Монгол улс орлогынхоо 30-40 хувийг халамжинд зарцуулдаг

Монгол улс орлогынхоо 30-40 хувийг халамжинд зарцуулдаг

“Одоогийн байгаа энэ систем бол цэвэр өрийн систем”

Монгол улс орлогынхоо 30-40 хувийг халамжинд зарцуулдаг

Хижээл насны эрэгтэй, эмэгтэй хүний шарласан, харласан хуучны хар цагаан зураг тавиад хэлсэн үгийг нь сошиалд оруулдаг нэгэн залуу байх. Түүний эшлээд байгаа хүмүүс нь өнөөгийн залууст эртний мэт санагдах ч өөрсдийн үзэл санаа, жам ёсыг сануулсан, судалсан зэрэг нь бидэнд шинэ тутам эсвэл удаан мартагдсан ч байж мэдэх идеологичид байх авай. Түгжрэлийн “голомт”-оос ирэх түүнтэй уулзахаар тамхины цэгийг бараадан зогсоход урдаас инээсээр дугуйтай ирж явна. Хөлд эвтэйхэн кейт жийж, чөлөөтэй хувцасласан энэ залуу үхэр долоосон юм шиг үсээ гельдэж, үнэтэй хослол, сүрчиг, нүүрээ тольдож болох брэндийн гялгар гутал өмссөн улстөрчдөөс огт өөр хэр нь улс төрийг ухдаг, эдийн засгийг эргэцүүлдэг нэгэн…“Капиталистууд чамд юм зарж чадахгүй байвал тэд илүү сайжруулхын төлөө зүтгэнэ. Харин социалистууд чамд юм зарж чадахгүй байвал тэд хууль зохион хүчээр тулгах болно.” Гэсэн постноос нь түүнийг хэн болохыг урьдчилаад таамаглаж болох ч бид ямар замаар яваагаа бодсон нь илүү тустай. Бидний яриа хөнгөнөөс хүнд рүү, хуурмагаас бодит руу чиглэх юм. “Мизес Монгол” ТББ-ын судлаач Э.Оргил-Эрдэнэтэй инфляцийн талаар ярилцлаа. 


-Утааны улирал эхэллээ, Оргил оо. Дугуйгаар явахын аргагүй болно доо. Өвөлд бэлэн үү?

-“Өвлийг давах идшээ бэлдсэн үү” гэж үү… Хотынхонд бол идэшнээс илүү эм чухал болсон. “Өвлийн эмээ базаасан уу” гэхээр бэлгэ дэмбэрэлгүй юм даа.

-Эм биш инфляцийн талаар ярья?

-Инфляци ярьсан ч эм, эрүүл мэндийн салбар, нийгмийн халамж, даатгал гээд бодоод үзвэл бас л нөлөөлнө. Энэ салбар хаа газар төрийн оролцоотой. Өнөөдөр манайд бараг байр болгонд шахуу эмийн сантай болсон. Ахмадуудын хэрэглэдэг эмийг хөнгөлөлтөд хамруулаад, талыг нь ч бил үү татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг байх аа… Ирэх жилийн төсөөлөл цалин, тэтгэвэр тэтгэмжинд гэхэд 5.1 их наяд, хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд гээд бас бусад халамжуудыг нэмээд үзвэл манай улс орлогынхоо 30-40% халамжинд зарцуулдаг төдийгүй энэ тоо нь жил бүр нэмэгдсээр байна. Ер нь тэгээд одоогийн энэ их төрийн хулгай дунд яг аль хэсэг нь татвар төлөгчдийн мөнгө, аль хэсэг нь нэмж хэвлэсэн цаас болохыг тааж хэлэх ч аргагүй дээ. Удахгүй хүйтрэхээр эх хүүхдүүд эмнэлгийн шалаар нэг зулж эмчлүүлнэ, зарим нь эндэнэ. Төрийн оролцоо маш өндөр энэ салбар өрсөлдөөнийг үргэлж боомилж байдаг тул чанаргүй бас хөгжилгүй. Дээр нь төр инфляци үйлдвэрлэх хэрээр ядуурал нэмэгдсээр л байна. Тэгэхээр инфляци ярина гэвэл бүх зүйл рүү л үсчих хэрэг гарах байх даа.

-Инфляци нь гурван оронтой тоогоор хэмжигдэж буй нэгэн улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч төв банкаа татан буулгана гэж амлажээ. Түүнтэй ижил саналтай байгааг чинь сошиалд оруулсан бичвэрээс чинь харсан. Яагаад?

-Тийм ээ. Аргентины Хавиер Милэй ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай байна. Арга ч үгүй биз дээ. Өчнөөн олон удаа дефолт болж инфляци нь 124 хувьд хүрсэн. Инфляци гэдэг бол товчхондоо мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг л хэлдэг. Үүний хамгийн гол аюултай зүйл нь нийгмийн дунд болон доод давхрагаас дээшээ чиглэсэн мөнгөний дахин хуваарилалтыг бий болгодог. Үр дагавар нь мөнгө үнэ цэнээ алдаж, нийгэмд эмх замбраагүй байдлийг бий болгоод зогсохгүй бослого тэмцлийн урьдач нөхцөл нь болж байдаг. Энийг бий болгодог үндсэн шалтгааныг нь хайвал төв банк дээр л очиж таардаг. Өөрөөр хэлбэл, төв банкны үйл ажиллагаа инфляцийг бий болгоно. Ер нь аливаа иргэний мөнгө, өмч хөрөнгийг үнэгүйдүүлдэг хамгийн хортой бодлого бол инфляци юм л даа. Тийм ч болохоор төв банкыг татан буулгах нь зөв гэж би боддог. Өнөөдөр дэлхий дээр хамгийн их хяналт тогтоож байгаа байгууллага магадгүй АНУ-ын ХНС буюу төв банк байх. Даргынх нь хэлсэн үг өгүүлбэрээр дэлхийн эдийн засаг, банк санхүү савлаж байдаг шүү дээ.

-Төрийн зардлыг өндөр байлгах нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг. Харин алдагдал үүсэхэд улстөрчид үүнийг нь нөхөх нэрээр зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлснээр инфляци нэмэгддэг гэдэг. Манай танилцуулаад буй инфляци бодит уу эсвэл хэн нэгэн таацуулсан тоо юу?  

-Инфляцийг нэмэгдүүлдэг маш олон арга зам гэх үү, шалтгаан гэх үү байдаг л даа. Та гэхдээ ер нь бол голыг нь оноод хэлчихлээ. Төрийн зардлыг өндөр байлгаад, мөнгө хэвлэнэ гэдэг чинь л инфляцийг нэмэгдүүлж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр 5 их наядаар тэлсэн төсөв оруулж байна. Гамшиг. Эдийн засгийн ухааны Австрийн сургуулийн томоохон төлөөлөгч "инфляци бол бодлого" гэж хэлсэн байдаг. Шуудхан хэлэхэд зохион байгуулалттай хулгай, дээрэм юм даа.

-Яагаад?

– Яагаад гэхээр төрийн зардал төсөв том, хэдэн их наядын алдагдалтай байна гэдэг чинь мөнгөний нийлүүлэлтийг зохиомлоор ихэсгэнэ гэсэн үг. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд хүртэгсэд нь үнэ цэнээ алдахаас нь өмнө ашиг хийж, цааш дамжих тусам үнэ цэнээ алдсаар сүүлд хүртэгсэд нь хохирч таардаг. Энэ байдал нь яваандаа баян ядуугийн зааг ялгааг улам л холдуулдаг маш хорон зүйл. Хэн хамгийн түрүүнд хүртдэгийг бодоод үзвэл эрх мэдэлтнүүд, банкууд, танил талтай томоохон бизнесүүд.

Зүйрлүүлж хэлбэл өрмийг нь тэд хамаад авчихдаг. Яг үнэндээ энгийн ард иргэдэд очиход үнэ цэнэ нь унасан, нэгж бараа бүтээгдэхүүнд оногдох мөнгөний тоо хэмжээ нь өссөн байдаг. Энэ үзэгдлийг Кантиллон эффект гэдэг.

Манай танилцуулаад буй тоонууд бүгд асуудалтай шүү дээ. Зохиомол эрэлт үүсгээд, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр байх атлаа тоон үзүүлэлтээр манипуляци хийнэ гэдэг яавч обьектив байх боломжгүй. Эдийн засгийн өсөлт одоогоор 6.4%, ирэх онд 6%-тай гаргана ч гэж байх шиг. ДНБ гэх тоо ч үнэндээ иргэдэд хүртээлгүй тоо шүү дээ. Нүүрсний орлого хэнд очдог билээ дээ. Би 2016 онд паб ажлуулдаг байхдаа тайгер пивийг 2500 төгрөгөөр зардаг байсан. Пабны зарах үнэ гээд бодоод үз дээ. Өнөөдөр дэлгүүрийн үнэ нь хэд билээ.

-Дөрвөн мянга дөхсөн байх…

-Баарны үнэ 10 мянгатай л байгаа даа.

-Инфляцийн талаар бидний ойлголт өөр байх шиг. Нэг хэсэг нь үнийн өсөлт гэж ойлгодог. Нөгөө нь төгрөгийн уналт гэдэг. Марксист, Кейнсист, Монэтарь, Австрын эдийн засгийн онолоор нь өөр өөрөөр ч тайлбарлаад байна. Инфляциа бид эхлээд нэг ойлголтоор харах ёстой юу?

-Ерөнхийдөө Австрийн сургуулиас бусад эдийн засгийн ухааны номлолууд инфляцийг үнийн өсөлт гэж харах нь их. Энэ бол үнэндээ үр дагавар нь болохоос учир шалтгаан нь биш. Өөрөөр хэлбэл, төв банк зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж л байгаа бол инфляцийг үйлдвэрлээд л байна гэсэн үг. Арга зам нь гэхдээ олон. Элдэв янзын төсөл хөтөлбөрүүд, хөгжлийн банк, татаас, хөнгөлөлттэй зээлүүд, ЖДҮ гэх мэт элдэв сангууд гээд эдийн засагт төрийн оролцоогоор инфляцийг нэмэгдүүлж байдаг. Энгийн жишээ хэлэхэд 7 жилийн өмнө ам.доллар төгрөгийн харьцаа 1:1700 байсан бол өнөөдөр 1:3450 байна.

Энэ хурдаар цаашаа яваад байвал бид дампуурна. Инфляцийн хамгийн аюултай зүйл бол нийгмийн хаус байдал, түүнээс үүсэх үр дагаврууд муу бүхнийг л дагуулдаг.

Дэлхийн түүхэнд олон тэмцэл, бослого дайнууд инфляциас болж үүссэн байдгийг санах хэрэгтэй.

-Та төр инфляци үйлдвэрлээд байна гэсэн. Яг яаж үйлдвэрлээд байгаа хэрэг вэ?

-Эдийн засагт төр оролцоно гэдэг чинь л чөлөөт зах зээлийн системийг хүчээр гажуудуулж, хулгай луйвар, инфляцийг нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, үнийн сигналыг будилуулж нэг хэсгийг нь дампууруулж, эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй, танил талтай хүмүүс болоод элдэв хөнгөлөлт нэрээр татаас авдаг томоохон компаниудыг л баяжуулж байдаг. Төсвийн алдагдал нөхөх ч юм уу эсвэл сонгууль ойртоход бас янз бүрийн халамжаар мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэдэг. Ер нь эдийн засагт төр оролцох бүрд инфляцийг л бий болгоно.

-Монголд олон л бодит жишээ бий байх даа?

-Олон байлгүй яах вэ. Зээл тэглэнэ, байшин барилга барина, хөшөө дурсгалууд босгоно, жолооч нарын торгуулийг ч төр дааж байх шиг. Санаж байна уу?

-Дүрмээрээ явсан эсвэл торгуулиа төлсөн нь хохироод үлдсэн хууль гаргасан юм байна шүү. Ер нь татварын өршөөл үзүүлж байна гээд байсгээд л ийм зүйл хийдэг юм байна…

-Бид ч тэгээд загасны л санах ойтой доо. Саяхан нэг том бизнесмэн эр төрөөр малын хашаагаа байриулна ч гэж байх шиг. Бас тэр ногоон автобус, шахмал түлш гээд тоочоод байвал дуусахгүй. Хөгжлийн банкны асуудлуудыг бодоод үзэхэд зүгээр луйврын схем.  Хамгийн гол нь тэр их мөнгийг хуваарилахдаа эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”, “10 их наядын төлөвлөгөө” гээд эдийн засгаа сэргээх биш хорлосон. Төрийн албан хаагчдын тоо ч замбараагаа алдсан. Төр хоёрхон жилийн хугацаанд 3 яам шинээр байгуулсан гээд бод. Хэний мөнгөөр вэ?

-Мэдээж төрийн мөнгөөр.

-Төрийн мөнгө гэж байхгүй, харин татвар төлөгчдийн мөнгө эсвэл Засгийн газрын өр зээл л байгаа шүү дээ. Нөгөө талаар төв банкаар дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр эдийн засаг дахь төрийн оролцоо гэдэг бол зохиомол эрэлт үүсгэж, зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлэх замаар инфляцийг бий болгож, хөөрөгдөж байгаа хэрэг. 10 их наядын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ “мөнгө хэвлэхгүй” л гэсэн. Гэтэл мөнгө хэвлэсэн гэдгээ хожим нь Монголбанкны ерөнхийлөгч өөрийн амаар хэлсэн.

-Манай зах зээл дотоодоос гэхээсээ гаднаас илүү хамааралтай юм шиг. Гэтэл төрийн бодлогын балгаар бас эдийн засгаа унагааж, инфляцаа өсгөөд байна уу?  

-Чөлөөт зах зээлийн зарчимд эдийн засаг дахь төрийн оролцоог социализмыг хэсэгчилэн хэрэгжүүлж буй хэлбэр гэж үздэг. Социализм бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдгийг бүгд л мэддэг хэрнээ төрийн оролцоог хүсээд дэмжээд эсвэл тулгаад байдаг нь тодорхой хэсэг бүлэг хүмүүс давуу эрх эдлэх гэсэн л сэдэл шүү дээ. Ийм хэсэг бүлэг элитүүдийн дүрмийг чинь жинхэнэ социализм гэдэг биш бил үү?

-Тийм ээ. Социализмд бид дуртай шүү дээ. Бүр барааг нь ч хараагүй залуус шагшин магтах нь холгүй байна.  

– Дарга нар машинтай, ордог дэлгүүр нь тусдаа, идэж уух юм нь онцгой, хүүхдүүд нь гадаадад сурдаг, тийм үү?

-Тийм ээ, энгийн иргэд болохоор зам явах бичиг байхгүй л бол Улаанбаатар руу нэвтэрч чаддаггүй л байсан. Бидон санжигнуулж өглөөжин дугаарласан хэр нь сүү авч чадалгүй эмээдээ халуун зунаар хар цай уулгадаг л нийгэм байсан?

-Яг тийм. Энгийн иргэд нэгнээсээ давс сонгино гуйдаг байсан нь үнэн л биз дээ. Дээхэн үед бол нэгдлийн өмчөөс ишиг дутаачихвал шоронд. Арын хаалгагүй бол сургууль төгсөөд шууд хөдөөд цөлөгдөнө. Өнөөдөр хотын төвөөр биш захаар ямар байгааг очоод үздэг болоосой. ТҮЦ-нүүдийг хүртэл хүчээр зайлуулаад, хэн нэг даргын танил тал нь ТҮЦ-ээ тавьчихсан ч байх шиг.

-Арай ч үгүй байх аа?

-Худлаа гэвэл “Өргөө дээр ирээд залга” гэдэг шиг очоод хараарай…

-Өнөөдрийн төрөөс тэрбумнууд төрөөд, хувиараа хөдөлмөрлөсөн нь байсан байрандаа, бүр дордсон байх нь капитализмын гай гэхээс илүү өөх ч биш, булчирхай ч биш гэдэг шиг хачин хярамцаг шиг тогтолцоотой байгаагийнх уу?

-Энгийн жишээ авъя. Өнөөдөр төрийн өмчит компаниуд аль ч засаглалын үед ашиггүй, гэхдээ хөрөнгийн хэмжээ нь 2016 оноос хойш буюу 7 жилийн хугацаанд гэхэд л 15.9 их наядаас 53.5 их наяд болж гурав гаруй дахин өссөн байгаа юм. Ингээд харвал инфляцийг хөөрөгдөх бүх л зүйлийг төр хийсээр л байдаг.Хөрөнгийн өсөлт өндөр мөртлөө ашиггүй байна гэдэг бол эдийн засагт зээлийн тэлэлт бий болгох замаар стагфляци үүсгэн улсаа дампуурал руу түлхэж буй л хэлбэр. Ганцхан энэ жишээ инфляци бол бодлого гэдгийг хангалттай нотлоод өгнө.

Эдийн засагт төрийн оролцоо их байх тусам мөнчгөрөөрөө явж байгаа жижиг дунд бизнесүүдийн боломжийг  хулгайлж байгаа хэрэг. Энэ хэрээр төр данхайж, авлига, луйвар, дээрэм, хулгай газар авч социализм руу л ойртоод байгаа юм.

-Төр биднээс татвар, торгуулиар авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл. Харин сүүлийн үед хэвлэдэг болчихлоо. Хэвлээд зогсохгүй улсаар нь барьцаалаад бонд гаргаж байна. Энэ бүхэн инфляцид ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Инфляци гэж мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг л хэлээд байгаа юм. Энэ ганц Монголын ч асуудал биш дэлхий тэр чигээрээ л инфляцийн гаралтай гүн хямрал руу орж байна. Олон жилийн мөнгөний буруу бодлого эсвэл аль нэг улс гүрний төлөвлөсөн дүрмээр нь явж ирсний ч гор байж магадгүй юм. Сүүлийн жишээ ковидын үеэр хөл хорио тогтоочихоод мөнгө хэвлэж нийлүүлээд байхаар чинь өнөөдрийн нөхцөл байдал арга ч үгүй биз дээ. Ерөнхийдөө одоогийн байгаа энэ систем бол цэвэр өрийн систем. Бонд мөн л зохиомол өрийн бичиг.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч энэ өрийн бичиг бий гэж эрх баригчид өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгэхээр дэлхийгээрээ дампуурал руу яваад байна уу?

-Хэлээд, жишээлээд байгааг нь хамтдаа бодоод үзье. Тоон утгаар гаргасан мэдээнээс харахад дэлхийн улс орнууд нийлээд  ДНБ гэх зүйл нь 100 их наяд гаран ам.доллар юм байна. Харин өр нь 307 их наяд доллар гэх ч санхүүгийн салбарын гигантууд энэ тоонууд асуудалтай гэж ярьж байна л даа.

-Юу вэ, үйлдвэрлэж байгаагаасаа гурав дахин их өртэй гэж үү?

-Гурваар үржээд хариу нь дүйхийг тэгж хэлдэг бол тийм л гэх байх даа. 1:3 харицаатай байна. Австрийн онолоор бол одоогийн мөнгөний систем, тогтолцоо нурж унах нь цаг хугацааны л асуудал. Нэг ийм жишээ байгаа юм. 1971 онд АНУ алтан баталгааг халснаас хойш ам.доллар үнэ цэнээ 98% алдсан гэж. Өөрөөр хэлбэл, алтан баталгаат үед 1 унц алтыг 35 ам.доллараар тогтоон барьж байж. Өнөөдөр нэг унц алт 1900 ам.доллароос дээш, доош хэлбэлзэж байна.

-Алтны үнэ өсөөд байгаа хэрэг үү?

-Энэ чинь алтны үнэ өсөөд байгаа биш харин "фиат" цаасан мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаад байгаа хэрэг л дээ. Урд нь мөнгийг хэвлэдэг байсан бол одоо төв банкууд компьютерын хулганы товшилтоор л “хоосон” мөнгө бий болгочихож байна. Зарим улс орнууд цахим мөнгө гаргаад хоорондоо арилжаа хийгээд эхэлж. Үүнийг дагаад төв банкууд цахим мөнгөтэй боллоо гэхэд хүн төрөлхтөн бэлэн мөнгөгүй болж хязгааргүй өрийн системд амьдарч таарах юм байх. Энэ яваандаа гиперинфляци руу ороод бас л сүйрэх нь тодорхой гэж хувьдаа боддог.

-Ер нь миний авч буй цалинтай дүйцэх мөнгө бодитоор бий юу эсвэл…

-Юу ч гэмээр юм… Бидний зохиож мөрдөж байгаа өрийн системийн дүрэм юм даа. Мөнгө бол солилцооны хэрэгсэл, бүх бараа үйлчилгээг арилжаалдаг л зүйл. Цаасан мөнгө алтаар баталгааждаг байх үед илүү бодит үнэ цэнэтэй байсан болов уу. Үндсэндээ одоогийн энэ систем 50 гаруйхан жилийн л түүхтэй бол алт өөрөө 5000 жилийн түүхтэй. Ер нь саяхныг хүртэл түүхийн бүх л цаг үед алтыг хууль ёсны арилжаа солилцооны хэрэгсэл гэж үзсээр ирсэн байдаг.

-Мөнгөн дүнгээр нь харахад сүүлийн жилүүдэд цалин жаахан нэмэгджээ. Төр, хувь ялгаагүй. Харин худалдан авах чадвараар нь тооцвол өмнөхөөсөө бүр долоон дор зүйл болоод байх шиг?

-Сүүлийн 7 жилд төгрөг үнэ цэнээ хэд дахин алдсан. Үр дүнд нь бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Харин хүмүүсийн цалин энэ хэмжээгээр нэмэгдэж чадсан уу?

-Чадаагүй…

-Нэг нөхөр 1 доллар барьчихаад энэ 17 боодол монгол төгрөгтэй тэнцэж байна гэж попроогүй юу. Тэр чинь саяхны явдал шүү дээ.

-Инфляцийг бодит байдлаас дарж  мэдээлээд байна гэж харддаг. Үүний хор уршиг хэрхэн тусах вэ?

-Би зохиомол эрэлтээр бий болгосон зохиомол тоонуудад итгэдэггүй. Нийгмийн ухааныг байгалийн шинжлэх ухаанаар тайлбарлах нь учир дутагдалтай гэж Австрийн сургууль үздэг. Тэгвэл эдийн засгийн ухааны Австрийн сургуулийн онцлог нь юу вэ гэвэл хүн ухамсартайгаар үйлдэл хийдэг гэсэн үндсэн аксиом дээр тулгуурладаг. Тэгээд дедуктив аргачлалаар объектив дүн шинжилгээ хийнэ. Ер нь бол цэвэр чөлөөт зах зээлийн тухай л юм даа.

-Монголын нийт ажиллах хүчний бараг ¼ нь төрийн албанд байна. Таны хэлээд байгаа онолоор энэ цаашаа үргэлжлэх боломжтой юу?  

-Төр ажил олгогч нь болж, данхайх тухайд уу?

-Тийм ээ. Одоо тийм л болчихлоо. Дахиад ч нэмэх тухай, бүр хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай яриад байна?

-Уг нь төр гэдэг чинь иргэдийн амь нас, хувийн өмчийг хамгаалж, хоорондын маргааныг шийдвэрлэх л үүрэгтэй шүү дээ, мөн чанартаа бол. Төр томрох хэрээр эрх чөлөө л багасна. Социалистууд, зүүн жигүүрийнхэн засаглаж байгаа үед бол бүрэн боломжтой. Угаасаа л нийгэм эдийн засгийн асуудлуудыг төвлөрсөн эрх мэдлээр шийдэж байх ёстой гэсэн энэ улс төрийн зүүн жигүүрийн үзэл санаа чинь л төрийг улам данхар болгоод байгаа хэрэг л дээ. Өөр улс орнуудаас ч харагдана. Бид яг одоогийн энэ замаараа явбал дампуурна эсвэл дарангуйлал тогтож таарах байх. Социализмын үед төр өөрөө ажил олгогч нь байсан биз дээ. За ер нь яриад байвал чи бараг сэтгэлээр унаж магадгүй байх шүү (Инээв). Болих уу?

-Хожим сүйрэхгүйн тулд өнөөдөр сэтгэлээр унах хэрэгтэй юм биш үү?

-Ер нь бол олон талаар сүйрэлд ойртсоор л байна шүү дээ. Утааг хар. Гамшиг. Өвөл толгой чинь өвдөж байна уу ? Утаа бууруул гэж шаагих тусам тэд дуртай нь аргагүй хүсэлтийг чинь биелүүлнэ гээд бизнес хийнэ. Нүүрсний хулгай яав, юу болов? Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, утааг багасгах гэж тараасан зуух, яндан, түлш, угаар хэмжигч гээд бүгдийг нь төрийн оролцоотойгоор шахна. Өвөл утаа хөөлөгчид гээд бараг ажлын байр гаргачихсан байх шиг. Утааны хорт байдал нь урдынхаасаа хэд дахин нэмэгдчихсэн. Өнгөрсөн хугацаанд хэдэн их наядаар тоологдох төгрөг эргэлдүүлснээ ч бид тооцож чадаагүй л сууна. Цаашдаа бас хэдийг зарцуулах бол…Үр дүнд нь асуудлууд хүндэрсээр л байна. Түүгээр хөлжигсөд ба хохирогсдын зааг улам бүр нэмэгдсэн. Үүний уршиг ганц эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэнд, амь насаараа бид төлж байна. Залуучууд харваад өнгөрчихдөг боллоо. Төрөлхийн цоорхой уушигтай хүүхдүүд олноороо төрж байна. Эхийн хэвлийд байгаа урагт ч нөлөөлнө. Ахмадуудын шалтгааныг бүр ойшоохоо ч байсан. Одоо бүр улайм цаймдаа гарсан. Өөрсдөө нийлүүлдэг улсаасаа нүүрс авч, иргэдийгээ лабораторийн хулгана шиг турших тухай ярьж байна. Хэчнээн хүүхэд, хүмүүс энэ хооронд угаартаж нас барав? Хэн ч тоо гаргаагүй. “Нэг хүний үхэл эмгэнэл. Мянган хүний үхэл статистик” гэж Сталин хэлсэн шиг энэ байдал улам дордсоор байхад л иргэд хүлцэн тэвчсээр л байна. Ер нь инфляци гээд ярихаар бүх л зүйлийг ярих хэрэгтэй болдог.

Төр эрх мэдлээрээ далайлган илүүдэл мөнгө бий болгож, эдийн засагт оролцох хэрээр инфляци нэмэгдэж, дундаж давхрагыг үгүй хийдгийг иргэдийн олонх олж хардаггүй нь бас харамсалтай ч юм даа. Энийг ойлгоогүй цагт бид уруудаж, тэд улам бүр амьдралаас тасарсаар л байх болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 202.126.90.98

Ashig orlogiinhoo ihenh huviig avilgach hulgaich nartaa aldaad duusaj bgaa shvv shalfaj ikervvpdegvgazar ni ajlaa hiij chaddagvi kedsen ch medeegvi yum shig tsarailaad bj bgaa shdee

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.160.53

Хулгайлагддаг 40 их нядын дэргэд балга

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.16

Ардчилагч гэх луйварчид төрд гарвал монголын луйвар хулгай лав 10 дахин өсөх б**х.Эд нар монголыг үгүйрүүлэх зорилгоор тэр ардчилал гэх гоё нэртэй луйвраа 1990 онд зохион байгуулсан. Нийгмийн хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад хувийнхаа хөрөнгө болгосон.Монголыг мөлжлөгийн орон болгосон.Ядуурал гуйланчлалыг тэлсэн. Ихэнх хүмүүсийг хөрөнгө мөнгөнд шунасан араатан болгосон .Бусдыг хязгааргүй гүтгэж нийгмийн толгойг эргүүлнэ.Жишээ нь тэр 40 их наяд гэдгээ нотло.Шүүхээр шийдвэрлүүл.

Avatar

зочин 2023-10-13 202.126.89.60

Барууны ардчилал гэгч бол Улсын бүх баялагийг хэдхэн хүн хулгайлж өөрийн өмч болгохыг хэлнэ.

Avatar

Нэргүй 2023-10-13 108.31.196.29

yostoi shaajiin daa, dotoodiin niit buteegdehuuniihee 3%g bolosvroliin slabartaa zartsuuldag uls halamjind 30/40-%-g zartsuulla,a yu, uleegeerei muu tulee min

Avatar

Зочин 2023-10-13 66.181.161.139

Харин үлдсэнийг нь авилгачид хувааж иддэг.

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.16

Монгол тэр чигээрээ улс төржиж.Хэвлэлд гарч байгаа зүйлийг үнэмшихын арга алга. Тэр чигээрээ худал мэдээ, ятгалага ,гүтгэлэг.Иргэдийг дэндүү доромжлох юм. Залуусыг зомби болгох юм.

Avatar

Зочин 2023-10-13 66.181.189.184

Энэ х*******ы ац юу гэж хуцаад байна аа.

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 202.131.225.197

удахгүй 50 хувь болно оо. дундаж давхарга дуусаж байна даа.

Avatar

Ebe 2023-10-13 66.181.161.163

haana bn tiim halami haha s*** dag tojig ve

Avatar

Нэргүй 2023-10-13 118.221.209.8

халамжийн мөнгөө өөрсдөө хувааж идээд иргэдэд юу ч өгдөггүй битгий худлаа хуцаад бай муу худалч

Avatar

Нэргүй 2023-10-13 118.221.209.8

бид нар нэн ядуу өлсгөлөн болчихоод байхад тусалдаг нэг ч газар байхгүй . энэ засаг бид нарыг үхүүлэх гэж зорилготойгоор халамжийг устгаад өөрсдөө хувааж идээд байна яагаад гар дээр 1 төгрөг ч өгөхгүй байна . катар бол иргэдээ тэжээдэг шд

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.188.70

ene ulniihan bas bichig usegtei, deer n internettei

Avatar

Шударга тав гэж ард түмэн толгой дээрээ залсан 2023-10-13 103.212.119.70

Ард түмэн таарсан удирдагчаа төрүүлнэ.Ард түмний толгой дээр хамаг мухайгаа асгаад байхад Жа алга хавсран мөргөж сонгоод байна.2016-2024 оны УИХ гишүүд сайдууд ЖДУ Хөгжилийн банк Нүүрс ногоон автобус Боловсролын зээлийн сан гар дүрлээ.Дээрх улс төрчийг сонгон шалгаруулахад голлосон МАН дарга Л.Оюун-Эрдэнэ енб дарга Д.Амарбаясгалан нар ёс зүйнр хариуцлагаар ард түмнээс уучлал хүсч огцрох ёстой гэвч өөрсдөө дэвшүүлсэн албан хаагчидаас авилгач илрүүлсэн ардын баатар болчихсон

Avatar

Иргэн 2023-10-13 103.143.41.2

Бусад улс бол хүүхдийн хоолыг бүх сургуульд бүх ангид өгдөг, боломжтой эцэг эхээс нь мөнгийг нь авна, боломжгүй айлын хүүхдийн хоолны мөнгийг улсаас хүүхдийн дансанд хийдэг. Хүүхдийн хоол сургууль болгон өгсөнөөр тогооч, бэлтгэгч, жолооч гээд ажлын байр нэмэгдэнэ, хүүхдүүд халуун шинэ хоол иднэ, гурил, мах, сүү гээд үндэсний үйлдвэр малчид, тариаланчидаа дэмжээд улсын эдийн засагт хэрэгтэй

Avatar

Иргэн 2023-10-13 103.143.41.2

Халамжид 700 тэрбум, хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд нийлээд 2.3 их наядыг жил бүр тараадаг. Гэтэл цэцэрлэг сургууль байхгүй 3 ээлжээр хичээллэдэг, хүүхдүүд өдөрт 1500 төгрөгний хоолтой, дунд, ахлах ангийн хүүхдүүд бүр хоолгүй өлсөөд л явж байна. Хүүхдийн 100000 ыг эцэг эх нь зарцуулна, архи тахиа авна уу, чихэр чипсээ авна уу талх, махаа авна уу төр оролцохгүй. Эцэг эхээс хүүхдийн хоолны мөнгө авдаггүй, төр халамжаа тараахаас хэтрэхгүй. ЭНЭ ЗӨВ ҮҮ, хүүхдүүдээ эрүүл, өлсгөлөн биш байлгамаар байна

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.160.63

Эрүүл биш төр иргэдээ ядуу байлгахыг боддог. Ядуу хүмүүс харанхуй байдаг.Харанхуй массыг яаж ч мунхруулж дураар залуурдах боломжтой байдаг. Сөрөг хүчин юмуу, шүүмжлэгч, эрүүл сэтгэгчдийг улайм цайм гүжирдэн хэвлэлээр олон дахин давтахад л тэр нь массын тархинд эцсийн үнэн болж тусаад тэр чигээрээ сорвижоод эдгэчихдэг! 1992 оноос хойшх Монголын бүх Засгийн газрууд ийм л бодлого явуулж ирсэн!

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Бүх бурууг төр рүү чихнэ нь хоосон улс төржилт. АН зэрэг барууны чиг хандлагатай намуудын уяаны гөлөгнүүдийн хуцалт. Сайхан амьдрая гэж хүсч байгаа бол хүн бүр үүнийхээ төлөө зүтгэ.Санаачлага гарга. Хөдөлмөрлө.Бусдыг шүүмжлээд өөрсдөө гэртээ архи ханхлуулаад алцайгаад хэвтэж байдгаа боль. Улс орон ямар байх нь түүний иргэдээс л хамаарна.Манайх мэт буурай орнууд, хөгжлөөр хоцорч байсан орнуудын хөгжил нь хурдаслаа. Бүр барууныг гүйцэж түрүүллээ.Орос Хятадуудаас бид дэндүү хоцорч байна.

Avatar

Иргэн 2023-10-13 59.153.112.117

Намууд ийм болгосон.Олон жил ядуурлаас гарна гэсэн эсрэгээрээ.Түгжрэлд бас дарга нар 100% буруутай.Тэд сургууль,цэцэрлэг барих газруудыг зарсан. Одоо нэг ч том зогсоол байхгүй шүү дээ.

Avatar

Мөөжий 2023-10-13 202.131.230.18

Үр дагаврыг ярихаас илүүтэйгээр учир шалтгааныг нь тайлбарласан нь таалагдлаа. Бид улстөрчдийг зүхэхээсээ илүүтэйгээр өөрсдөө боловсорч, хөгжиж, мэдлэг мэдээлэлтэй болохгүй бол Оргил-Эрдэнийн үзэл бодлыг ойлгохгүй харанхуй нүхэндээ тэвчсээр ялзарсаар байх болно.

Avatar

Бадарч тахар 2023-10-13 103.57.93.19

Асууж байгаа нөхөр нь илүү мэдлэгтэй юм биш үү !

Avatar

ИРГЭН 2023-10-13 66.181.167.254

ХЭДХЭН ХҮНЭЭР АЖИЛ ХИЙЛГЭЭД БАЙЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛЫН ТӨР ХАМГИЙ НОВШИЙН ТӨР, УЛС ТӨРЧИД НЬ АВИЛГАЧИД, ЛУЙВАРЧИД.

Avatar

Нэргүй 2023-10-13 203.98.76.4

Монголд ЭМЭГТЭЙ-чүүд нь Нийгмийн Салбарт ажиллаад, харин ЭРЭГТЭЙ-чүүд нь Бүх Хүнд Аж Үйлдвэрийн салбарт болон Улс Төр, Эдийн Засгийн Салбарт Ажилладаг болсон цагт Улс Орны Аж Амьдралд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна. ҮҮний тулд ЭРЧҮҮД нь Мэдлэг Боловрсолдоо анхаарч бас Булчин Шөрмөстэй, Ур Чадвартай Байх Шаардлагатай байна. Хөгжсөн Хятад, Япон, Солонгос-д ЭРЧҮҮД нь л Эдийн Засгийн Өсөлтийг Авч ирсэн байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.188.70

ugaasaa l tegej baigaa bizdee. turiin baiguullagaar duuren budmal avgai nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж