Хятад: Усан дээгүүр явдаг суман галт тэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.14-нд нийтлэгдсэн

Хятад: Усан дээгүүр явдаг суман галт тэрэгтэй болжээ

Хятад: Усан дээгүүр явдаг суман галт тэрэгтэй болжээ

Хятад улс усан дээгүүр явдаг анхны суман галт тэргийг нэвтрүүлэв. Тодруулбал, есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан суман галт тэрэг нь 350 км/цаг орчим хурдалдаг. 276 км үргэлжлэх уг шугам нь Фужиан муж дахь Фүжоу, Жанжоу хотыг холбохоос гадна дундаа Шиамэньд зогсдог.

Уг төмөр замыг ухаалаг роботууд барьсан гэдэг нь хамгийн сонирхолтой бөгөөд зэврэлтэнд тэсвэртэй гангаар хийгдсэн. Мөн 84 гүүр, 29 хонгилтой.

Фужиан нь Хятадын зүүн өмнөд эрэг дагуу байрладаг бөгөөд уулархаг газар нутагтай. Энэ нь Тайваниас 160 км зайд, Тайванийн хоолойн хамгийн нарийхан цэгт оршдог. "CNN"-ийн мэдээлснээр Фужиан нь Тайванийн хамгийн баруун бүс нутаг гэж тооцогддог Кинмэн арлуудтай илүү ойр аж.

Дашрамд дурдахад, Хятадын Коммунист нам Фужиан болон Тайвань хоорондын уялдаа холбоог сайжруулах уриалга гаргасан. Гэхдээ Тайванийг төмөр замын сүлжээнд холбох Хятадын төлөвлөгөөг үгүйсгэжээ. 

Хятад улс сүүлийн жилүүдэд өндөр хурдны галт тэрэгний системээ идэвхийлэн хөгжүүлж байна. Одоо ойролцоогоор 40200 км өндөр хурдны галт тэрэгний зам байна. Шанхайн маглев галт тэрэг л гэхэд 450 км/цаг хурдалж, дээд амжилт тогтоожээ. Эдгээр галт тэрэг нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалт бага боловч Хятадын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж