Абэг хөнөөсөн хэргээр Мүүний сүмийг татан буулгахыг хүсчээ

Абэг хөнөөсөн хэргээр Мүүний сүмийг татан буулгахыг хүсчээ

Абэг хөнөөсөн хэргээр Мүүний сүмийг татан буулгахыг хүсчээ

Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэ өнгөрсөн оны долдугаар сард халдлагад өртөж, амиа алдсан. Олныг цочирдуулсан энэ аллага нь Мүүний шашны гэгддэг Нэгдлийн сүм рүү олны анхаарлыг хандуулсан юм. Тодруулбал, Абэгийн аминд халдсан Тэцүяа Ямагамигийн ээж 30 жилийн турш сүмд албадан хандив өргөсөн гэжээ. Тус сүмийн үйл ажиллагааг сурталчилсанд Абэг буруутгасан гэдгээ Тэцүяа Ямагами мэдэгдсэн.

Тэгвэл Японы засгийн газар Шинзо Абэгийн аллагатай холбоотойгоор Мүүний сүмийг татан буулгахыг шүүхээс хүсчээ.

Абэ нас барахаасаа өмнө сүмтэй ямар холбоотой байсан талаар олон таамаг гарч ирсэн. Тэрээр 2021 онд сүмийн арга хэмжээнд алсаас илтгэгчээр оролцож байжээ. Түүний өвөө нь ч бас коммунизмын эсрэг байр суурьтай байсан тул сүмтэй ойр байсан гэдэг.

Өмнөд Солонгост 1954 онд байгуулагдсан Нэгдлийн сүмийг үүсгэн байгуулагч Сун Мён Мүүний нэрээр Мүүний сүм гэж нэрлэжээ. Энэ нь 1960-аад онд Японд нэвтэрч, улстөрчидтэй холбоо тогтоох замаар нэр хүндээ өсгөсөн гэж үздэг. Сүмд хүчээр хандив өргөсөн гэх олон ч улстөрч гарч ирсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж 5.4 тэрбум иенийг сүмд хандивласан гэдгийг өмгөөлөгчид мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж