Путин 43 компанид рублийн ханшийг дэмжих үүрэг өгөв

Путин 43 компанид рублийн ханшийг дэмжих үүрэг өгөв

Путин 43 компанид рублийн ханшийг дэмжих үүрэг өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин валютыг чангатгахын тулд зарим экспортлогчдод валютын орлогоо заавал худалдахыг тушааснаар пүрэв гаригт рублийн ам.доллартай харьцах ханш өсөв. Энэ нь валютын зах зээлийн ил тод байдал, урьдчилан таамаглах чадварыг нэмэгдүүлэх урт хугацааны нөхцөлийг бүрдүүлэх, валютын дамын наймааны боломжийг багасгах явдал гэлээ. 

Тодруулбал, Путин 43 компанид гадаад валютынхаа тодорхой хэсгийг дотоодын зах зээл дээр зарж, рублийн ханшийг дэмжихийг тушаажээ. Тэрбээр лхагва гаригийн орой экспортлогч компаниудын тодорхойгүй жагсаалтад хөрөнгийн хяналтыг сэргээх тухай зарлигт гарын үсэг зурсан. Хөрөнгийн шинэ хяналт зургаан сар үргэлжлэнэ. Энэхүү 43 компанид эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбар багтаж байна. 

Украин дахь түрэмгийлэл эхэлснээс ердөө долоохон хоногийн дараа рублийн ханш түүхэнд байгаагүйгээр унасан. Тэгвэл удахгүй рубль чангарсаар, оны эцэс гэхэд ам.доллартай харьцах ханш нь 88-92 хүрнэ гэж ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн профессор Евгений Коган таамаглав.

Пүрэв гаригт рублийн ам.доллартай харьцах ханш 3.2 хувиар чангарч, 97-д хүрчээ. Өмнө нь есдүгээр сарын 27-нд 96.455-д хүрсэн нь тухайн үедээ дээд амжилт байсан. Тэгвэл рублийн евротой харьцах ханш 3.4 хувиар өсч 102.95, юаньтай харьцах ханш 3.1 хувиар өсч 13.29 боллоо.

Хөрөнгийн хяналтын хүрээнд компаниуд ОХУ-ын банк болон Росфинмониторинг санхүүгийн хяналтын агентлагт төлөвлөгөө ирүүлэх ёстой. Бизнес эрхлэгчид 2025-2026 онд рублийн ам.доллартай харьцах ханшийг 100-105 байна гэж тооцож, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй гэдгийг Евгений Коган анхааруулжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 124.158.70.213

эзэнтэй гүрэн гоё юмаа

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.186.166

очиж амьдарч болно ш дэ. Украин руу шууд ачна да. За тэр ч яахав гол нь Путиныг шүтэж бвл бусад нь хамаагүй биз дэ?

Avatar

Нэргүй 2023-10-13 139.5.217.114

Рублийн ханш унасныг чангарсан гээд. хөөрхий боловсролгүй сурвалжлагч.

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Оросууд барууны мөлжлөгийн нөлөөнөөс гарахыг л хичээж байна. Долларын аюулаас ангижирхыг оролдож байна.Юунд нь дургуйцаав. Барууны хэдэн том хөрөнхөтнүүд дэлхийг бүхэлд нь мөлжиж дарангуйлж байх ёстой юм уу .

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.186.166

энэ Путин аль 1999 онд засгийн эрхэнд гарсан биз дэ? Барууны мөлжлөгөөс гарч байхгүй юу хийж бсн юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж