Путин Израильд энх тайван тогтоож чадна гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.14-нд нийтлэгдсэн

Путин Израильд энх тайван тогтоож чадна гэв

Путин Израильд энх тайван тогтоож чадна гэв

Газын зурвас дахь мөргөлдөөнд Путин энх тайвны зуучлагч болж чадна гэж Кремль мэдэгдэв. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ "Израилийн хотууд, хөгжмийн наадам, цэргийн баазууд руу дайрч, Газын зурвасыг бөмбөгдсөн явдалд Орос улс энх тайвны зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна. Орос улс цаашид ч хүчин чармайлт гаргаж, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийн тулд тусламж үзүүлэхэд өөрсдийн үүрэгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэжээ. 

Харин Путин "Орос улс энх тайвныг тогтоох үйл явцад хувь нэмрээ оруулж чадна. Яагаад болохгүй гэж. Бид Израильтай маш тогтвортой бизнесийн харилцаатай байсан. Палестинтай ч олон арван жилийн найрсаг харилцаатай байсан" гэжээ. 

ОХУ нь Израиль, Палестин аль алинтай нь найрсаг харилцаатай байдаг. Тухайлбал, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Украин дахь түрэмгийллийг шүүмжлэхээс татгалзжээ.

Газын зурвас дахь мөргөлдөөн Украины дайнаас олны анхаарлыг хандуулж, эрчим хүч, тэр байтугай цэргийн нөөцийг ч өөр тийш чиглүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Путинд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нь нефтийн үнэ юм. Дэлхийн газрын тосны гол олборлогч бүс нутаг болох Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдал нь үнийг улам өсгөж магадгүй байна. Газрын тосны үнэ өсөхийн хэрээр зэвсгийн үйлдвэрлэлд ихийг зарцуулах боломж олгоно гэж Рэнд Корпорацийн бодлого судлаач Анн Мари Дэйли хэллээ. 

Энх тайвны зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэсэн Оросын оролдлого чин сэтгэлийнх биш байх магадлалтай гэж Москвад суугаа Оросын гадаад бодлогын шинжээч Аркади Дубнов хэлэв. Тодруулбал, энэ нь хямралд АНУ-ыг буруутгах гэсэн башир оролдлогын нэг хэсэг гэж үзэж байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж