Авлигын индекс уруудсан ч АТГ-ын цалин өснө

Авлигын индекс уруудсан ч АТГ-ын цалин өснө

Авлигын индекс уруудсан ч АТГ-ын цалин өснө

Засгийн газраас Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын албан хаагчдын цалинг нэмүүлэх саналаа УИХ-д оруулаад байгаа. Ирэх 2024 оны улсын нэгдсэн төсвийн төслийн хамт оруулж ирсэн уг асуудлын хүрээнд АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Г.Азжаргал нарын цалинг 1 сая орчим төгрөгөөр нэмнэ. Харин тус газрын туслах ажилтны цалинг 400 мянган төгрөгөөр нэмэх төслийг Засгийн газар санаачилжээ. АТГ-ын дарга З.Дашдаваа 3.34 сая төгрөгийн цалин авч байна. Шинээр түүний цалин 4.4 сая төгрөг болж өснө. Дэд дарга Г.Азжаргалын цалинг 3.1 сая төгрөгөөс 4 сая болгож өсгөх нь. Харин АТГ-ын туслах ажилчдын цалин өнөөдөр 1.4 сая төгрөг байгаа бол 2024 оны төсвийн төсөлд 1.8 сая болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ерөнхийдөө Засгийн газрын санал болгосноор УИХ-аас АТГ-ын ажилчдын цалинг сүүлийн 6 жилд дөрөв дэх удаа нэмсэн нь энэ.

АТГ-ЫНХНЫ ЦАЛИНГ НЭМЭХГҮЙ БОЛ ХАРААТ БУСААР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖЭЭ

Тухайлбал, 2017, 2019, 2021 онд тус газрын албан хаагчдын цалиг нэмсэн байдаг. Гэтэл энэ хугацаанд төрийн бусад албан хаагчдын цалинг хэдэн удаа нэмэгдсэн бэ гэдгийг Засгийн газраас асуух хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үед ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг ч Засгийн газар хүлээн авч байсан нь цөөн.

Тэгвэл АТГ-ын ажилчдын цалинг ийнхүү өсөх хугацаанд Монгол Улсын авлигын индекс сүүлийн жилд 9 байр ухраад байгаа. Авлига өсч буй 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн. Хамгийн сүүлд  Монгол Улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси интэрнэшнл монгол” байгууллагаас онцолсон.  Монгол Улс авлигын индексээр 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаарт, 2018 онд 93 дугаарт, 2019 онд 106 дугаарт, 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн.  Соёлтой шүүмжлэл гэж болох энэ дүгнэлтэд, авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах тухай болон манай авлигын эх үүсвэр болсон төрийн өмчит  компаниудад гарсан хулгай авлига өсөхөд гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын гишүүд сүүлийн 5 жилд ЖДҮ сан, Хөгжлийн банк, нүүрсний ордыг хэсэгчлэн хувааж идсэн нь авлигын индекс уруудахад хүргэсэн гэдгийг та бид мэдэж байгаа. Харин АТГ энэ хугацаанд юу хийсэн бэ.

Төрөөс өнгөрсөн хугацаанд АТГ-ын албан хаагчдыг бие даасан, хараат бус байлгах үүднээс цалинг нь ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллагуудын ажилчдын цалингаас 50-60 хувь илүү байлгах жишгийг баримталж ирсэн. Тэгвэл Сангийн яамнаас ирэх 2024 оны төсөвт АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэхээр болсон  тайлбартаа “АТГ-ынхан өнөөдөр шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдаас 10-20 хувиар бага байгаа. Энэ АТГ хараат бусаар ажиллах нөхцөлийг хангаж чадахгүй байна” гэжээ.

АТГ-ын албан хаагчдын цалин сүүлийн 6 жилд хэрхэн өссөнийг доорх хүснэгтээс харна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-16 59.153.112.158

За эд ч авах л ёстой ажил хийж байгаа. Эмч, багш нар бол нэг сая төгрөгийн цалинтай. тэгэхээр эмч, багш нар авах ёсгүй хүмүүс болж таарах нь ээ? Тэгэхээр Монголд хоёрхон төрлийн хүмүүс л байхюм байна даа. Нэгдүгээрт авилгачид (шүүгч, төрийн албан хаагч гэх мэт) авлигаа аваад амьдарна, хоёрдугаарт авлигатай тэмцэгчид. Эд нар авлигын эсвэл цалингийн гайгүй орлоготой болохоор хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж, хувийн эмнэлэгт үйлчлүүлээд болох юм байна. Багш, эмч нар монголд хэрэггүй юм бна даа

Avatar

Зочин 2023-10-16 89.250.81.132

их хэмжээний хахуулийн хэргийг илрүүлэхэд цалинг нь нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулж өгөх хэрэгтэй. Үүнээс ч их нэммээр юм байна. компанийн менежерийн цалинтай адил юм байна шдээ хөөрхий

Avatar

АТГ дэмжигч 2023-10-16 139.5.219.121

энэ өндөр цалин мөн үү. zangia.mn дээр байгаа цалинг хар л даа. тогооч, сувилагч 3 сая гэж бна шдээ

Avatar

Нэргүй 2023-10-16 213.87.137.0

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.168.8

ЯАГААД ИЙМ ТЭНЭГ БУТАРХАЙ ЦАЛИНТАЙН БОЛ?

Avatar

Нэргүй 2023-10-16 202.179.13.130

Энэ залуучуудад маш өндөр цалин өгөх ёстой, авилгатай тэмцэх хамгийн хэцүү. Авилгачдыг ялахын тулд тууштай ажиллах өндөр боловсролтой боловсон хүчин тууштай ажиллах болно.

Avatar

Иргэн 2023-10-16 66.181.183.161

Цалинг нь нэмсэн нь зөв шдээ. Ядаж шүүгч нарын цалингийн жишигт хүргэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-16 206.83.125.100

Сарын 2хон саяын цалинтай мөрдөгч 20 тэрбумын хэрэг илрүүлээд, улсад учирсан хохирлыг нь нөхөн төлүүлээд явж байгаа юм байна ш дээ. Цалинг нь дахиад ч сайн нэмээд өгөөрэй, арай бага байна шүү

Avatar

Нэргүй 2023-10-16 183.177.97.14

hehe, balai yum

Avatar

зочин 2023-10-16 24.199.116.169

АТГ-ын албан хаагчдыг бие даасан, хараат бус байдлыг хангахад цалинг нь нэмэх хэрэгтэй. Монголын өнөөгийн хамаг хүнд, том хэргүүдийг АТГ-н албан хаагчид л илрүүлж байнашдээ.

Avatar

Нэргүй 2023-10-16 206.83.125.100

Сайн ажиллаж байгаа хүмүүс шүү, цалингаа нэмүүлэх нь зүйн хэрэг

Avatar

Нэргүй 2023-10-16 103.161.242.179

АТГ ыг ийм бага цалинтай гэж бодоогүй шдэ. Өндөр л гээд байдаг байсан биздэ. 4, 5 саяар нь авлаг гэж бодсон чинь одоо л нэмэгдээд 3 сая хүрч байгаа юм уу

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.161.94

Цалинг нь нэмэх хэрэгтэй ээ.Монголд ганц авлига хүнд сурталтай тэмцэж байгаа байгууллага. Харин ч урд хойчид байгаагүйгээр хэдэн зуун тэрбумаар нь улсад мөнгө төвлөрүүлж, хохирол барагдуулж байгаа.

Avatar

Нэргүй 2023-10-16 206.83.125.100

Цалинг нь харин ч 2-3 дахин нэмэх хэрэгтэй, энэ улсад одоогоор ганц ажлаа хийж чадаж байгаа байгууллага

Avatar

Surenjav 2023-10-16 202.55.188.88

Hangamjiig sain ugchihuud ur dung ni shaardah ni zuitei bh. suuliin uyeiin medeelleer sain l ajillaj bgaa haragdag sh dee.

Avatar

zochin 2023-10-16 109.123.235.56

oo chaawaas da 1000$ d ch hurdeggui yum bnshde

Avatar

Guest 2023-10-16 66.181.161.44

Бүхий л систем нь мөнгө олох хэрэгсэл гэж харсан өнөө цагт, хөгжингүй орны авлигатай тэмцдэг байгууллагын жишигт аваачих нь зүй ёсны хэрэг, унадаг өгчхөөд мотоциклтой хүнийг хөө гээд байгаатай агаар нэг биздээ, юм л бол харлуулж муугаар нь дуудаж байгаа газрынхаа залуучуудын хангамжийг сайжруулчихаад, дараа нь үр дүн шаардах нь зөв шүү дээ

Avatar

lo 2023-10-16 45.135.228.205

яах гэж ингэж ажлаа хийж байгаа хүмүүсийг харлуулж байдаг юм бэ? Сайн ажиллаж байгаа хүмүүс цалингаа нэмэх нь зүйн хэрэг

Avatar

Ll 2023-10-16 202.55.188.34

Ed nariinhaa ajillah bolomjiig sain nemeed ogvol iluu l ur dun garna daa suuliin heden jil bod nariin ingej oh avligal gej hereldej bgaa n ed nariin l gargaj irj temtsej bgaagiin ur dun shuudee

Avatar

Зочин 2023-10-16 202.126.88.125

МАН-мафиийн шунал барагдахгүй ээ. МАН хууль, ёс зүйгээс дээгүүр амьдардаг нийгмийн бүхэл бүтэн давхрагыг бий болгоод байна даа, Монголчууд минь. МАН-д хазаар хэрэгтэй байна, МАН-ыг гудамжинд гаргахгүй бол Монгол улсыг тун удахгүй Хойд Солонгос болгох нь …

Avatar

badral 2023-10-16 66.181.161.119

muu um bolhoor l atg gedeg, yag unendee mongol uslin tusviig hamgiin iheer hamgaalj, zurchigdsun erhiig sergeej bga gants baiguullaga um shuu! tsalingiin asuudal deer odoo ch gsn nemeed nemeed bur tiim tasartsan ih tsalintai bga n haragdahku l bn, tsaling n nemeh estoi shuu!

Avatar

Нэргүй 2023-10-16 59.153.115.253

Atg tsalingaas gadna unelgeegeer mungu avch bgaa shuu. ATG XOM-g harval uhaan aldaj unah too bna lee. Tsalin zugeer show. XOM-n uz humuusee.

Avatar

zochin 2023-10-16 192.82.65.111

tsalin nemeed ajliin achaalal ihtei bol yaj garaas ni yum garah yum be tegeed haltuurdaad unguruh bh daa. Tegeed noir hoolgyi ajillaj bna geed ene uruusgul oilgoltoo tsegtselmeer yum tatvar tulugchid bid bol bainga shalgalt iin daramtand bna sh dee

Avatar

zochin 2023-10-16 192.82.65.111

tatvar tulugch bi arai hiin 2.0 say tugrug avch bhad ed nar odoo yu ve? minii tulsun tatvariin munguur ed nar ingej zooloh gej dee

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.93.247

тиймшд шүүгч нарын цалинг нэмлээ гээд цагаан захтнууд авилгачдын хэрэг буураагүй шүү

Avatar

Сарын 100 саяын цалин өгөөд үз 2023-10-16 139.5.216.216

Хэдхэн жилийн өмнө бага цалинтай яаж шударга шүүгч ажиллах юм гээд ядарсан татвар төлөгчийн мөнгөөр шүүгчийн цалин нэмсэн өөрчлөлт гарсангүй.АТГ ын албан хаагчийн цалин 100 сая болгоод үз !!!

Avatar

Нэргүй 2023-10-16 192.82.92.204

Боль доо боль, иймбага цалин авч байж яаж хараат бус ажиллах юм бэ, ядахдаа хамгийн багадаа 10 сая төгрөг болгооч. Яг ийм цалинтай бол Авилгалын индекс буурахгүй шүү?

Avatar

Нэргүй 2023-10-16 43.228.129.25

Дуугай наад ажлаа хийгээд яв Та нар хангалттай өндөр цалин авч байгаа, Чадахгүй бол ажлаа өгөөд ЗАЙЛЦГАА!!!

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.93.247

багш эмч нарын цалинг шүүх прокурор атг цагдаа тагнуулын хэмжээнд байлгамаар бна.хуулийн байгууллагын цалинг нэмлээ гээд авилгал буурна тэрэн мянгуужингийн үлгэр хаа байхав

Avatar

Зочин 2023-10-16 59.153.86.200

Хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнуудын цалинг нэмэхдээ ялгамжтай хандах нь зүйтэй. Прокурорын ажлын ачаалал их байгаа тул цалинг нь нэмэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаа түүнд тавих хяналт нь нэг юмны 2 тал шүү. Ухаалаг хандана гэдэгт итгэж байна

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.93.247

за гуц гуц хэдэн жилийн өмнө шүүх прокурор цагдаагийн удирдлагууд жижүүр болсон энэ үгээ тоть шиг давтдаг байсан тэгээд авилгал буурсан уу ягшд

Avatar

зочин 2023-10-16 66.181.178.233

ажилгүй нөхдийн цалинг нэмж өөрсдөө хэрэгээс мутрах арга хнайх нь буруу

Avatar

Зочин 2023-10-16 66.181.190.168

цалинг нь нэмээд авлигын индeксээр дэлхийн орнуудаас 125- т жагсах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-16 103.212.119.132

АТГ-ын дарга энэ нэг нөхрийг бушуу солихгүй бол ажил нь урагшлахаа больжээ!! Оюун-Эрдэнэ тууштай, зоримог хүн томилох хэрэгтэй байна!! Ер нь бол төрийн албан хаагчдын цалинг авлига авахаа больтол өсгөнө гэвэл хэзээ ч биелэхгүй!!! Хүний шуналд хязгаар байдаггүй юм!! Тэгээд ч одоогийн АТГ сайн ажиллахгүй байгаа шүү!!!

Avatar

Нэргүй 2023-10-16 103.57.95.50

хэдэн тэрбумын хэрнг шлгаж байгаа тул цалинг өсгөх нь зөв шүүшүүгч нартай адил түвшинд байх нь зөв шүү

Avatar

Ха 2023-10-16 66.181.189.235

тэнэг мөрдөн байцаагч нар байдаг яах гэж цалин нэмдэг.юм

Avatar

Oyu 2023-10-16 202.55.188.88

zuv sh de. udur shunugui noir hoolgui ajilladag yum bn le. ulsiig tsulumsun hulgaich nartai uzeltsej bgaa humuus yadaj hoolooo avaad idchihdeg tsalintai bh yostoi. demjij bn.

Avatar

тариачин ажилчин сэхээтэн 2023-10-16 43.228.129.25

Авлигатай тэмцэх газар сайн ажлаад олон хэрэг илрүүлээд байхаар чинь индекс муу гарна шүүдээ. Харилцан урвуу хамааралтай байдгийг бас ойлгож бичиж байх хэрэгтэй. Цалингийн сайн нэмэх хэрэгтэй.

Avatar

зочин 2023-10-16 202.131.245.69

АТГ-ын төдийгүй төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зөв. Төрийн захиргаа, зарим төрийн үйлчилгээний байгууллагын бүтэц зохион байгуулалтыг засаг захиргааны нэгж бүрд байх эсэхийг тодорхойлж шат дамжлагыг цөөлөх, цомхотгох. үүнтэй уялдуулж шүүр ажиллагаагаар улс төрийн томилгоотой, дарга дагаж ирээд төрийн албаны шалгалтад орсон хүмүүсийг төрөөс шууд гаргах хэрэгтэй. Эдгээр хүмүүс төрд ажиллана гэвэл шалгалт өгч орох. Төрийн албаны тухай хуулийн ажилласан жилийн шалгуурыг устгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.187.73

бас цалин өгдөг юмуу

Avatar

ОЮУНЭРДЭНЭ 2023-10-16 59.153.114.77

АВИЛГА МОНГОЛД БУУРАХГҮЙ БАЙГАА НЬ ЭЛБЭГДОРЖ, БАЯРЦОГТ МӨН АРДЧИЛСАН НАМТАЙ ХОЛБООТОЙ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ЭД НАР Л ТӨР БАРЬСАН

Avatar

Нэргүй 2023-10-16 59.153.112.218

За тиймдээ

Avatar

Нэргүй 2023-10-16 59.153.86.200

Элбэгдорж Баярцогтоос илүү МАН-ын луйварчид зүгээр байсан уу. Тэд чинь бас ч гэж юм хийж иддэг юм. МАН-ын хулгайчжжд юу ч хийхгүй зүгээр л хулгайлна. Хулгай хийгээгүй улс төрч гэж өнөө үед алга байна. Бүгд хулгайчууд. МАН 8 жил төр барилаа. 8 жил идлээ

Avatar

Нэргүй 2023-10-16 202.72.245.207

МАН ы тролл чи бас идэж байгаа

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.176.252

МИНИЙ ИДЭХ ХЭНД ХАМААТАЙ ЮМ

Avatar

Зочин 2023-10-16 202.126.88.125

Уул МАН-Мафи бараг тасралтгүй 100 жил төр барьж байгаа юмсан. Яахаараа бүх муу муухай бүх нь АН-д хамааралтай, бүх сайн сайхан нь АН-д хамааралтай байпаг билээ. Авилгалч Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёрыг яагаад МАН хамгаалаад бүр ялаас нь чөлөөлөөд байгааг гайхаж байна. МАН-д бүх эрх мэдэл байгаа шүү дээ. Л.Оюунэрдэнэ, түүний хамаатан болох Нямбаатар хоёр авилгалтай тэмцэж байна гээд том том ярихаас биш юу ч хийхгүй харин ч бүр авилгалыг цэцэглүүлээд байгааг судалгаа харуулаад байна даа…

Avatar

Нэргүй 2023-10-16 66.181.160.78

30жилийн 28 д нь МАН ЦГямдорж 2 засагласаныг мэдэхгүй бна уу.Тэгээд сүүлийн 8 жил бас МАН Энэ бүх уруудан доройтол МАН тай нээрээ огт холбоогүй Элбэгээ Баярцогт нартай л холбоотой шүү кккк

Avatar

Зсссссс 2023-10-16 202.126.89.182

гарчиг юу вэ?

Avatar

Нэргүй 2023-10-16 122.201.23.226

Цалинг хоёр дахин нэмэж байж хараат бус ажиллана авилгачид үүнээс илүү хор хөнөөл учруулж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж