Украины ерөнхий сайд асан Оросын суртал ухуулга хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.14-нд нийтлэгдсэн

Украины ерөнхий сайд асан Оросын суртал ухуулга хийжээ

Украины ерөнхий сайд асан Оросын суртал ухуулга хийжээ

Украины ерөнхий сайд асан Николай Азаровыг Оросын суртал ухуулга хийсэнд буруутгаж байна. Азаров нь 2010-2014 онд буюу Оросыг дэмжигч ерөнхийлөгч Виктор Януковичийн үед ерөнхий сайдын алба хашиж байсан. Одоо тэр ОХУ-д оршин суудаг. 

Николай Азаров нь төрийн суртал ухуулгын сувгуудаар байнга Украины эсрэг мэдэгдэл хийдэг аж. 

"Украины нутаг дэвсгэрээс гадна шударга ёсноос нуугдан амьдарч байгаа Азаров нь Оросын тусгай албадтай идэвхтэй хамтран ажиллаж, тэдний заавраар манай улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Оросын суртал ухуулагчид, тэр дундаа Владимир Соловьев, Скабеева нарын шоунд Азаров оролцож, Кремлийг дэмжсэн яриа хийдэг" гэж Украины Аюулгүй байдлын алба мэдэгдлээ. 

Азаров 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээний дайралт эхэлсний дараахан Москва руу нүүжээ. Түүнийг дайны нөхцөлд эх орноосоо урвасан гэж үзэж байна. Азаровоос гадна түүний хоёр туслахыг ижил хэрэгт буруутгаж байна.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж