АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх, Э.Макрон нар албан ёсны уулзалт хийлээ

АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх, Э.Макрон нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Элизейн ордонд Бүгд Найрамдах Франц  Улсын ерөнхийлөгч Эммануал Макрон албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим эгшиглүүлэв.

АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх, Э.Макрон нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Франц улсад хийх албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө /2023.12.12/ үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Элизейн ордонд Бүгд Найрамдах Франц  Улсын ерөнхийлөгч Эммануал Макрон албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр Франц Улсын Ерөнхийлөгчийн хүндэт харуулын дарга угтан мэндчилж, үлээвэр найрал хөгжим эгшиглүүлэв.

Элизейн ордон буюу Франц Улсын Ерөнхийлөгчийн ордон нь тус улсын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг өргөө бөгөөд Бүгд Найрамдах Улсын билэгдэл юм. Тус улсын Засгийн газар ордны “Мюратын танхим”-д долоо хоног бүрийн лхагва гаригт бүрд хуралддаг. Жил бүрийн долдугаар сарын 14-нд буюу Францын Үндэсний баярын өдрөөр ордны гаднах талбайд Францын хувьсгалын ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн тус улсын Ерөнхийлөгч Элизейн ордонд гадаадын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг уламжлалтай.

Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтран мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээртэй. Энэ хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Шинжлэх ухаан, технологи, инновацаар дэлхийд тэргүүлэгч улсын нэг болох Франц Улстай харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал түлхэц үзүүлж байна.

Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бидний өнө эртний түүх, өв соёлын нандин харилцаа манай хоёр орны ард иргэдийг оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд ямагт холбож ирсэн билээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон:

-Эрчим хүч болон хүнсний бие даасан байдал нь аливаа улсын оршин тогтнох гол үндэс билээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн бидний зүгээс Монгол уЛсын хөдөө аж ахуй болон ногоон хөгжлийн салбарыг дэмжих, зорилгоор шинэ бодлого хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны уулзалт хийсэн. Энэ үеэр хоёр улсын хооронд онцгой байдлын салбар, хиймэл дагуул, сансар судлал, гоелоги уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурав.

  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт,
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт,
  3. Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд,
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт,
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт,
  6. Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд тус тус гарын үсэг зурав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigj 2023-10-13 31.10.155.72

uls orniihoo baylagiig gadnii gart oruulah geree hiij baigaagaa medreh uhaangui erunhiilugj

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 216.38.195.74

oyxf

Avatar

Нэргүй 2023-10-13 216.38.195.74

ashgldgxnug;?

Avatar

xapixoboli; 2023-10-13 216.38.195.74

agaarc,geoy, galyntraaj, opano, geouursdcyd,

Avatar

cymash bysduin 2023-10-13 216.38.195.74

xamaapalgyi zeveer, opyyllaa;

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.177.118

Зөв Францтай холбогдоод ганц Атомын станц бариулчихвал Монгол ялна Оросууд Хятадууд лургүйцэнэ гуйлагчин монголыг байлгах гэж 2 хөрш их хүсдэг дээ Зоригтой бай 21- р зуунд бид ялна

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.160.63

Мардайн урааныг СССР-ийн оросууд монголчуудаас нууцлан олборлож хойш нь зөөдөг байхад монгол хүн тэр орд руу ойртох ч эрхгүй, буутай цэргээр хамгаалуулсан нууц объект байсан!! Дараа нь тус ордод Канадын "Хан ресурс" ХХК албан ёсны лицензээр үйл ажиллагаа явуулж байтал 2009 онд манай Засгийн газар Путины шахалтаар лицензийг гэнэт цуцлаад хаясан! Олон улсын Арбитрт маргаан үүсвэл зардлыг нь манайх хариуцна гэж Путин хэлээд молиго үмхүүлсэн! Монголын тал Арбитрын шийдвэрээр 2011-2015 онд 100 сая ам

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.160.63

100 сая ам.долларыг татвар төлөгчдөөр төлүүлсэн!!! Өнөөх айхтар эх орончид ганц ч удаа хуцалгүй дуугүй өнгөрсөн!! Гэтэл Францын Орано Дорноговьд урааны хайгуул хийгээд эхэлтэл 2 толгойтой тугал, 6 хөлтэй ишиг гарлаа г.м. галзуу солиотой юм орилоод эхэлсэн нь оросын хатгаас байсан нь тогтоогдсон!!!

Avatar

Нэргүй 2023-10-13 203.98.77.114

Бөөн зардал болоод очсоных гадныхандаа олон давтамжтайгаар тоглохгүй, энд үздэг дарга нартаа зориулаад ордныг өөрчлөөд дахин нэг удаа үзүүлсэн юм шиг л харагдаж байна, танил Монгол дарга нар малилзаад л

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-13 146.70.182.122

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

Avatar

Зочин 2023-10-13 66.181.181.92

Жонков танд баярлалаа

Avatar

Нэргүй 2023-10-13 202.9.40.241

Нигерт цэргийн эргэлт гараад түүхий эд авч чадахгүй болчихоод сандарч байгаа үед нь монголчуудын аз нь гозойв уу. Эз нь хатгав уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж