"Аймгууд зоорьтой бол хямд мах, ногоо идэх боломжтой"

Live"Аймгууд зоорьтой бол хямд мах, ногоо идэх боломжтой"

Улсын Их Хурлын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.13/ үргэлжилж байна. 


17 : 12
2023-10-13

Өнгөрсөн жилийн инфляцийн 14-15 хувийн өсөлтөд махны үнэ голлон нөлөөлсөн

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зоорины асуудал үүссээр байна. Өнгөрсөн жилийн инфляцийн 14-15 хувийн өсөлтөд махны үнэ голлон нөлөө үзүүлсэн. Яагаад гэхээр орон нутаг зоорьгүйгээс болоод хавар мах, ногоо үнэд ордог. Хэрэв зоорьтой бол хямд үнэтэй мах, төмс хүнсний ногоо идэх боломжтой. Мөн нийслэлийн сургууль, цэцэрлэгт зоорины асуудал тулгамдаж байна. Гэх мэтчилэн маш олон талын ач холбогдолтой учир онцгой анхаарал хандуулахыг хүсч байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг бий. 36 дугаар тогтоолд зоорь барих аж ахуй нэгжүүдэд зээлийн хүүнд олгох 50 тэрбумыг тусгасан байдаг. Одоогийн байдлаар энэ ажлын гүйцэтгэл 20 гаруй хвтай л явж байна. 

16 : 55
2023-10-13

Хөдөө орон нутагт арьс шир хөглөрдөг асуудлыг цэгцлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Завхан аймгийн малчид нэг үеэ бодвол тоонд биш чанарт анхаарах талаар ярьж байна. Энэ тал дээр яам ажиллаж байна гэлээ. Яг ямар үр дүн гарч байна. Малчдын залуу үед санаа зовж байгаа талаар гишүүд хэлж байна. Нийт малчдын хэчнээн хувийг 35-аас доош насны хүмүүс эзэлж байна. Мал аж ахуйн салбар эзэнгүй болох асуудал нүүрлэж байна. Тэгэхээр шилжилт хөдөлгөөний тоон мэдээллийн талаар өгөхгүй юу. Мөн өвөлжилтийн бэлтгэл яг хэдэн хувьтай байна. Завхан аймагт өвс тэжээл маш өндөр үнэтэй очдог. Энэ жил мөн ялгаагүй өндөр үнэтэй очих уу. 

Дарханы арьс ширийн үйлдвэр яг хэдэн жил царцах вэ. Хөдөө орон нутагт арьс шир хөглөрдөг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. 

Х.Болорчулуун сайд хүнсний хувьсгалын талаар ярьж байгаа. Завхан аймгийнхан хамгийн өндөр үнэтэй гурил идэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ. Улаанбаатар хот шиг, бусад аймагтай адил үнээр хүнсний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авах хэрэгтэй байна. Энэ дээр тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. 

Өвөл шүлхийгүй байх нөхцөл орон нутагт бүрдсэн үү?

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Завхан аймгийнханд төдийгүй малчдад өнгөрсөн жил хатуу өвөл байсан. Тэгэхээр баталгаатай, чанартай мал аж ахуй эрхлэх зайлшгүй шаардлагай байна. Энэ жил 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авах тооцооололтой байна. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгжүүдийн ногоон тариалалтын хувь үлэмж хэмжээгээр өссөн. Өнгөрсөн долоо хоногт залуу малчдын уулзалт болсон. Нийт 800 залуу малчин тус уулзалтад оролцсон. Хүн бүр тоонд биш чанарт анхаарч байгаагаа ярьсан. 35-аас доош насныхны хувийг салбарын дарга н.Наранчулуун хэлнэ. 

Дарханы арьс ширний үйлдвэрийн тухайд саатсан нь үнэн. Одоо үйлдвэр барьж өгнө гэж ярихгүй. Дэд бүтцийг шийдэж өгнө. Тиймээс боломжит хямд өртгөөр цэвэрлэх байгууламжийг нь барьж өгөхөөр ярьж байгаа. 

2024 оны төсөвт анх удаа цэвэрлэх байгууламжийн төсөв тавигдсан. Энэ хүртэл 2025 он хүртэл арьс, ширийг квотгүй гаргана. Хүнсний хангамж аюулгүй байдлын 36 дугаар тогтоол амжилттай хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөгийг 3-6 хувийн хүүтэй үйлдвэрлэгчдэд олгоод байна. Нэг талаасаа бид хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Нөгөө талаар импортын хүсний зүйлд хязгаарлалт тогтоох шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Авто суурь боомтоор хямд үнээр орж ирдэг байсан гурилыг зогсоосон асуудлыг Х.Болорчулуун сайдыг шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Малын өвчин гарахгүй гэсэн баталгаа энэ жил байна уу. Мөн чанар, стандарттай холбоотой хариултыг өгнө үү. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.НАРАНТУЯА:

-Монгол Улсад 2022 оны эцсээр дөрвөн гоц халдварт өвчин гарсан. Ялангуяа шүлхийн 200, бог малны мялзан 100, үхрийн арьс товруутах өвчин нэг голомттой байсан. Энэ жилийн тухайд Монгол Улс малын гоц халдварт өвчнөөр тайван байна. Яамны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд олон улсын төсөл хөтөлбөр байгууллагаас есөн сая, улсын төсвөөс 5,5 сая шүлхийн вакцин авсан. Хаврын вакцинд 5,5 сая, намрын вакцинд 6 сая вакцин дархлаажуулалтад гарсан. Олон улсын хувьд хоёр өвчний хорио цээрт худалдааны хориг тогтоодог. Мал эмнэлгийн ерөнхий газар энэ жил шинэчилсэн стратегиэр ажиллаж байна. 

Одоогоор гоц халдварт өвчний тархалт бүртгэгдээгүй. 

Олон улсын зарим байгуулагуудтай хамтарч ажиллаж байна. 

16 : 39
2023-10-13

Бид өвс экспортлохгүй

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

-Бэлчээрийн даацыг сайжруулах талаар ярьж байна. Тэгэхээр нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар ямар бодлого байна вэ. Бэлэн туршлагуудтай холбогдох ямар аргууд байгаа вэ. Хоёрдугаарт, тэжээлийн ургамлын тариалалт, түүхий эдэд урамшуулал олгох уу. Ингэснээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм биш үү. Гуравдугаарт, малчдын өвөлжөө, хаваржаанд ногоон тариалалт хийхийг үндэсний хөдөлгөөн болгох боломжтой юу. Мөн мал эрүүлжүүлэлтэд хөрөнгөө нэмж байгаа. Тэгэхээр био үйлдвэрээ хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалтаа нэмэх үү. 

Малчдын залуу халааг мэргэжлийн боловсролоор олгох ёстой. Тийм учраас мэргэжлийн боловсролд эчнээ боловсролыг нэмэх хэрэгтэй гэж бодож байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Бэлчээрийн доройтлыг бууруулах хүрээнд тэжээлийн ургамлын үр тариалалтыг нэмэхэд тусгайлан авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ хэрэгжихгүй байгаа. Хамгийн гол нь одоо байгаа ургамлаа арчилж, хадлан хадахдаа ч хамгаалах шаардлагатай. Бүх хадлангаа зүүн гурван аймгаас авч байна. Мөн өнгөрсөн жил хадлан хадсан газраасаа дахин энэ жил хадах явдал түгээмэл болсон. Үүний зохицуулалтыг хийх талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ажиллаж байна. 

Бид өвс экспортлохгүй. 

Тэжээлийн ургамал тариалахад урамшуулал өгөх талаар ярилаа. Билд урамшуулал өгөхөөс илүү гадагшаа гаргаж үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн өвөл хивэг болон олон үр тариалалтын экспортыг зогсоогоогүй. Ингэснээр хивэг борлогдохгүй байх зэрэг эрсдэл үүсэхгүй. Ногоон тэжээлийг үндэсний үйлдвэрлэл болгох тал дээр дэмжиж ажиллаж байна. Сүүлийн 12 жил үндсэндээ зуд болоогүй. Тиймээс энэ жил ногоон тэжээл тариалалт 42 хувиар нэмэгдсэн. Био үйлдвэрийг хөгжүүлэх тухайд Биокомбаниат бол яг социалазмын үеийнхээрээ байгаа. Тиймээс ирэх жилээс био үйлдвэрийн шугамуудыг шинэчлэхээр ажиллаж байгаа. 

16 : 12
2023-10-13

Дэлхийд малын амьсгаанаас бусдыг валют болгож байна

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Ярихаас илүү газар дээр нь очиж үзээд бодитоор хараад төрийн бодлогод тусгах санал тавьдаг, анхан шатнаас ажлыг эхлүүлэхийг миний хувьд зорьдог. 2005 онд тухайлбал, Монгол Улсын үйлдвэржилтийг сайжруулах зорилголоор санал тавьж байсан. Өвөрмонголын Ордос хотод яаж эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж, өртөг нэмж экспортлож байгаа талаар санал тавьж байсан. Монгол Улсын төрийн бодлогод хэрэг тус болохоор сайн туршлагыг би хаа явсан газраасаа нийтэд хүргэж ирсэн. Латин Америкийн мал аж ахуйн хөгжсөн гурван орноор явж байхдаа ч саналуудаа бичиж байлаа. Үүнээс хойш 10 жил өнгөрч. Монголын төр эдгээр саналыг бодлого болгож оруулсан бол энэ салбар одоо арай өөр байх байлаа. 

Дэлхийд малын амьсгаанаас бусдыг валют болгож байна. Гэтэл Монгол Улс чадахгүй байгаа. 

Нүүдлийн соёл иргэншил дээр тулгуурлаж малчдын залуу үеийг бэлтгэх ёстой. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-2015 онд Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэй явж мал аж ахуйн туршлагыг Латин Америкаас харж байлаа. Жишээлбэл, Уругвай улс Монголоос сая гаруй хүн амаар л илүү хүнтэй. Тэнд бүх үхрээ ээмэгжүүлж, эрүүл эсэхийг шинжилж гаргаж байлаа. Хятад хүртэл махаа далай давуулаад экспортод гаргаж байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчилж Хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль, Мал амьтны эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэхүү өөрчлөлт орсноор мал амьтныг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. 

Ирэх хавраас эрүүл бүсүүдэд байгаа бүх малаа бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

15 : 12
2023-10-13

Сүүний урамшууллыг литр тутамд нь 500-1000 төгрөг болгосон нь үр дүнтэй

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэх цаг болсон. Нүүдлийн мал аж ахуйтай Монголд цаг агаар маш их нөлөөлдөг. Тэгэхээр бодлого шинэчлэх тухайд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ. Хоёрдугаарт, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтвортой үнэтэй байлгана, малчдын орлогыг дэмжинэ гэж олон жил ярьж байгаа. Жасрай гуайн Засгийн газрын үед л ингэж ярьж байсан. Одоо ч хэвээрээ. Тиймээс малчдын орлогыг тогтвортой болгох тал дээр ямар бодлого баримтлах вэ? Гуравдугаарт, малчид биеийн хүчний хөдөлмөр өндөр зарцуулдаг. Тэгэхээр малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр танай яам ямар бодлоготой байх вэ. Мөн одоо ажиллаж байгаа мал аж ахуйн үйлдвэрүүдэд ямар дэмжлэг үзүүлэх талаар. Үйлдвэрүүдэд хүү багатай, урт хугацаатай зээл хэрэгтэй байна. Мөн үйлдвэрүүдэд итгэмжлэгдсэн лаборатори хэрэгтэй байна. Энэ тал дээр бодитой ямар дэмжлэг байна вэ?

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Малын тоо толгой өсч байгаа учраас бодлогыг шинэчлэх шаардлагатай болсон. Өөрчлөхөөр бид ажиллаж байна. Бэлчээрээр мал онд ороход Монголд хэцүү байна. Тэгэхээр бодлогын тухайд тооноос чанарт шилжих шаардлагатай байгаа. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд 45 хувийг эзлэх экспорттой. Тиймээс 48 ам.доллараар гаргадаг угаасан ноолуур 96 ам.доллар болж өсөх боломж ирэх жилээс үүсч байна. Цаашлаад хувцас гаргаж, жилд тэрбум 500 сая ам.доллар олох боломжтой. 

Ноолуурыг үнэ цэнэтэй байлгахын тулд үйлдвэрлэлийн шатлалыг нэмэгдүүлж, мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ. 

Мөн сүүн дээр эргэлтийг нэмэх боломжтой. Зундаа дотоодын хэрэгцээний 70 хувь, өвөлдөө 30 хувийг гаргадаг шингэн сүүг хангаж байгаа нь бага үзүүлэлт. 5,5 сая үхэртэй Монголд энэ бага хувь. Сүүлийн гурванжилд сүүний урамшууллыг нэмж литр тутамд 500 төгрөг болгосноор үйлдвэрлэл 52 хувиар өссөн. 

14 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар сүүний урамшууллыг 500-1000 төгрөг болгож нэмсэн нь үр дүнтэй.

Дараагийн зүйл бол мах. Яамнаас махны экспортыг ямар ч хязгаарлалтгүй олгож байгаа. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортод гарсан бол энэ жилийн есдүгээр сарын байдлаар 53 мянган тонн мах экспортлосон. Ингэснээр 2018 оны 70 мянган тонн мах экспортлосон рекордыг эвдлэх шинжтэй байна. Бид үхрийн махан дээр тогтоосон хязгаарлалтыг бас цуцална. Цаашид олон улсын жишгээр үнэ цэнэтэй мах гаргахаар анхаарч ажиллаж байна. Засгийн газрын тогтоол ч гарсан. 

 

15 : 03
2023-10-13

Өнгөрсөн жилийн зуд малчдад, орон нутгийнханд хатуу сануулга өгсөн

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Төвийн болон баруун аймгуудын бэлчээрийн даац бол үнэхээр асуудалтай байгаа. Байгалийн хадлангаа авч чадахаа больсон. Тиймээс аймаг, аймаг дамжиж отор нүүдлээ хийж байгаа. Ялангуяа өнгөрсөн жилийн зудын хүндрэлтэй цаг агаарын нөхцөл байдал малчдад, орон нутгийн удирдлагад хатуу сануулга өгсөн. Тиймээс зөвхөн бэлчээрийн аж ахуйгаар нүүдлийн мал аж ахуйг явуулаад байх биш шаардлагатай тохиолдолд ногоон тэжээлээр хангадаг байх бодлогын зохицуулалт хийхээр ХХААХҮЯ ажиллаж байна. 

Энэ жил 100 мянган га газарт ногоон тэжээл тарьсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 42 хувиар өссөн үзүүлэлт. Нийт 225 мянган тонн ногоон тэжээл хурааж авна. Ингэснээр өвлийг давахад тодорхой үр дүн өгнө гэж харж байна. 

Мөн өвсний асуудлыг шийдвэрлэхээр гадаад руу өвс экспортлохгүй зөвхөн дотоодод худалдаалах зохицуулалт хэрэгжүүлж ажиллана. Түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар асууж байна. Өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 19-ны Засгийн газрын тогтоол бий. 2013 оноос арьс ширийг гадагшаа гаргах экспортыг зогсоосон байсан. Үүнийг чөлөөлж хоёр жилийн хугацаатай арьс ширний үйлдвэр ашиглалтад ортол бүх төрлийн арьс, ширийг экспортод чөлөөтэй гаргах боломж бүрдсэн. Мөн арьс шир худалдан авах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй намраас зээл олгоно. 

Туслах малчны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний харилцааг тодорхой тусган оруулж цалингийн доод хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш хэмжээгээр цалинжуулах боломжийг бүрдүүлнэ. 

Ингэснээр 2022 оны эцсийн байдлаар 19 мянга орчим туслах малчин малчидтай гэрээ байгуулан ажиллаж байгаа статистик гарсан. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын ажиллах хүчний нийт 50 хувь нь хамрагдаж байна. Тийм болохоор нийгмийн салбар гэдгигй онцлох нь зүйтэй. 

14 : 33
2023-10-13

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы асуулгад хариулж байна

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх шаардлага нэн тэргүүний зорилт болж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бэлчээрийн даацын судалгаанд үндэслэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж отор, нүүдлийн зохицуулалтыг хийж байна. Улсын тусгай хэрэгцээний буюу аймаг дундын отрын есөн бүсэд 783 мянган га бэлчээрт 2023-2024 онд өвөлжүүлж, хаваржуулах малын тоог тодорхойлох орон тооны бус зөвлөлүүдийн хурал үргэлжилж байна. 

2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан талаарх төлөвлөгөөний нэгдсэн дүнг арваннэгдүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажил мөн хийж байна.

УИХ-ын дарга Ш.ЗАНДАНШАТАР:

-Ажлын хэсгийн гишүүдийг тьанилцуулъя. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн  зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Довчинсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нар оролцож байна. Асуулгатай холбоотой гишүүдийн асуултаар чуулган үргэлжлэнэ.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол орны бэлчээрийн 110 га сая газрын тал нь их, бага хэмжээгээр цөлжсөн байна гэсэн судалгаа мэдээлэл гарсан байна. Гэтэл бид өнөөдөр бэлчээрийн тухай огт ярихгүй байна. Нэгдүгээрт, бодлогын яам бэлчээрийн тал дээр ямар төлөвлөгөө гаргаж, юуг бэлтгэж байгаа талаар бодлогын хувьд тодруулан асууя. Хоёрдугаарт, малчдын талаар авч хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болох залуу малчдын талаар. Манай боловсролын тогтолцоотой ч энэ хамаатай. 12 дугаар анги төгссөн хүүхдийг малчин болгож байгаа айл байхгүй. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл арванхоёрдугаар ангиа төгсөөд мал дээр гарч байгаа хүүхэд гарын 10 хуруунд багтахаар байна. 

Малчны хүүхэд л малчин болно. 

Тийм учраас мал аж ахуйн салбарт ажиллах хүүхдүүдэд ахлах ангиас нь хичээл заах зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ингэж байж л залуу малчдыг бэлтгэх боломжтой. Энэ талаар ХХААХҮЯ-наас БШУЯ-тай хамтарч бэлтгэж байгаа зүйл байна уу? Гуравдугаарт, малчдыг бүлгээр ажиллах, хоршоо болгох, хөрөнгөө хүчээ хоршоолох боломж бий юу. Дөрөвдүгээрт, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал. Хамгийн чухал нь үйлдвэрлэлийг дэмжих. 2023 онд мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг танилцуулбал. Мөн туслах малчдын асуудал. Энийг хэн ч авч үздэггүй. Эрхзүйн орчин нь тодорхой бус учраас туслах малчдын асуудал хаягдаад байдаг. Дараагийн асуудал бол хөдөө аж ахуйн салбар хамгийн олон ажлын байр бий болгох том салбар. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдгээр 5-6 багц асуултуудад хариулт өгнө үү. 

09 : 34
2023-10-13

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн батална. Нэгдүгээрт, дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах, хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах талаар хэлэлцэнэ. Зарим байнгын хороонд өөрчлөлт оруулах асуудал тогтоол гараагүй учраас хойшлуулна. Үдээс хойшхи УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж малчдад тулгамдаж байгаа асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах талаар гишүүдийн саналыг эхлээд авна. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанд дөрвөн сайд ирээгүй байгаа учраас хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 14:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.183.249

Зоорь хэрэггүй ээ Соёлын ордон том том хаалга мор малын хөшөөнүүд л чухал

Avatar

Зочин 2023-10-13 59.153.114.252

аймгуудад соёлын ордон биш зоорь бариач тэгээд яг юу хийхээ мэддэггүй мангуунууд

Avatar

иргэн 2023-10-13 66.181.189.22

Энэ болорчулуун гэж малнаасаа дор нөхөр сайд хийхээр энэ салбар хөгжихгүйнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.181.17

Сум бүрд шахуу соёлын төв барьж төсвийн мөнгө үрэгдүүлэхийн оронд зоорио барихаа мэдэхгүй 100 жил засаглах ч гэж дээ.

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.188.217

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

Avatar

зочин 2023-10-13 66.181.186.210

Мөнгө ш*** нарийн арга

Avatar

Зочин 2023-10-13 103.212.116.10

Чадваргүй, сэтгэлгүй, мэдлэггүй сайд байтугай багийн дарга байж чадахааргүй Болорчулууныг яаж сайд болгодог байнаа.Засгийн газар, ерөнхий сайд ХАА, хүнсниы үйлдвэрлэлийн салбарыг үл ойшоож байгаагийн л шинж байх.

Avatar

Зочин 2023-10-13 202.55.188.110

АТААРХУУ ЗОЛИГ МИНЬ, БОЛОРЧУЛУУН САЙД БОЛ ХАРИН Ч АЖЛАА САЙН ХИЙЖ БГАА САЙДУУДЫН НЭГ ШҮҮ ХӨӨ. ДАРАВЧ ДАРДАЙНА ГЭГЧЭЭР АЖЛЫНХ НЬ АМЖИЛТ ОЛОЛТ НЬ БҮГДИЙН НҮДЭНД ИЛ БОЛОХООР ДОТОР ЧИНЬ ДАВЧДААД БАЙВАЛ ГАДАА ГАРЧ ЦЭВЭР АГААР АМЬСГАЛ, УС УУЖ ТАЫВШИР , ЗА ЮУ? ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.184.218

Uurhai tur zuuriinh MAA-gaa l anhaar Malchid maa alga bolbol mongol alga bolno Nuudliin soyoliin tsum tend l bgaa Heden urlag soyoliinhon ch bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж