“Нионшель” компанийн 4847 тахиаг устгана

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

“Нионшель” компанийн 4847 тахиаг устгана

“Нионшель” компанийн шувууны аж ахуйн  4847 тахианаас  шувууны “Ньюкасль” өвчин илэрч, 8 тахиа үхсэн бөгөөд Мал эмнэлэг үржлийн газрын лабораторид хоёр удаагийн давтан шинжилгээ хийснээр шувууны “Ньюкасль” өвчин болох нь батлагдсан байна.  Тиймээс Хан-уул дүүргийн Онцгой комисс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.  Мөн ойр орчмын  аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн юм.
Улсын Онцгой комисс хуралдаж,  эхний ээлжинд өвчний халдвар илэрсэн  “Нионшель” компанийн 4847 тахиаг устгалд оруулж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг  шалгаж дүгнэлт гаргахаар болжээ. Шалгалтын явцад  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас чанарын баталгаажуулалт хийж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэг өгчээ. Мөн шаардагдах хөрөнгийн асуудлыг судлан үзэж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж