ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыгаа шалгах ёстой"

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыгаа шалгах ёстой"

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: "Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыгаа шалгах ёстой"

"News agency" долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна. Улс төр хийгээд нийгэм, эдийн засаг, спортын талбарт өрнөж буй үйл явдлын халуун сэдвээр хэн юу хэлэв? 

М.ТУЛГАТ: Х.НЯМБААТАРЫГ ШАХАЖ, ШААРДАЖ АЖИЛЛАНА

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Ногоон автобусны худалдан авалтын авлига, луйврын асуудал нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Үүнээс болоод нийслэлийн удирдлагууд, Хотын асуудал эрхэлсэн сайд хариуцлага хүлээж огцорлоо.  Үүнээс болж нийслэлийн АН ч олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Сөрөг хүчин яагаад ажлаа хийсэнгүй вэ, эрх баригчдад яагаад хяналт тавьсангүй вэ гэж?

-“Но”-той ногоон автобус зөвхөн нэг удаагийн худалдан авалт гэхээс илүү Тендерийн хуулиас гадуур худалдан авалт хийгдэж буй байдал, цаашилбал нийслэлд бугшсан  авлигын асуудлын нэг том илрэл байлаа. АН ямар байр суурьтай байсан гэхээр Тендерийн хуулиас гадуур явдаг зүйлийг бүгдийг гаргаж ирж, тухайн хуульд ямар өөрчлөлт оруулах  ёстой талаар дуугарч байсан.


"СОШИАЛ ШҮҮГЧ НАР ТӨРИЙН ШҮҮХИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГАРСАН БАЙНА"

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Энэ намрын чуулганаар хэлэлцэх олон чухал хууль бий. Тэр дундаа хууль, шүүхийн байгууллагын эрх зүйн орчин, шинэчлэлтэй холбоотой  асуудлууд багтсан.  Сүүлийн үед бүхний буруутан нь хууль шүүхийн байгууллага болж хуюирчихаад байна. Хууль зүйн салбарын шинэчлэлийг юу гэж харж байна?

-Ер нь бол дэлхий дээр 100 хувийн нэр хүндтэй шүүгч гэж байдаггүй. Хамгийн сайндаа л 50 хувийн нэр хүндтэй байдаг. Яагаад гэвэл шүүгч шийдвэр гаргахдаа, эсвэл төрийн талд эсвэл иргэний талд л гаргадаг. Тухайлбал, эрүүгийн хэрэг дээр жишээ авах юм бол прокурорын шийдвэрийг зөвшөөрч, үгүй бол прокурорын шийдвэрийн талд гарна. Эсвэл өмгөөлөгчийн шийдвэрийг зөвшөөрч өмгөөлөгчийн талд гаргана. Шүүгч өөрийнхөө төлөө шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс шүүгчийг буруутгаад байгааг би ойлгодоггүй юм.


"МАН-ЫН ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА НЬ ЭХ-ЭЭС МУЛТАЛДАГ ШАГНАЛ БОЛСОН"

АН-ын дэргэдэх Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, төрийн удирдлагын доктор (Ph.D) Н.Гансүхтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар гэж байна. Авлигын эсрэг хууль ч байна. Үндэсний хөтөлбөртэй хүртэл боллоо. Олон улсын өмнө мөнгө угаалтын эсрэг ажиллах хүлээсэн үүрэг хүртэл бий. Тэгэхээр тогтолцоо руу буруугаа чихэх нь зөв үү?

-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд байрлах ёстой. Тамхины цэг дээр ажиллах ёстой. Төрийн ордонд л хулгай явагдаж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газар сүүлдээ бэлгэ тэмдгийн чанартай ажилладаг болсон. Прокурорт шилжүүллээ гэдэг. Үр дүн байхгүй. Авлигын хэргийг яг үйлдэл дээр нь барина гэж итгээд байгаа юм уу.  Авлигын хэргийг шийтгэж байгаа бол шийтгэсэн шиг шийтгэдэг болох хэрэгтэй. Солонгост ерөнхийлөгчөө хүртэл авлигын хэргээр шийтгэж, шоронд хорьж чадаж байна. Хариуцлагын тогтолцоо тэнд байна. Авлигын хэрэгт орсон хүнийг улс төрөөс үүрд явуулдаг. Авлигатай сэтгүүлчид, иргэд хамтдаа тэмцэж чадна. Компаниар бодоход мөнгө идсэн ажилтан нь учруулсан хохирлоо барагдуулаад, ажлаасаа халагддаг биз дээ. Бүр ноцтой бол хуулийн байгууллагад өгдөг. Гэтэл төрд “Ажлаа өглөө, баяртай” гэдэг тогтолцоо хэрэгжиж байна. Хуулийн хариуцлага бүр ч байхгүй. Одоо үнэхээр хулгайтай тэмцэх гэж байгаа бол Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыгаа шалгах ёстой.


“ОЮУТОЛГОЙН ТАТВАРЫН МАРГААН АРБИТРЫН ШҮҮХ ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА”

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган “Mining week-2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-“Эрдэнэс оюутолгой” компанийн хувьд “Оюутолгой” төсөл дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа. Хөрөнгө оруулагч талтай татварын маргаан өрнөж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын маргаан арбитрын шүүх дээр явж байгаа. Засгийн газрын хуулийн ажлын хэсэг ажиллаж байна. Талууд хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх үйл явцтай байна.

Хөрөнгө оруулагч талтай татварын маргаанаас өөр асуудал байгаа юу?

-Ерөнхийдөө томоохон асуудлууд цэгцэрсэн. Цаашид “Оюутолгой” төслөөс талуудын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх талаар Монголын талын байр суурь хэвээрээ байгаа. Хөрөнгө оруулагч талын хүлээн зөвшөөрөхгүй зүйлүүд ч байна. Бид энэ чиглэлээр гарц, гаргалгаа гаргахаар ажиллаж байгаа.


УЛСТӨРЧДИЙН ЁС ЗҮЙГ ЕРӨНХИЙД АВЧ ҮЗВЭЛ ХАНГАЛТТАЙ БИШ БАЙГАА 

Дарьхүү“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Энэ үеэр МУИС-ийн философи шашин судлалын тэнхимийн доктор (Ph.D), профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа.

-Өнөөгийн улстөрчдийн ёс зүйн талаар судлаач хүний хувьд та юуг хэлэх вэ. Улстөрчид ёс зүйтэй байж чадаж байна уу. Нийгэмд гарч буй авлига албан тушаалын хэрэгт улстөрчид холбоотой байдаг. Ер нь манай улстөрчдөд ёс зүй бий юу?

-Улстөрчдийн ёс зүйг ерөнхийд авч үзвэл хангалттай биш. Өнөөдөр олон нийт Монголын улс төр бохир гэж ярьж байна. Улс төр бохир биш төлөвшөөгүй буюу бохир хүмүүс орж ирснээр иргэдийн төрдөө итгэх итгэлийг унагаадаг. Тиймээс улс төрд орж буй хүмүүс ёс суртахууны хувьд боловсорсон, төлөвшсөн хүмүүс байх хэрэгтэй. Тэгтэл, ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдсан учраас дураараа авирладаг, улс орон, ард иргэдийн эрх ашгийг хохироодог жишээг бид зөндөө сонслоо.


Х.НЯМБААТАР: ХУДАЛДАН АВАЛТ ДЭЭР НУУЦЛАЛ БАЙХ ЁСГҮЙ

Улаанбаатар хотыг удирдах үүргийг Удирдах зөвлөлөөсөө аваад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Улаанбаатар хотын түгжрэлийг хэрхэн шийдэх вэ. Мөн автобус худалдан авалтыг буцаах уу, яах вэ?

-Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна. Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Статистик тоон дээр амралтын өдрүүдэд суулаа.

Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна.  Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Эл асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан. Цахилгаан автобус орж ирсэн байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобуснууд гаалийн татвар төлөгдөөгүй гэдгээр байж байгаа юм билээ. Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргана.


МОНГОЛ УЛС ОРЛОГЫНХОО 30-40 ХУВИЙГ ХАЛАМЖИНД ЗАРЦУУЛДАГ

Хижээл насны эрэгтэй, эмэгтэй хүний шарласан, харласан хуучны хар цагаан зураг тавиад хэлсэн үгийг нь сошиалд оруулдаг нэгэн залуу байх. Түүний эшлээд байгаа хүмүүс нь өнөөгийн залууст эртний мэт санагдах ч өөрсдийн үзэл санаа, жам ёсыг сануулсан, судалсан зэрэг нь бидэнд шинэ тутам эсвэл удаан мартагдсан ч байж мэдэх идеологичид байх авай. Түгжрэлийн “голомт”-оос ирэх түүнтэй уулзахаар тамхины цэгийг бараадан зогсоход урдаас инээсээр дугуйтай ирж явна. Хөлд эвтэйхэн кейт жийж, чөлөөтэй хувцасласан энэ залуу үхэр долоосон юм шиг үсээ гельдэж, үнэтэй хослол, сүрчиг, нүүрээ тольдож болох брэндийн гялгар гутал өмссөн улстөрчдөөс огт өөр хэр нь улс төрийг ухдаг, эдийн засгийг эргэцүүлдэг нэгэн…“Капиталистууд чамд юм зарж чадахгүй байвал тэд илүү сайжруулхын төлөө зүтгэнэ. Харин социалистууд чамд юм зарж чадахгүй байвал тэд хууль зохион хүчээр тулгах болно.” Гэсэн постноос нь түүнийг хэн болохыг урьдчилаад таамаглаж болох ч бид ямар замаар яваагаа бодсон нь илүү тустай. Бидний яриа хөнгөнөөс хүнд рүү, хуурмагаас бодит руу чиглэх юм. “Мизес Монгол” ТББ-ын судлаач Э.Оргил-Эрдэнэтэй инфляцийн талаар ярилцлаа. 

-Алтны үнэ өсөөд байгаа хэрэг үү?

-Энэ чинь алтны үнэ өсөөд байгаа биш харин "фиат" цаасан мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаад байгаа хэрэг л дээ. Урд нь мөнгийг хэвлэдэг байсан бол одоо төв банкууд компьютерын хулганы товшилтоор л “хоосон” мөнгө бий болгочихож байна. Зарим улс орнууд цахим мөнгө гаргаад хоорондоо арилжаа хийгээд эхэлж. Үүнийг дагаад төв банкууд цахим мөнгөтэй боллоо гэхэд хүн төрөлхтөн бэлэн мөнгөгүй болж хязгааргүй өрийн системд амьдарч таарах юм байх. Энэ яваандаа гиперинфляци руу ороод бас л сүйрэх нь тодорхой гэж хувьдаа боддог.


"СЭТГЭЛИЙН ШАРХАА ЗӨВ АШИГЛАЖ ЧАДВАЛ ТОМ АМЖИЛТ БОЛЖ ИРНЭ"

Намхан нуруу, шийдэмгий харцтай түүнийг харахад бөхийн спортоор хичээллэдэг гэж хэлмээргүй. Энгийн нэгэн залуу. Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн бяцхан хүүг ирээдүйн тив дэлхийн медальтан болно гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэр дэлхий, олимпийн аварга болох том зорилготой. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, ялалт ялагдлын амтыг мэдэрч яваа залуу тамирчин. ДАШТ-ий хүрэл медальтан тэрбээр сүүлийн хоёр жил медалийнхаа өнгийг өөрчлөхөөр хичээсэн боловч харамсалтайгаар ч гэх үү хараахан энэ амжилтандаа хүрч чадаагүй байна. Энэ жилийн ДАШТ-ээр шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялалтаа "луйвардуулсан " дуулианы эзэн бол Төмөр-Очирын Тулга. Гэвч тэр бууж өгсөнгүй. Азийн наадмын дэвжээнээ аархаж, илүүрхэж, ард түмнээ огшоосон барилдааныг хийж, алтан медалийн эзэн болсон. "Бүх юманд цаг хугацаа хэрэгтэй. Одоо яг өөрийгөө бэлддэг, ойлгодог цаг дээрээ ирсэн байна. Дахин алдаа гаргахгүйгээр сайхан амжилт гаргахыг зорьж байна" хэмээн даруухан хариулсан Ховд аймгийн Манхан сумын харьяат, Олон улсын хэмжээний мастер түүнтэй ярилцлаа. 

-Яг өрсөлдөгчийнхөө тирконоос татсан юм уу. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Өрсөлдөгчийнхөө тирконоос зуурч, татсан бол нэг өөр. Миний эрхий хуруунд трико нь тээглээд л гарсан. Нэг биш хоёр удаа тээглэсэн учраас бичлэгийг зогсоож байгаад харахаар татсан болж харагдаад. Яалт ч үгүй тирконоос татаж болохгүй гэдэг дүрэмтэй болохоор ялагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.186.191

нямбаатар гэгч худлаа шоудаад бүх зүйлийг эзэн холбогдогчгүй болгоно. тусгай нууц даалгавар хэрэгжүүлж улс төржүүлэхээр оёиж бна.

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

XALYYXAN MASSAJ80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

SEKSEER XANGI80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 213.87.139.23

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

DYRAA XABI80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

40DESH SEKSY ERIG80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

SHAAX ERTEI TGN80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

DYRAA XANGI80955877

Avatar

Самбуу 2023-10-14 139.5.216.98

Ж.Сүхбаатар болон цагдаа гаралтай түүний авилгач мэргэжилтнүүдийг хорьж шалгах шаардлагатай

Avatar

Зочин 2023-10-14 66.181.160.86

Одоо юу ч өөрчлөгдөхгүй ээ Хотын дарга, сайд хоёр олон нийтийн сэтгэл зүйгээр тоглосон учир нэг тийм шок үүссэн. Огцорсон гэдэг бол Монголд бол маш хүнд хариуцлага хүлээлээ гэсэн үг. Цаанаа ямар хэмжээний олз омог олсоных нь талаар иргэд олон нийт төсөөлөх ч гүй. Дараа дараагийнхаа алхамыг аль эрт хийсэн байгаа .

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

SHAALGI SEXSY UILCHLNE80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

DYRIIN SEKSEER TACHAANGUI80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 66.181.178.138

40DESH ERTEI TSAGN SEKSY80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

ZYGAATSN80955877 45DESH

Avatar

МАНАН 2023-10-14 66.181.190.132

Эрүүгийн гэмт хэрэгтэн нь хотын захиргаа юу ,Засгийн газар уу , УИХ уу . Аль нь вэ.

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

SHAAX ERD SHAALTSN80955877

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

DYYDLGN GOE SEREL 80955877

Avatar

Зочин 2023-10-14 59.153.114.252

нямбаа схт тойрогтоо юуч хийгээгүй хотод их юм хийнэ гэдэг худлаа зүгээр л 9сайд лам олдохгүй болхоор буцахдаа залсан

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

SHAALGN SEXSEER XALYYTSTAL80955877

Avatar

zochin 2023-10-14 142.114.7.208

Тэр xоёрт xэдэн жил өгөx л ард түмэнд сонин байгаа шүүдээ, эрүүгийн гэмт xэрэг xийчихээд зүгээр уучлал гуйгаад xүн болгон огцроод байвал онигоо эмгэнэл биздээ

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

SXN MERGJLN80955877UILCHLI

Avatar

Нэргүй 2023-10-14 139.5.218.186

ANYSDN80955877 40DESH

Avatar

Zochin 2023-10-14 202.131.251.130

ogtsrood boldog zuil bish shu. 2 jild 840 terbymiig zarsan uildeld shalgalt heregtei. idej uuchaad ogtsorson geed zugtaad boldog ed bish.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж