"Хятадын Анхуэй мужийн цирк 100 гаруй улсад тоглолтоо хийсэн"

"Хятадын Анхуэй мужийн цирк 100 гаруй улсад тоглолтоо хийсэн"

"Хятадын Анхуэй мужийн цирк 100 гаруй улсад тоглолтоо хийсэн"

Дэлхийд гайхагдсан БНХАУ-ын шилдэг циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглох гэж байна. Тоглолтод Анхуэй муж дахь улсын циркийн дээд зэргийн ур чадвар шингэсэн шилдэг, гиннесийн номонд бичигдсэн үзүүлбэрүүд багтсан гэдгээрээ онцлогтой. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ тоглолтын талаар уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2023.10.13/ мэдээлэл хийлээ.


Хятад улсын циркчид 20 жилийн дараа Монголд ирж, "Луугийн нүд" нэртэй богино хэмжээний шоу тоглолтыг аравдугаар сард "UG arena" цогцолборт хийх гэж байна. Тодруулбал, циркийн тоглолт аравдугаар сарын 14, 15, 21, 22, 28, 29-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд болно. Хятадын уран бүтээлчид 2003 онд Монголд ирж, тоглолт хийсэн. Түүнээс хойш 20 жилийн дараа Монголд циркийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаагаараа онцлог юм.

БНХАУ-ын Анхуэй мужийн циркийн дэд захирал Сун Хали:

-Уран бүтээлчдийн бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж, тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна. Манай цирк БНХАУ-ын Анхуэй мужийн төрийн цирк байгаа юм. Энэ цирк 1960 онд үүсгэн байгуулагдсан. Хятад улсдаа төдийгүй дэлхийн 100 гаруй улсад тоглосон. Улсынхаа Ерөнхийлөгчийн сайшаалыг хүртэж байсан. Циркийн уран бүтээлчдийн маань сандалтай тэнцвэрийн үзүүлбэр Хятадын хамгийн шилдэг үзүүлбэрийн шагналыг хүртсэн. Сандалтай тэнцвэрийн үзүүлбэр хамгийн их үзэгчдийн сайшаалыг хүртсэн учраас Монголын үзэгчдэд сонирхуулах гэж байна. Бид энэ удаагийн тоглолт маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Даймонд" циркийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэв:

-Хүмүүс байршлын хувьд "Мөсөн өргөө" цогцолбортой их андуурч байна. Циркийн "Луугийн нүд" нэртэй шоу тоглолтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс "UG arena" цогцолборт болно гэдгийг анхаараарай. Зарим иргэд есдүгээр сарын 14-нд "Мөсөн өргөө" цогцолборт очсон байсан. Тоглолтын бэлтгэл 90 хувьтай бөгөөд үзэгчдэдээ тоглолтоо цагтаа эхлүүлэхээр бэлэн болоод байна. Манай тоглолт цагтаа эхэлнэ шүү. Хятадын циркийн урлагийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг тоглоно. Жишээлбэл, Азийн хамгийн том аварга могой, сургуулилалттай нохой, сармагчин, матрын үзүүлбэр, Хятадын 2000 жилийн түүхтэй акробатын үзүүлбэр, сандал дээрх тэнцвэр, Хятадын үндэсний хэв маягийг агуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрийг тоглох юм.

Циркийн "Луугийн нүд" тоглолтын тасалбарыг Shoppy.mn болон 1900-1950 утсаар захиалан авч болно.

Тоглолтын тасалбарын борлуулалтын цэгүүд гарсан байгаа. Онлайн Shoppy.mn хамгийн хурдан шуурхай, сонголт өргөнтэй үйлчилгээг үзүүлж байгаа бол 1900-1950 гэрт нь үнэ төлбөргүй хүргэж өгнө. Тасалбарын үнэ 35-55 мянган төгрөгийн үнэтэй. Тайзтай ойр, тусгайлан зассан суудлын тасалбарыг 55 мянган төгрөгөөр худалдаална. Заавал том хүн, хүүхэд гэж ялгахгүйгээр зэрэгцээ суудал нь 35 мянган төгрөгийн үнэтэй байх болно.

"Даймонд" циркийн продюсер Ц.Өсөхжаргал:

-Циркийн тоглолтыг мэргэжлийн бус газар тоглоход зориулалтын бэхэлгээ байхгүй учраас эрсдэлтэй байдаг. Гэхдээ бид аюулгүй байдлыг хангаж ажиллана. Бид өмнөх тоглолтуудаа Бөхийн өргөөнд зохион байгуулж байсан. Энэ удаагийн тоглолтыг зохион байгуулахдаа аль болох эрсдэл багатай тайзны голдуу үзүүлбэрүүдийг сонгож авч ирсэн. Өмнө нь циркийн тоглолтыг 70-80 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулдаг байсан бол энэ жил 150 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, зохион байгуулалтын хувьд улам сайжирсан. Нөгөө талдаа тоглолт зохион байгуулж байгаа цогцолборын гарц, орц, ариун цэврийн өрөө, агаар сэлгэлт, тав тухтай орчинтой учраас зохион байгуулалтад санаа зоволтгүй. Маш сайхан тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.40.116

Manai teatriin jujigchidiig huuj gargasan shig naaduulaa huuj garga

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.180.121

бүх нйтээрээ бойкот албадан гарга наад жунгаанууд аа

Avatar

Pu 2023-10-13 174.204.76.13

Zailaa z**l, hujaagiin shavhruu dolooson gulugnuud

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Очихгүй ээ. Үзэхгүй ээ. 2023-10-13 203.217.139.240

Манай театрын жүжиг, жүжигчдийг блоклосон гэл үү. Бойкот хийнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж