Х.Цэнд-Аюуш багаа хөөдөж, Афганистан эхний тоглолтод хожлоо

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Х.Цэнд-Аюуш багаа хөөдөж, Афганистан эхний тоглолтод хожлоо

Х.Цэнд-Аюуш багаа хөөдөж, Афганистан эхний тоглолтод хожлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны дэлхийн аваргад оролцох эрхийн төлөөх эхний тоглолтоо Афганистаны эсрэг өчигдөр/2023.10.12/ Тажикстанд хийлээ. Угтаа тоглолт Афганистанд болох байсан ч тус улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан байршлаа өөрчлөх хэрэгтэй болсон аж.

Гарааны тухайд Монгол Улс таван хамгаалагчтай хувилбараар тоглосон. Хамгаалалтаас сөрөг довтолгоонд хурдтай шилжих төлөвлөгөөтэй талбайд гарсан нь харагдаж байлаа. Тоглолтын эхнээс чансаа арай өндөр Афганистан бөмбөг илүү эзэмшиж, хэмнэлийг удирдаж байв.

Тоглолтын 37 дахь минутад Монголын шигшээ булангийн цохилт хийх боломж олдож, Х.Цэнд-Аюуш гүйцэтгэв. Түүний дамжуулсан бөмбөгийг довтлогч О.Мижиддорж мөргөсөн ч хаалганы хөндлөвч онож, гоол орсонгүй. Харин хоёрдугаар үед Афганистаны шигшээ олдсон боломжоо ашиглан Ахади мөргөн гоол оруулжээ.

Нэгэнт хожигдож эхэлсэн тул Монголын шигшээ баг гоол оруулах, тоог тэнцүүлэх боломжоо эрэлхийлж эхэлсэн. Харамсалтай нь, 78 дахь минутад багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудас авснаар талбайг чөлөөлсөн юм. Багийн ахлагчийн тухайд Ханжоугийн Азийн наадмын хэсгийн сүүлийн тоглолтод мөн улаан хуудас авсан билээ. Ийнхүү хүн дутуу Монголын шигшээ баг гоол оруулаагүй ч нэмж гоол алдсангүй. Тоглолт 1-0 гэсэн харьцаатай Афганистаны ялалтаар өндөрлөлөө.

Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Ялсан баг нь дараагийн шатанд шалгарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж