Украины дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчийг хордуулсан гэв

Украины дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчийг хордуулсан гэв

Украины дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчийг хордуулсан гэв

Оросын телевизийн 1-р сувгийн сэтгүүлч Марина Овсянниковаг Франц улсад байхад нь хордуулсан тухай мэдээлэл гарлаа. Тэрбээр өчигдөр Парис хот дахь орон сууцнаасаа гарч яваад гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Парис хотын прокурорын газраас мэдээлснээр, түүнийг хордуулсан гэж сэжиглэж байгаа бөгөөд амьдарч буй орон сууцанд нь цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Тэрбээр 2022 оны гуравдугаар сард 1-р сувгийн оройн мэдээний шууд дамжуулалтын үеэр нэвтрүүлэгчийн ард  "Дайныг зогсоо, суртал ухуулгад битгий итгэ, тэд та нарыг хуурч байна" гэсэн бичиг барьж зогссоноор олон улсын анхаарлыг татсан юм. Үүнийхээ төлөө Марина Оросын армийг доромжилсон хэрэгт буруутгагдаж, 30 мянган рублиэр торгуулсан байна.

Түүнчлэн 2022 оны долдугаар сард Кремлийн ойролцоо жагсаалд оролцсон бөгөөд Франц руу охинтойгоо дүрвэхээсээ өмнө гэрийн хорионд байжээ. Түүнийг ОХУ-аас "зугтаж" Францад суурьшихад нь "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас  тусалсан байна.

Хэдийгээр Марина Францад байгаа ч  энэ сарын эхээр Москвагийн шүүхээс түүнийг  Оросын армийн тухай худал мэдээлэл тараасан хэрэгт яллаж, 8 жил 6 сарын шоронд хорих ял оноосон байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 43.242.242.57

ODOO UHSEEN…UMA HUM

Avatar

Нэргүй 2023-10-13 192.82.64.229

Энэ оросууд хүнийг хордуулахдаа айж ичэхгүй тэнэг толгойнууд

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Эх орноосоо урвагчид орост ч монголд ч хангалттай бий.Тэд хэнийг ч юу ч гэж гүтгэхдээ сийхгүй зэрлэг этгээдүүд.

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.40.235

⁸)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 89.58.41.251

барууны виз авах аргаа олсон л байна, даанч ирээдүйгүй л дээ, барууны тусгай албадууд нь хордуулаад Орос хордуулсан гээд зарлачихна, охин нь хөөрхий боллоо доо, урвагчууд бол баруунд ч гарзтай юм биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж