Сөүлийн сонгууль Юн Сук Ёл хүнд цохилт болов

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Сөүлийн сонгууль Юн Сук Ёл хүнд цохилт болов

Сөүлийн сонгууль Юн Сук Ёл хүнд цохилт болов

Сөүл хотод өчигдөр болсон сонгуульд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын консерватив намын нэр дэвшигч ялагдав. Энэ нь ирэх дөрөвдүгээр сард болох үндэсний сонгуулийн өмнө Юн Сук Ёлд  хүнд цохилт боллоо.

Дэвшилтэт Ардчилсан намын Жин Кё Хун Сөүлийн Гансео тойргийн даргын төлөө консерватив Ардын хүч намын Ким Тэ Үгийг 17 орчим хувиар ялжээ. Санал хураалтын ирц дээд амжилт тогтоож, анхаарал татав.

Ким Тэ Үг  нь ерөнхийлөгч асан Мун Жэ Иний үед шалгалтын багт ажиллаж байхдаа нууц задруулсан хэргээр хорих ял авч, тэнсэн харгалзсаны улмаас өнгөрсөн тавдугаар сард тойргийнхоо албан тушаалаас чөлөөлөгдсөн байв. Уг бичиг баримтууд нь Өмнөд Солонгосын элчин сайд болон төмөр замын албан тушаалтны авлигын хэрэгт сэжиглэгдсэнтэй холбоотой байжээ. Түүнийг Юн Сук Ёл тусгай өршөөлд хамруулж, сонгуульд өрсөлдүүлснээр ийнхүү ялагдал хүлээв.

Ардчилсан намын бүлгийн даргын зүгээс ерөнхийлөгч Юн Сук Ёлыг ялагдлынхаа хариуцлагыг хүлээхийн тулд танхимаа шинэчлэхийг уриалсан гэж Ёнхап мэдээлэв.
Юн Сук Ёлын Ардын хүч нам ирэх хаврын сонгуулиар Ардчилсан намаас парламентын хяналтыг эргүүлэн авахыг эрмэлзэж байгаа юм. Ингэж чадвал түүний бүрэн эрхийн үлдсэн гурван жилийн хугацаанд Засгийн газрын хуваагдлыг арилгахад туслах юм. Хэрэв Юн Сук Ёлын нам ирэх жил парламентын хяналтыг гартаа авбал хүчирхэг үйлдвэрчний эвлэлийг өөртөө нэгтгэх, бизнесийн зохицуулалтыг багасгах, компаниуд болон үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний татварыг бууруулах зэрэг эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой.

Гэхдээ ирэх сонгуулиас өмнө сонгогчдын сэтгэл санаа өөрчлөгдөх төлөвтэй байна. Учир нь Ардчилсан нам ч мөн адил асуудалтай байгаа бөгөөд намын дарга И Жэ Мёныг залилангийн хэрэгт буруутган шалгаж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж