Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.10.12/ нийслэлийн Засаг даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг томилсон захирамж гаргаж, тамгыг нь гардуулан өгсөн. Нийслэлийн ИТХ-аас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Захирагчаар 78.57 хувийн саналаар томилсон. Манай сэтгүүлч нийслэлийн иргэдээс "Хотын шинэ дарга Х.Нямбаатараас юу хүлээж байгаа" талаар байр суурь авсан юм. Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг мэдэхгүй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнээс гадна хотын шинэ даргыг нийтийн тээврийн асуудал шийдэх, замын түгжрэл, агаарын бохирдол, авто замын засвар, шинэчлэлтэд анхаарах шаардлага гэдгийг хэллээ.

Залуусын хувьд улс төрийн идэвхи муу байж ирсэн. Сонгуулийн бус жил бүр ч сонирхдоггүй гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ өөрсдийнх амьдралын өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг хүчтэй мэдэрч байна. Тиймээс иргэдийн хотын дарга Х.Нямбаатараас хүлээж буй хүлээлт маш өндөр байгаа нь мэдээж. Тэгвэл Х.Нямбаатар нийслэлд тулгамдаж буй хэрхэн шийдвэрлэх талаараа юу хэлснийг авч үзье. Тэрбээр "Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу ажлын байранд шалгалт хийж, ажлын байрны зураг авалтуудыг хийж, авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Автобусны хэргийг шалгаж, шуурхай шийдвэрлэнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ" хэмээн амлаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.40.90

АН-ынхан удахгүй Нямбаатарыг огцруулах тэмцэлд залуусыг уриалж засгийн ордныг тойрч өлсгөлөн зарлаж хэвтэж мөлхөнөө. Тийм болохоор Нямбаатар минь ажил хийхийн төлөө тархи толгойгоо гашилгаж бусадтай муудаад хэрэггүй. Ойрын хүмүүсээ албан тушаалд томилж өгөөд халагдвал чамд хэрэг болно. Хотын даргыг чинь хэзээ ч тайван амгалан байлгадаггүй чи мэднэ. Бат-Үүл л тайван амгалан байж Буянт-Ухаа хорооллын барилгаас НОСК, ТОСК-оор дамжуулж олон тэрбум төгрөг хүүтэйгээ нийлж цохисон.

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.40.90

Монгол орныг Монгол хүн л хөгжүүлэх ёстой. Гэтэл залуус биеийн амар өнгө мөнг хүсэд гадаадад гарч тэр улсад боолын ажил хийж байна. Үнэн арчаагүй байна. Ахмад үе чинь улс орноо өдий зэрэгт хүргэчихсэн байхад цааш нь аваад явах уханы цар, сэтгэлийн хат алга. Монголчуудыг эх орноо орхиод яв гэж хятадууд л цаагуураа хатгадаг. Түүэнийг нь сайн суртчилдаг улс төрийн нам хувь хүмүүс их байна. Ийм улсад яаж амьдрах юм бэ гэж хэлж байгаа бүх хүн хятадын бодлогыг хэрэгжүүлэгч нар мөн.

Avatar

Зочин 2023-10-13 59.153.114.252

энэ юуч хийж амжихгүй залуус эндээс дүрвэхийг л боддог юун дарга хэн байх нь огт сонин биш хэнч байсан хулгайч гэж боддог

Avatar

Зочин 2023-10-13 202.9.46.252

Цаашид Хэнтий аймгаас хороон даргаас дээш түвшинд төрийн ажил хийлгэхгүй болвол. Аймгийн дарга нарыг нь ЕС Улаанбаатараас томилдог байвал. Даанч олон тэнэг хүнтэй аймаг.

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.188.70

zaluu humuus ugaasaa l tiim baidag. hugshuul ataarhah hereggui. harin hotiin dargiig hotiin irged songodog bolohiin tuluu temts. unagan hotiin hotoo geh setgeltei huniig darga bolgoh herrgtei. odoo bol turiin alba l bolchihood baina. niislel hot gedeg bol zugeer l status. niisleliin zasga darga gedeg hergemiig n boliul. hotiin zahiragch gesen darangui neriig ch avch haya. zugeer l hotiin darga bidend heregtei baina

Avatar

Нэргүй 2023-10-13 103.57.92.214

Үхс энэ тэнэг хөдөөний орк юу хийхэв дээ? Хөдөөний 2 Баагий нэг нэгийг томилож ард түмнийг ихэд доромжлох юмаа. 8- сарын дараа дүнгээ тавинэ.ҮХууль зөрчихийг чинь харнаа

Avatar

Нэргүй 2023-10-13 103.212.116.218

usreed 8 sar ajillana

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 188.162.254.30

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-10-13 66.181.181.92

Жонков танд баярлалаа

Avatar

Зочин 2023-10-13 202.126.90.30

Монголын залуучууд зугаа цэнгэл авилга хулгай идэж уухаас өөр зүйл сонирхохгүй.

Avatar

Нэргүй 2023-10-13 118.221.209.8

солонгос драма поп дуу дотор нь монголын тухай мэдээ байхгүй юм чинь яаж мэдэхийн ийм л тэнэг залуу үетэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж