1ХBET-ийг сурталчлах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

1ХBET-ийг сурталчлах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулав

1ХBET-ийг сурталчлах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулав
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа хяналт шалгалт хийжээ. Улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэд нь санхүүжилт авах зорилгоор 1ХBET гэх лого, баннер байршуулж түгээж байгаа нь хууль тогтоомж зөрчиж байгааг анхааруулав. Тус газраас гаргасан сэрэмжлүүлэг зөвлөмжид, 1ХBET гэх нэртэй гадаадын сайт нь бооцоот, таавар тоглоомын үйл ажиллагааг интернет, цахим орчинд явуулдаг. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас аваагүй байна. Мөн 1ХBET гадаадын сайт болон дээрх баннер, логог үйл ажиллагааны зар сурталчилгаандаа байршуулж, түгээж байгаа нэр бүхий аж ахуй эрхлэгчид, цахим орчинд олон дагагчтай сошиал инфлүүнсер гэж нэрлэгддэг иргэд Зар сурталчилгааны тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг анхааруулжээ. Тус хуулий 6 дугаар зүйлийн, 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” гэж; 6.5.1-т “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасан байдаг аж.
Д.Дорж 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж