"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

"Давхар дээл"-тэй дөрвөн сайд чуулган саатуулав

Ажил нь давхацсан уу, аль эсвэл ажлаа бусдадаа найдав уу, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2023.10.13/ ирээгүйгээс хуулийн төслүүдээр санал хураах боломжгүй болж, чуулганыг завсарлуулаад байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын зарим гишүүн, сайд нар картаа уншуулчихаад суудлаа орхиод явчихсан, санал хураалтад оролцохгүй байгаа тул хуралдаа ирэхийг шаардаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын чуулганыг тасалдууллаа. Иймээс хууль батлах санал хураалтыг үдээс хойш 14:00 цаг хүртэл хойшлууллаа. Тэр болтол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулж байна" гэсэн юм.

УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийгээд удаагүй, ердөө 10 хонож байгаа. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө долоохон сар үлдсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар алдар цолоо дуудуулалгүй, ажилдаа шуурхайлах ёстой байтал зарим өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10 гаруйхан гишүүнтэй хуралдаж, асуудлаа ярих тохиолдлууд ч гарсаар буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ хүүхэд хамгааллын асуудлыг ярилцахад гишүүдийн олонхи нь байхгүй, хүүхдийн асуудал хариуцсан сайд, Байнгын хорооны гишүүд голдуу сууж, асуудлыг ярилцсан. Ийм байдлаар хууль тогтоох ажилдаа хойрго хандах юм бол ирэх оны сонгуульд горилох хэрэг байгаа ч юм уу даа.

УИХ-д санаачлан мэдүүлсэн хуулийн төслүүд нь “бөөс хуурс” ихтэй байгаагаас УИХ-ын Тамгын газрынханд ажил нэмж, цаг хугацаа алдуулж буйн зэрэгцээ гишүүд нь хуулийн төслүүдээ уншдаггүйгээс асуудал дагуулсан хуулиуд УИХ-аар батлагдаж, эцэстээ дахин хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа тухай ч хуульчид шүүмжлэх болсон. Иймээс хууль тогтоогчид давхар дээлтэй, дан дээлтэйгээсээ үл хамаарч үлдсэн хэдхэн сарын хугацаанд ажилдаа анхаарч, чуулган, байнгын хорооны хуралдаа сууж, ажлаа хийсэн шиг хийхийг сонгогчид ч шаардаж байна.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 139.5.219.101

шунгын дээд! хөгжилийн саад хүн хогьнууд! сонгуульаар луйвардаад л гархаа бодож байгаа даа!

Avatar

Чагнаа 2023-10-13 124.158.119.126

Ер нь ингэхэд УИХ-ын гишүүний ажил тун бага байдаг тул сайн ажиллах гэж сайд болдог байж тарлаа. Бас сайдын ажил тун амар тул УИХ-ын гишүүн давхар хийдэг болж таарлаа…

Avatar

зочин 2023-10-13 66.181.187.101

гөлийж халтайсан, увайгуй муу новшнууд, луйварчид зайлаасай засгаас, энэ нүдний булайнуудыг бүү сонгоорой, нвош гэж харахааас зэвүү хүрч байна, ялангуяа бямбацогт гэж халтайсан гуйлгачин өлөн бөөсийг

Avatar

Нэргүй 2023-10-13 216.38.195.74

xynui baliar bolgojea;

Avatar

Зочин 2023-10-13 59.153.114.252

сайд биш саад байна Ганбаатар бол хувийн компаний ажлаа хийж хордуулж яваа

Avatar

Зоригоо 2023-10-13 103.212.118.152

Өмхий хар дөрвөд, хогийн луйварчин Бямбацогт хоёр миний монголын төрөөс хурдан зайлж үзээч гуйж байна.

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-13 66.181.190.50

ДАВХАР ДЭЭЛНИЙ ГАЙ ! аЖИЛГҮЙ ХҮМҮҮС ӨЧНӨӨН БАЙХАД НЭГ ХҮН ДЭЭР АЛБА ОВООЛООД ЯАНА ВЭ? эРТ ҮЕИЙН МАРШАЛ Х. ЧОЙБАЛСАН ЛУГАА БОЛГОХ ЮУН . . .

Avatar

Нэргүй 2023-10-13 202.55.180.162

Монгол төрийн доройтол бол Чойжилсүрэн, Ганбаатар, Бямбацогт гурав шүү. Булгантуяа энэ хэдийгээ бодвол хэл устай хоронд орж амжаагүй л байгаагаараа ялгаатай юмдаа

Avatar

Иргэн 2023-10-13 66.181.165.93

хариуцлагатай байхыг иргэд шаардаж байна. шаардаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-13 192.82.64.229

Хувийн ажлаа л амжуулна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж