Саид Моллаей ирэх олимпод Монголыг бус Азербайжаныг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Саид Моллаей ирэх олимпод Монголыг бус Азербайжаныг төлөөлнө

Саид Моллаей ирэх олимпод Монголыг бус Азербайжаныг төлөөлнө

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотноо болж байна. Хурлын эхний өдөр гурван тамирчны иргэншил солих асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, дараах гурван тамирчин ирэх Парис, Миланы өвөл, зуны олимпод иргэншлээ солин оролцохоор болов.

  1. Максин Эстебан /туялзуур сэлэм/ – Филиппинээс Зааны ясан эрэг рүү шилжив
  2. Саид Моллаей /жүдо/ – Монголоос Азербайжан руу шилжив
  3. Кэмпбэлл Райт /биатлон/ – Шинэ Зеаландаас АНУ руу шилжив

Угтаа иргэншлээ сольсон тамирчин гурван жилийн хугацаанд тухай улсаа төлөөлөн тэмцээн, уралдаанд оролцох эрхгүй болдог ч олон улсын спорт холбоод болон үндэсний олимпийн хороод урьдчилан тохиролцсоны эцэст дээрх хугацааг хүчингүй болгожээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж