“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг болно

“Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг болно

Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн хүрээнд СЭЗИС-аас санаачилсан “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвээр олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар  сарын 18-ы өдрийн 16:00 цагаас СЭЗИС-ийн С байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, Sainscore зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал,  СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал нар панелистаар оролцоно. Хэлэлцүүлгийн модератороор СЭЗИС-ийн БСС хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа ажиллана.  Мөн хэлэлцүүлгийн дараа “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулан, байр эзэлсэн оролцогчдод шагналыг гардуулна. Хэлэлцүүлэг нь сонирхсон бүх хүмүүст нээлттэй тул та бүхнийг оролцохыг урьж байна.  Мөн эсээ хүлээн авах хугацаа 2023.10.15-ны 18:00 цаг тул уншигч та бүхэн оролцох боломжтой юм.

Хугацаа: 2023.10.18-ны 15:30 цаг

Байршил: СЭЗИС-ийн С байр 4 давхарт

Холбоо барих: globalethicsday@ufe.edu.mn

Цахим хуудас: https://sites.google.com/ufe.edu.mn/ufe-global-ethics-day

Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScplQjO3HGZmXNUt0X17wdJ1wNW2CZLA0wyQkYiW-5jp0lTTw/viewform?fbclid=IwAR3bakB-JymjB8SN73bgYvazjfAe7NPTRrSyJfNGwCcctKR2FLNbztmhsN8

Ёс суртахуунаараа манлайлъя

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж