Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг ч мэдэхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.10.12/ нийслэлийн Засаг даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг томилсон захирамж гаргаж, тамгыг нь гардуулан өгсөн. Нийслэлийн ИТХ-аас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Захирагчаар 78.57 хувийн саналаар томилсон. Манай сэтгүүлч нийслэлийн иргэдээс "Хотын шинэ дарга Х.Нямбаатараас юу хүлээж байгаа" талаар байр суурь авсан юм. Залуус хотын шинэ даргаар хэн томилогдсоныг мэдэхгүй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнээс гадна хотын шинэ даргыг нийтийн тээврийн асуудал шийдэх, замын түгжрэл, агаарын бохирдол, авто замын засвар, шинэчлэлтэд анхаарах шаардлага гэдгийг хэллээ.

Залуусын хувьд улс төрийн идэвхи муу байж ирсэн. Сонгуулийн бус жил бүр ч сонирхдоггүй гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ өөрсдийнх амьдралын өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг хүчтэй мэдэрч байна. Тиймээс иргэдийн хотын дарга Х.Нямбаатараас хүлээж буй хүлээлт маш өндөр байгаа нь мэдээж. Тэгвэл Х.Нямбаатар нийслэлд тулгамдаж буй хэрхэн шийдвэрлэх талаараа юу хэлснийг авч үзье. Тэрбээр "Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу ажлын байранд шалгалт хийж, ажлын байрны зураг авалтуудыг хийж, авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Автобусны хэргийг шалгаж, шуурхай шийдвэрлэнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ" хэмээн амлаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж