Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн орны хүн тодорчээ

Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн орны хүн тодорчээ

Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн орны хүн тодорчээ

Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфу сүүлийн сар гаруйн хугацаанд  олон нийтийн өмнө харагдаагүй. Тэгвэл түүний оронд Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилохоор болсон тухай таван эх сурвалж мэдээлжээ.

Лю Жэнлигийн томилгоо Бээжин хотод энэ сарын сүүлээр аюулгүй байдлын асуудлаарх олон улсын форумыг зохион байгуулахын өмнө хийгдэх гэнэ. Энэ аравдугаар сарын 29-31-нд болох Шяншань форумд АНУ-ын талаас дэд сайдаа оролцуулахаа мэдэгдсэн бөгөөд хоёр орны харилцаанд том ахиц гэж үнэглэгдэж байгаа.

Ли Шанфу өмнө нь ОХУ-тай байгуулсан зэвсгийн гэрээтэй холбоотойгоор 2018 онд АНУ-ын хориг арга хэмжээнд орсон юм. Харин өдгөө 59 настай Лю Жэнли нь барууны ямар нэгэн хоригт ороогүй. Тэрбээр өдгөө Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын даргын албыг хашиж байгаа юм. Харин Лю Жэнлигийн албан тушаалыг нисэх хүчний командлагч Чан Динчю авахаар болсон гэж нөхцөл байдлыг сайн мэддэг гурван хүн мэдэгдэв.

Ли Шанфу яагаад харагдахаа больсныг албан ёсоор тайлбарлаагүй. Харин  Ройтерс агентлаг өнгөрсөн сард түүнийг өмнөх албан тушаалд байхдаа цэргийн техник худалдан авсантай холбоотой авлигын хэргээр шалгаж байгаа гэж мэдээлсэн. Хэрэв Ли Шанфугийн халаа сэлгээ батлагдвал, энэ нь сүүлийн хэдэн сарын дотор солигдсон тус улсын хоёр дахь сайд болох юм. Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард Гадаад хэргийн сайд Цин Ганыг албан тушаалаас нь огцруулж, оронд Ван Иг буцаан томилсон.

Ли Шанфу Хятадын төрийн зөвлөлийн таван гишүүний нэг болох албан тушаалдаа хэвээр үлдээх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь ердийн сайдаас дээгүүр албан тушаал юм. Цин Ганыг сайдаас огцруулсан ч албан ёсоор төрийн зөвлөлийн албан тушаалаас нь албан ёсоор буулгаагүй.

Хятадын батлан ​​хамгаалахын сайд нь шууд командлах эрх мэдэлгүй үндсэндээ дипломат үүрэг гүйцэтгэдэг. Энэ албан тушаал нь Цэргийн төв зөвлөлийн цөөн хэдэн албан тушаалтан, тэр дундаа Ши Жиньпиний шууд удирдлаган дор ажилладаг хоёр дэд даргад захирагддаг.

Лю Жэнлигийн томилгоо нь ажлын нэр хүндийг дээшлүүлж чадна гэж таван шинжээч, цэргийн атташе Ройтерс агентлагт ярьжээ. Түүний саяхан Нэгдсэн штабын хэлтсийг удирдаж байсан туршлага нь гадаадын түншүүдэд зүгээр нэг технократ гэхээсээ илүү Хятадын цэргийн ажиллагаа, дайн төлөвлөлтийн төвд байгаа хүнтэй харьцах боломжийг олгоно.

Лю Жэнли нь байлдааны туршлагатай, сүүлийн үеийн Хятадын цэргийн удирдагчдын нэг юм. Тэрбээр 1986 онд Вьетнамын цэргүүдтэй хилийн зурваст ширүүн тулалдаанд оролцож байв. Энэ нь 1979 онд Бээжингээс Вьетнамын хойд хэсгийг эзлэн түрэмгийлсний дараа болсон олон жилийн мөргөлдөөний үргэлжлэл байжээ. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 139.5.216.115

Армийн худалдан авах ажиллагааг удирдаж байхдаа авилга авсан илэрч арга хэмжээ авсан нь манайх шиг Лу.Болд мэтийн сайд нар нь з****г техникээ гадаадад худалдах, төмрийн хогт ачуулах зэргээр мөнгө ш****г улсад том сургамж. Хууль ялгаваргүй үйлчилж байна.

Avatar

Риб 2023-10-13 66.181.160.72

Дотороо юм болоод байгаа гэсэн

Avatar

Нэргүй 2023-10-13 118.221.209.8

хаха хүндээ байна гэж боддог юм байх даа улсдаа байгаашд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж