Оросын олимпийн хороо хоригт орлоо

Оросын олимпийн хороо хоригт орлоо

Оросын олимпийн хороо хоригт орлоо

Оросын олимпийн хороо Украины дөрвөн бүс нутгийн олимпийн зөвлөлийг өөрсдийн гишүүн гэж мэдэгджээ. Үүний хариуд Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нэн даруй тус улсын олимпийн хороонд хориг тавьж, санхүүжилт олгохоо зогсоосон гэнэ.

Луганск, Донецк, Херсон, Запорожжя зэрэг бүс нутгуудын олимпийн зөвлөл Оросын олимпийн хорооны гишүүн болжээ.

ОУОХ-ны мэдэгдэлд “Оросын олимпийн хорооноос 2023 оны аравдугаар сарын 5-ны өдөр гаргасан нэг талын шийдвэрээр Украины үндэсний олимпийн хороонд харьяалагддаг Донецк, Херсон, Луганск, Запорожжя бүс нутгийн байгууллагуудыг гишүүнээр элсүүлсэн. Энэ нь олимпийн Хартиг зөрчсөн хэрэг болно. Энэ нь олимпийн дүрмийн дагуу ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн Украины үндэсний олимпийн хорооны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна” гэжээ.

Гэхдээ гол нь ирэх оны Парисын олимпод Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах хэвээр аж. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Оросын олимпийн хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь бие даасан тамирчдад нөлөөлөхгүй” гэв.

Аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОУОХ-ны чуулган болох бөгөөд үүнээс өмнө гүйцэтгэх зөвлөл нь Мумбай хотод хуралдаж байна.

Украин энэ алхмыг сайшаан хүлээж авсан бол Оросын олимпийн хороо үүнийг таатай хүлээн авсангүй. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, “Уг шийдвэр нь улс үндэстнүүдийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрмийг бүх нийтээр хүндэтгэх шаардлагатай байгааг харуулж байна. "Хэрэв Орост хэн нэгэн спорт, олимпийн хөдөлгөөнийг зэвсэг болгон ашиглаж чадна гэж бодож байвал бүтэхгүй шүү " гэжээ.

Харин Оросын талаас энэ шийдвэр нь улс төрийн зорилготой байна гэсэн юм. Тус улсын олимпийн хорооны мэдэгдэлд “Өнөөдөр ОУОХ илт улс төрийн үндэслэлтэй өөр нэг сөрөг шийдвэр гаргалаа” гэжээ.

ОУОХ 2022 онд Орос, Беларусийн олимпийн хороонд хориг тавиагүй бөгөөд гагцхүү тус улсын тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглож удалгүй туг, сүлд, төрийн дуулалгүйгээр бие даан оролцохыг зөвшөөрсөн билээ.

 ОУОХ тамирчид засгийн газрынхаа үйл ажиллагааны төлөө шийтгүүлэх ёсгүй гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 202.126.88.202

допингий үүрнүүд зайлах нь зөв

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-13 202.126.88.104

Орчин цагийн Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч бол Францын иргэн Пьер Де Кубэртэн. Энэ хүн Олимпийн Харти буюу Дүрмэнд "Олимп нь аливаа улс төрөөс ангид энх тайван, эв нэгдлийн илэрхийлэл" гэж маш тодорхой тусгаж өгсөн. Гэвч Америк болон Барууны орнууд спортын үйл явдлыг улс төржүүлж, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж бусад улс орнуудыг ялгаварлан гадуурхах хэрэгсэл болгож байгаа нь Олимпын үндсэн зарчмыг зөрчсөн бүдүүлэг явдал мөн

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Энэ байдлаараа бол дэлхий бие биенээ үзэн ядсан хоёр хэсэг болж хувирна. Дэлхийн гэсэн тодотголтой ямар ч байгууллага усдаж үгүй болно .Барууны үзэл бол угаасаа бусдыг ялгаварлан гадуурхах үзэл. Бусдыг дарангуйлах,нөлөө хамааралдаа колоний байдалтай байлгах явдал. Ардчилал хүний эрх эрх чөлөө гэх мэт нь тэдний өнгөн далдлалт,хууран мэхлэлт. Энэ нь өнөө үед бүр ил тод харагдаж байна.

Avatar

Зочин 2023-10-13 66.181.160.64

Зааа шааа чиии… Хэнч хэнийгч гадуурхаагүй.. Оросууд өөрсдөөсөөл болж байгаа шд.. Нэг бол допинг шааана нэг бол хүний нутаг булаана ..
Наад Путиний суртал ухуулгаа хол очиж гуц ..

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.16

Олимп-д эх орныхоо туг далбаа соёмбо төрийн дуулалгүй оролцох нь эх орон ард иргэдээ доромжилсон хэрэг. Улс орныг нь устгах гэж дайрч байгаа барууны харгис хүчин,,нацистүүдээс эх орон ард иргэдээ хамгаалж дайтаж амиа зориулж байгаа дайчдаа доромжилсон адгийн явдал. Эх орноосоо урвасан хэрэг.Олон улсын олимпын хороо оросын эсрэг ийм улс төрийн шийдвэр гаргасанаар түрэмгийлэгчид нацисүүдыг дэмжигч ,Вашингтон Лондоны заавраар ажиллагч харгис байгууллага болсоноо харуулж байна.

Avatar

Зочин 2023-10-13 59.153.87.56

бүр хасчихсан юм биш үү, одоо цагаан туг ч бариад багаараа гарч ирэхгүй. хувь тамирчид л оролцож болох байх. НҮБ ийн гишүүн улсын газар нутгыг эзэлж явах ямар байна. Оросыг дэмжигч эргүү ац болсон монголчууд харж авцгаа. Энэ дайнд Орос ялбал дараагийн газар нутгаа алдар улс бол Казахстан, Монгол

Avatar

Засав 2023-10-13 59.153.87.56

алдах

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Украины энэ дайн бол орос улс,орос үндэстэн байх эсэхийн асуудал. Иймд тэд хэнд ч бууж өгөхгүй. Оросуудыг ялна гэсэн асуудал байхгүй.Оросуудгүйгээр энэ дэлхий оршин тогтнох ёсгүй гэж тэд барууныханд олон удаа анхааруулсан.Тэгээд ч тэд оросыг ,тусгаар тогтнолын төлөөх хүчнийг дийлэхгүй нь одоо ил харагдаж байна. Дэлхийг ганцаар ноёрхох санаа сүйрэн унаж байна.

Avatar

Ийм л лс байсан 2023-10-13 103.212.119.70

1921 1934 1966 онуудад ЗХУ цэрэг Монголд орж байршуулсан. 1980 оноос МАХН төв хорооны албан зааварлагч ЗХУ элчин сайд бусад бүх үйлдвэр нэгжид Орос мэргэжилтэн зөвлөх байсан.заавал шийдвэр гарахын өмнө танилцуулна.Бүх төрийн яам газарт зөвлөх Орос байдаг.

Avatar

Бадарч тахар 2023-10-13 103.57.93.19

Удахгүй тамирчидыг нь олимпид оролцуулахгүй болно !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж