Газын зурвас дахь Хамасын нууцлаг хонгилыг онилжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Газын зурвас дахь Хамасын нууцлаг хонгилыг онилжээ

Газын зурвас дахь Хамасын нууцлаг хонгилыг онилжээ

Газын зурвас дахь Хамасын нууцлаг хонгилын зарим хэсгийг Израиль онилжээ. "Газын зурвас бол энгийн иргэдэд зориулсан нэг давхарга, дараа нь Хамас бол өөр нэг давхарга гэсэн үг. Бид Хамасын байгуулсан хоёр дахь давхаргад хүрэхийг хичээж байна. Энэ нь Газын энгийн иргэдэд зориулсан хонгил биш. Зөвхөн Хамас болон бусад террористуудад зориулагдсан. Эндээс тэд Израиль руу пуужин харваж, үйл ажиллагаагаа төлөвлөх боломжтой" гэж Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгдлээ.

Газын зурвас нь ердөө 41 км урт, 10 км өргөн нутаг дэвсгэрийг хамардаг. Тиймээс "Газын метро" гэж нэрлэгддэг Хамасын хонгилын хэмжээг үнэлэхэд хэцүү байдаг. Гэхдээ Израилийн Батлан хамгаалах яам Хамасын хонгилыг 500 км үргэлжилсэн гэж мэдэгдэж байв. 2021 онд болсон мөргөлдөөний үеэр 100 гаруй км хонгилыг устгажээ.

Бүс нутагт янз бүрийн хонгилын барилгын ажил 2005 онд анх эхэлсэн. Харин Хамас бүлэглэл хоёр жилийн дараа зурваст хяналтаа тогтоосноор барилгын ажил улам эрчимжжээ. Хамас тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүд ид оргил үедээ арилжааны бараа, түлш, зэвсгийг хууль бусаар нэвтрүүлэхийн тулд Египетийн хилийн доогуур 2500 шахам хонгил ашиглаж байв. 2010 онд Израиль өөрийн хилээр дамжуулан илүү их бараа импортлохыг зөвшөөрч эхэлснээс хойш хууль бус наймаа Газын хувьд чухал биш болсон байна. 

Бүс нутгийн оршин суугчид 2013 онд хачирхалтай дуу чимээ сонссоноор Газын зурвасаас гардаг бетон дээвэр бүхий 1.6 км урт, 18 метр хонгилыг илрүүлжээ. Ийм төрлийн хонгил аюултай гэж үзсэн тул 30 гаруй хонгилыг устгаж байв.

Хил дамнасан хонгилууд нь бараг л бэхлэлтгүйтэй адил гэж Рейхманы их сургуулийн газар доорх дайны чиглэлээр мэргэшсэн доктор Дафне Ричемонд-Барак хэлжээ. Тиймээс Хамасын хонгил нь Израилийн нутаг дэвсгэрт халдан довтлох зорилготой гэж үздэг. Газын зурвас дахь хонгилууд нь өөр өөр байдаг бөгөөд Хамас бүлэглэлийнхэн тогтмол ашигладаг аж. Мөн урт хугацаанд тогтвортой амьдрахаар тоноглогдсон гэж үзэж байна. Тэнд нуугдаж буй Хамас бүлэглэлийнхэн удирдах төвтэй, тээвэр, холбооны шугам ашигладаг. Мөн гэрэл цахилгаантай, төмөр замтай. 

Газын зурвас дахь хонгилуудын дундаж гүн 30 метр.

Израилийн тал Хамас бүлэглэлийг Газын зурваст тусламж болгон өгсөн олон сая ам.доллар, сэргээн босголтод зориулах ёстой хэдэн арван мянган тонн цементийг хонгил байгуулахад зарцуулсан гэж буруутгаж байна. Бямба гаригт болсон халдлагын үеэр Хамасын дайчид хил дамнасан хонгил ашигласан байж магадгүй. Олон тооны энгийн иргэнийг хөнөөсөн Кфар Аза хотын ойролцоо хонгилын гарц олдсон гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж