Их Британи улс Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт аюулгүй байдлыг бэхжүүлэх төлөвлөгөөний дагуу Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоцоо байрлуулах гэж байна. Мөн Мерлин нисдэг тэрэг гурвыг илгээнэ. Хамас бүлэглэл Израиль руу гэнэт халдсаны дараа энэ шийдвэрийг гаргав.
Хөлөг онгоцууд өнөөдрөөс эхлэн террорист бүлэглэлүүдэд зэвсэг шилжүүлэх гэх мэт бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн аюулыг илрүүлэх зорилгоор эргүүл хийнэ.
Их Британийн ерөнхий сайд Риши Сунак пүрэв гаригт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай ярилцаж, дэмжлэгээ илэрхийлсэн. Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөргөлдөөнийг хурцатгах оролдлогыг багасгах зорилгоор ойрын өдрүүдэд нэмэлт цэргийн тусламж байрлуулна гэжээ. Мөн Хамас бүлэглэл Газын энгийн иргэдийн дунд орсныг Риши Сунак онцлоод, жирийн палестинчуудыг хамгаалж, хүмүүнлэгийн тусламж хүрэх замыг хөнгөвчлөхийн тулд боломжит бүх арга хэмжээг авах нь чухал гэв.
Риши Сунак Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиситэй мөн ярилцжээ. Энэ үеэрээ тэр Рафах гарцыг Газын зурвас руу нээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Их Британи болон бусад улсын иргэдийг явах маршрутаар хангахын ач холбогдлын талаар ярилцсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ