн угсраа чиргүүлтэй ачаа тээврийн машинууд нь тухайн аж ахуйн нэгжийн эзэмшлийнх мөн юм уу гэдгийг Авто тээврийн хэрэгслийн үндсэн сангаас нь шалгасан. Улс хоорондын ачаа тээврийг хийхэд мэргэшсэн жолоочийн гэрчилгээтэй буюу үнэмлэхтэй байх ёстой. Тэр дотроо улс хоорондын ачаа тээвэр гэсэн ангилал даруулсан иргэн БНХАУ-руу нүүрсний машин барьж ажил хийх ёстой.

Гэтэл 17 мянга гаруй тээврийн хэрэгсэл дээр 17 мянган жолоочийн мэдээлэл ирүүлэхэд 1500 гаруй иргэний мэргэшсэн жолоочийн улс хоорондын ачаа тээврийн гэрчилгээний хугацаа дууссан, аль эсвэл гэрчилгээ буюу тэр ангилал нь байхгүй хэрнээ С зөвшөөрөл хүссэн хүсэлтийг  нэр бүхий 323 компаниас ирүүлсэн байсан.

Энэ хүсэлтүүдийн С зөвшөөрлийг хуваарилалтаас хассан. Өөрөөр хэлбэл, бусдын машинаар бусдын чиргүүлээр хүсэлт гаргасан, жолоочийнх нь холбогдох ангилал байхгүй, хугацаа нь дууссан хүсэлтийг хасаад, үлдсэн хүсэлтэд нь хувь тэнцүүлээд С зөвшөөрөл олгосон. “С” зөвшөөрөл авсан компаниудын бүх мэдээлэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудас www.ett.mn сайтад нээлттэй байршуулсан.

Тээвээрчдийн хүсэлт цуглааны үеэр нэр бүхий этгээд  “Нас барсан хүнийг жолоочоор бүртгүүлж, С зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн байна” гэдэг мэдээллийг ирүүлсэн. Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр нэлээн олон аж ахуйн нэгжүүд нас барсан хүмүүсийн мэдээлэл, регистрийн дугаарыг ашиглаад жолоочтой мэтээр С зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна гэсэн.  Тиймээс энэхүү ноцтой мэдээллийг шалгуулахаар  хуулийн байгууллагад хандсан” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dolgor 2023-10-13 139.5.217.187

Hvmvvs yamar ih ovuni homsdold oroo bee ervvleed setgeed ajillah hvngvi bolj deeHvmvvsiin setgel zvig ervvljvvlbel uls oron hogjino oor garts alga

Avatar

Нэргүй 2023-10-13 103.57.95.84

nogoon c kkkkk…buun abligal ppppppp

Avatar

Нэргүй 2023-10-13 139.5.218.186

DYYDLGN80955877

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 139.5.218.186

S XN80955877

Avatar

Нэргүй 2023-10-13 203.169.50.236

aaaa hamt huivaldchihaad chi l medeegui gej gene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж