Х.Нямбаатарын ЗОВЛОН өнөөдрөөс ЭХЛЭВ!

Х.Нямбаатарын ЗОВЛОН өнөөдрөөс ЭХЛЭВ!

Х.Нямбаатарын ЗОВЛОН өнөөдрөөс ЭХЛЭВ!

Анх, хотын даргаар томилогдож очихдоо  “Миний туршлага, хувь хүний ёс суртахуун зэргийг харгалзан үзсэн байх” гэж хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байснаасаа яг гурван жилийнхээ ой дээр авлигын хэрэгт нэр холбогдож, “Хотын даргын ажлыг авснаас хойш олон амаргүй, хүнд үетэй нүүр тулж байна. Хот гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн, аль нэг намын, нэг хүний удирдлагаар явдаг зүйл огтоос биш. Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм билээ шүү. Яам тамгын газар, УИХ-ын түвшнээс шал өөр олон хүний эрх ашигт нийцэх зовлонтой, хүнд ажил юм билээ” гэсээр албан тушаалаасаа огцорсон Д.Сумъяабазарын зовлон  дуусч, Х.Нямбаатарынх эхлэж байна, яг өнөөдрөөс.  Үндсэндээ, хаалт, нээлтгүйгээр хэлсэн экс мэрийн үг үнэний ихээхэн хувьтай, нийслэлийг аль нэг яамтай харьцуулахын аргагүй том айл. Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, тэрхүү тал хувийнх нь бараг тал хувь нь гэр хороололд амьдардаг Улаанбаатарт толгой гашилгах асуудал аймшигтай их.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвхөн хуулийн салбарын асуудал хамаатай бол хотын даргад  Улаанбаатарын утаа угаар, түгжрэл, нийтийн тээвэр, нийслэлийн байгаль орчин, хог хаягдал, хороо хорины хэрүүл, үнэр танар, үер ус гээд бүх зүйл наалдаж очно. Хамгийн гол нь энэ бүхнийг шийдэж чадахгүй аваас тооноор орж ирсэн Х.Нямбаатар “чацга царайлаад” хаалгаар хөөгдөж мэднэ. Түүний хийсэн бүхнийг Э.Бат-Үүлтэй үргэлж жиших, харьцуулах 1.7 сая орчим иргэн хүлээж, анхааралтайгаар ажиглаж суугаа.

1.

Хүйтний эрч наашлах цагаар давхар дээлээ тайлж, дан дээл нөмөрсөн Х.Нямбаатар эхлээд энэ өвлийг хэл ам багатай давахгүй бол хавар тэгээд шууд сонгуультай золгоно.

Томилгооны дараа түүний хэлсэн шиг “Нийслэлийн иргэд зундаа үер, усны гамшиг, хөрс, дуу чимээний бохирдол, өвөлдөө агаарын бохирдол, халтиргаа, гулгаатай нүүр тулж, эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирч байна. Түүнчлэн хот төлөвлөлтийн алдаа, авлигын үр дагавараас шалтгаалж цэцэрлэг, ногоон байгууламжийн дутагдалтай, тоос шороотой орчинд амьдарч, зарим орон сууцны хотхон, хороолол нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, галын машин орох зайгүй орчны төлөвлөлттэй, бие биенээ халхлан байгалийн нарны гэрэл тусдаггүй, “нүүр нүүрээ тулсан мэт” орон сууц, хотхонууд баригдаж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх төдийгүй өмчлөх эрх хөндөгдөж, олон жилийн хөдөлмөрөөрөө төлөн байж олж авсан хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулж буйг таслан зогсоох цаг болсон” нь үнэн. Гэвч, үе, үеийн засаг дарга нар ингэж ярьж ирсэн, эцэстээ хүрээний бузрыг дэлгэвэл далай цаашаа болчхоод байгаа.

Улаанбаатарт өнөөдөр 1.7 сая хүн, 431 мянган өрх амьдарч байгаа гэвэл улс доторх улсыг Х.Нямбаатар удирдана гэсэн үг.  Тэдгээр 431 мянган өрхийн 22.3 хувь нь эмзэг бүлгийнхэн гэвэл нийслэлийг ядуурлаас бууруулах үүрэг ч Х.Нямбаатарт ногдож байна.

Тэрхүү 74585 өрхийн нэг хүнийг мэргэжилтэй, хөдөлмөр эрхлэлтээр байнгын орлоготой болгоход 135 мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг хангах боломжтой гэж тооцжээ. Гэхдээ гоё ярих, худлаа амлах амархан. Гагцхүү ядуурлаас яаж бууруулах вэ гэсэн бодлого Х.Нямбаатарт ямартай ч одоо алга. “Давс мэт шорвог шийдвэр”-ийг гаргана гэдэг ганцхан үгтэй очиж байна.

2.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байна. Манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 54 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 102 хувиар, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 80 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын автомашины импорт энэ чигээрээ хурдацтай нэмэгдсээр байвал зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/ц, 2030 он гэхэд 5 км/ц болж буурах аж. Улмаар 2040 он гэхэд автозамын урсгал хэт түгжрэлд зогсох төлөвтэйг тооцоолжээ.[1] Энэ байдлаараа явбал тэг зогсолтод хугацаа наашлах гарцаагүй”…  Х.Нямбаатарын хэлсэн энэ үгтэй санал нэг. Гэхдээ түгжрэлийг бууруулах нэрээр төсвийн мөнгөөр хулгай, луйвар хийх юм бол ажил хийлгүй амаа ангайгаад сууж байсан нь дээр. Ногоон автобусны луйвар нийслэлд авлига, хулгай хэрхэн цэцэглэсний зөвхөн зах зух нь. Ер нь түгжрэл, халтиргаа, гулгаа, үер ус, утаа угаараар  үе, үеийн хотын дарга нарын халаас зузаарсан.

Жишээ нь, С.Амарсайханы хотын дарга байхдаа авсан булшны чулуунууд байна. Нэмээд нэг бүр нь 125 саяын ногоон тоос сорогч,  гурван тэрбумын гоожуур гээд цааш нь ухаад үзвэл хүрээний бузрыг дэлгэвэл далай цаашаа байх биз.

Өөрийнхөө биш намынхаа хүслээр “фронт”-од илгээгдсэн Х.Нямбаатарт зөвлөхөд “сэтгэл байгаад ч сэрээгээр газар хагалах” ямар ч боломжгүй. Зүгээр л зүйр үг шүү дээ.  Хотыг удирдахад  бас чиг тодорхой хэмжээний чадвар, мэдлэг,  мэргэшил чухал болохыг Д.Сумъяабазараас харлаа, үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-13 213.87.137.207

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-13 103.10.21.9

ажилаа шударга сэтгэл гаргаж хийгээрээдээ сумка шиг элийрээд байвал орны хүмүүс нь ман намд байгаа л байлгүй дээ .нэг тэрэгний дугуйнууд даа

Avatar

Нэргүй 2023-10-13 103.10.21.9

монгол улсад чинь эх орон ард түмэнээ гэсэн сэтгэл зүрэхдээ хүн байна уу .өдөрөөс өдөрт барааны үнэ чимээгүй өсөөд л байдаг авдаг цалин өнөөл хэвэндээ. яаж амьдар гээд байгаа аймгийн хүмүүс вэ ?

Avatar

Равдан 2023-10-13 202.126.88.213

Суика Нянбактер аль нь ч адилхан. Ажилхийх гэж биш. цуслах л гэж Оюулзгана хамаатнаа томиллоо доо. Хохь нээ. Та бидний сонголт

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Хотын даргын ажил үнэхээр халширмаар хүнд ажил. Үүний үндсэн шалтгааныг АН мэт барууны чиг хандлагатай сөрөг хүчин буй болгодог. Тайван ажиллах боломжгүй болгох хүртэл өдөж гүтгэж доромжилж жадалж зовоодог. Нэр төрийг нь унагаж байж улс төрийн хонжоо эрэлхийлдэг.Хотын даргын суудлыг булааж,эрх тушаалыг нь ашиглан, хуучин шигээ дураараа авирлаж мөнгө хөрөнгийг нь идэж уухыг санаархдаг. Гэвч тэдний хүсэл хэрэгжих боломжгүй. Хэнийг энэ албанд сонгох нь улс оронд хэрэгтэйг иргэд мэддэг болсон

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.36

Эхлээд Сумьяабазар одоо энэ Нямбаатар нарыг сонгуульд оролцох эрхийг хас иргэд ч дахиж битгий сонгоорой

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.68

Баруунд урвагч гөлөгнүүдийн толгой өндийж байна.Сонгууль ойртсоны шинж. Төрийн эрхийн төлөө санаа нь сэргэжээ. Гэвч хонио чоноор хариулуулахгүй болохгүйг иргэд мэдэх болсон.

Avatar

Зочин 2023-10-13 202.126.89.36

УИХн гишүүдийг сонгосон иргэд нь мэддэггүй юмуу ингээд дураараа иргэдийг төлөөлнө гэж сонгогдчихоод иргэдээсээ асуухгүй дуртай албан тушаалруугаа яваад бх юмуу ийм балиар юмаа зогсоо та нар төлөөлөөд ажлаа хийж чадахгүй юм бол яхх гэж УИХ сонгогдсын заваарсан юмнууд

Avatar

Ха ха 2023-10-13 59.153.87.56

огцор, оцгор

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.189.84

Ногоон автобусны дуулианыг дарахаар ногоон хантаазтай нөхөр томилогдов

Avatar

Нэргүй 2023-10-13 80.83.235.3

Улаанбаатар гэж Энэ дэлхийн хамгийн том Сум. Нэн ядуучууд энэ суманд амь зогоодог юм. Оршин суугчдын 99.99% нь ном худалдан авч уншдаггүй хонгийн бор хоолны төлөө өдөр хонгийг өнгөрөөж байгаа оркууд байдаг УБ гэдэг сум.

Avatar

Болд 2023-10-13 124.158.64.229

Ядахдаа зөв бичиж сур

Avatar

Нэргүй 2023-10-13 66.181.190.183

Аж ахуйн ажлын туршлага байхгүй ,мэдлэг мэргэжил маруухан энэ амьтан жинхэнэ гөлөг болно доо. Яана даа.

Avatar

ХУУЛЬЧ 2023-10-13 202.9.46.105

МОНГОЛ УЛСЫН ДОТОРХИ ЖИЖИГ УЛС – НИЙЭЛЭЛ УЛААНБААТАР ХОТОО ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАС ЖУРАМТАЙ ,, ТОГЛООМЫН ДҮРЭМ ,,ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЖ .,ОРШИН ,СУУГЧ ИРГЭДИЙН СУУРЬ ЭРХ,,, ХАНГАЖ ,,,,,,ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ТӨР,, ХУВИЙН ХЭВШИИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗОХИЦОЛ ТЭНЦВЭРИЙГ ХАГАЖ ,,,ЗАСАГ ЗАХИРГАА,,, ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАЗАРЧИМААР УДИРДАЖ ,ХӨГЖҮҮЛЖ ЧАДВАЛ ЭНЭ ХҮН ЖИЖИГ ХОТ УЛСЫН ЕӨНХИЙ САЙД БОЛЖ ЧАДАНА ДАА .,,,,ТЭГЭЭД Ч ЦААШЛААД НЭГДМЭЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАМ НЭЭГДЭНЭ .,,,,,

Avatar

Бадарч тахар 2023-10-13 103.57.93.19

Улаанбаатрыг даргална гэдэг чинь Монгол улсын талыг нь даргална гэсэн үг ! Нэгэнт Хүүк ёрөнхийлөгчийн суудлаа өөрт нь өгөхгүй ! Данх ёрөнхий сайдын суудлаа ч өгөхгүй нөхцөлд 3 дахь том ашигтай суудал дээр очилгүй яахав ! юун гишүүн мишүүн сайд майд ! Хот даргатай даргагүй өөрөө хөгждөг юм харин хөгжилыг саатуулах шийдвэр гаргаж болохгүй шүү Нямбаатраа !

Avatar

Нэргүй 2023-10-13 103.157.184.42

“сэтгэл байгаад ч сэрээгээр газар хагалах” ямар ч боломжгүй. Зүгээр л зүйр үг шүү дээ. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГУАЙ ӨӨРӨӨ ЮУ БИЧЭЭД БАЙНА АА???

Avatar

Ch 2023-10-13 103.140.10.196

barahgui chadahgui yum ruugaa yugaa hiij zutgedeg BN

Avatar

Улаанбаатар бол VERY BIG СУМ 2023-10-13 203.98.76.4

Улаанбаатар гэх АВАРГА ТОМ СУМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж