Хятадын батлан хамгаалахын форумд АНУ оролцоно

Хуучирсан мэдээ: 2023.10.13-нд нийтлэгдсэн

Хятадын батлан хамгаалахын форумд АНУ оролцоно

Хятадын батлан хамгаалахын форумд АНУ оролцоно

Энэ аравдугаар сарын сүүлчээр болох Хятадын аюулгүй байдлын дээд хэмжээний форумд оролцох урилгыг АНУ хүлээн авсан нь хоёр улсын армийн харилцаа улам бүр зөөлөрч байгаагийн илрэл боллоо. Стратегийн гол өрсөлдөгч Хятад улстай арми хоорондын харилцаа холбоогоо сэргээхийг Вашингтон хүсэж байгаа юм. Тэгвэл  аравдугаар сарын 29-31-нд болох Шяншань форумд АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остиныг урьсан байна.

Гэхдээ АНУ-ын талаас уг форумд Ллойд Остиныг явуулахгүй гэв. Энэ нь Сингапурт жил бүр зохион байгуулдаг Шангри-Ла яриа хэлэлцээ өнгөрсөн тавдугаар сард болох үеэр Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу албан ёсны уулзалт хийхээс татгалзсаны хариу арга хэмжээ аж.

Пентагоноос Хятадын урилгад АНУ-ын талаас хэн оролцохыг хэлээгүй бөгөөд Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ Пентагон "Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчидтэй Шяншаний форумд нээлттэй, найдвартай харилцаа холбоо, хямралын харилцааны сувгийг хангах асуудлаар харилцах боломжийг сайшааж байна. БНХАУ-аас Пентагоны удирдлагуудыг  өнгөрсөн наймдугаар сард  Бээжингийн Шяншань форумд оролцохыг урьсан бөгөөд урилгад хариу өгч, тус яам өмнөх үеийнхтэй ижил түвшинд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэжээ.

Сүүлд 2019 онд форумыг  зохион байгуулахад тухайн үеийн Хятадын асуудал хариуцсан АНУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Чад Сбрагиа оролцсон нь АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болжээ. Үүнээс өмнө АНУ-аас ихэвчлэн Элчин сайдын яамны цэргийн атташе нарыг оролцуулдаг байв.

Үүний зэрэгцээ энэ урилга нь  АНУ-тай ихэнх харилцаагаа тасалсны дараа Хятад улс цэргийн харилцаагаа сэргээхэд алгуурлаж байна гэсэн  шүүмжлэлийг дарах зорилготой байж болно гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж