“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шүүхэд шилжжээ

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шүүхэд шилжжээ

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шүүхэд шилжжээ

НЭМЭЛТ:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авчээ.


Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.

УИХ-ын гишүүн асан  Д.Эрдэнэбат 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийхдээ "Өнгөрсөн долоо хоногт томилолттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байсныг нь  би харсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн хуралдааных. Тухайн үед Аж үйлдвэр яамыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай бичиг нь байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн захирлын бичгийг монгол хэл дээр орчуулалгүй нийтэд тараасан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт тодорхой бий. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа шүү гэдэг өгүүлбэр захидалд бичсэн. Энэ 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн" гэдгий хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Усанболор 2023-10-12 103.212.117.88

Улс авсан нэрээр МАН-г санхүүжүүлдэг болсон доо

Avatar

Зочин 2023-10-12 66.181.176.213

Үнэн дээ МАНыг л санхүүжүүлж байна даа. Уул нь Та нар оруулаад иржээ.Баярлалаа .Бид давуу эрхээр улсдаа авнаа.Төрийн мөнгө оролцсон бол суутал хийнээ .Бусад мөнгийг чинь төлье гээд авчихаж чаддаггүй Мангарууд юм.Харин огт мөнгө өгөхгүй гээр авчих санаатай . Бүр шоронд хийж байгаад хүчээр авчих санаатай даг.

Avatar

Иргэн би 2023-10-12 202.21.110.212

Монголдоо авсныг буруутгаагүй. Төрд аваагүйг л буруутгаж байгаа. Хэлэлцээчгүй. 12 хоног гэдгийг ч урдчилж зохион байгуулж захиалж бичүүлсэн нь мэдээж. тэхээр бүлэг хувалдаан мөөн.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.191.45

Ямар ч байсан Засгийн газар нь Улсын Их Хуралдаа мэдэгдэж зохих зөвшөөрөл, тогтоол шийдвэр гаргуулах ёстой байсан!!!

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.183.49

Тэр үед чинь УИХ -ын гишүүд тарчихсан, сонгуулийн санал хураахад 48 цаг л дутуу байсан юм. Оросууд зориуд ийм үйлдэл хийж Монголын улс төрийг тогтворгүйжүүлжж тоглоом тохуу хийсэн юмаа !!!

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.58

Элий балай юм хуцаад байгаарай

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.181.216

Esvel avaxgui tegeed xayachixgui yasan yum. Odoo ingej shuux ene ter gexgui sh dee. Tur ni avch chadax ygyig ni xaraxgui yasan yum. Chadaxgui bol luivarchid ni xyatad, Kazakhstand ugch dundaas ni luivar xiix baisan biz. Odoo bol erdenetiin xuvitsaag irgededee ugch ezemshuulsen deer.

Avatar

zochin 2023-10-12 202.126.88.109

Uutan nudet manjuudiin ylger domog orshibaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.161.108

Энэ бол засаг төр банк оролцсон луйварын бүлэглэлиин хиисэн ажил Тиимдээ ч одоо хүртэл шиидэгдэхгүй 6жил болж байна Шүүхиинхэн энэ бүлэглэлииг хамгаалсаар өдии хүрсэн

Avatar

ylcuin 2023-10-12 216.38.195.74

elfc;

Avatar

Зочин 2023-10-12 59.153.115.70

хулгайч луйварчидыг илрүүлж чадахгүй бол цэргийн диктатур тогтоосон нь дээр

Avatar

СОНГОГЧ 2023-10-12 202.9.47.25

Монголын шүүх энэ хэргийг шийдвэрлэж чадахгүй, хүсэхгүй, тэд барьцаанд байгаа…юу ч хүлээх хэрэггүй. Энэ хэрэг хэдэн жил яригдав???

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

80955877S TANILTSN

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

S AWN80955887 SEKSDI

Avatar

Сонгуулиас өмнө одоо амжихгүй, 2023-10-12 202.179.21.254

Сонгуулиас өмнө 1 л шүүхээр орох байх. Сонгуулиар будаа болно доо. МАН гарахгүй. ХҮН гарвал үргэлжлүүлэх эсэх ?

Avatar

zochin 2023-10-12 202.126.90.96

Uutan nudet manjuudiin ylger domog orshiibaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.168.8

ЧАДАЛГҮЙ ЯАДАГ ЮМ, ХХБ НЬ МОНГОЛЫН ТӨРӨӨС БАЯН ГЭЭД ХУЦААД БАЙГАА н**ш БАЙШДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-12 172.59.188.212

dorligjob elbwg nar tonuil deetemchid edniig barij shalga munguu ugaadag buleglel bi zarim ni ih hurald ba

Avatar

зочин 2023-10-12 103.140.10.208

Монголдоо хувийн хэвшилд авч өгсөн нь зөв болно доо. Эцсийн дүндээ

Avatar

Нэргүй 2023-10-12 202.179.21.254

Угаасаа Засгийн газар авах ёстой. угаасаа Монголын эзэмшилд ирэх байсан зүйл. Дээрэмчид хууль бусаар авсан.

Avatar

Зочин 2023-10-12 202.9.40.209

Луйварчдын гарт 49 хувь хэвээр байсан бол гээд бодохоос л ?????????

Avatar

Tsts 2023-10-12 104.28.100.79

Mongold 49 umnu ni avahgui 50-60-70-80 jil bolj bgaa biz de, hen negen huviin hevshil um hiiheer huraahaas uuur um baihgui

Avatar

Нэргүй 2023-10-12 202.131.244.66

тэр үед 49 хувийг монголдоо аваагүй бол манайх дайныг санхүүжүүлэгч улс болоод олон улсын хоригт орох байж шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.179.21.254

Больж үз !

Avatar

Нэргүй 2023-10-12 202.179.21.254

Би лав МАН-ыг сонгохгүй. 8 жил болж байхад ганц хэрэг шийдэж чадахгүй. Ганц зам барьж чадахгүй. Тэгэхэд улс орон зөв удирдлагаа тавьж чадвал ердөө 10 жилийн дотор голдрилдоо ордог. Тэгээд ч миний ашиг сонирхлыг өөр юмаар сөрөг нөлөөлдөг тул сонгохгүй.

Avatar

ZOCHIN 2023-10-12 101.189.22.137

MONGOL ULSIIN ERUNHIILUGCH ASAN ELBEGDORJ IIN HELSEN UG BDAGDAA…ARD TUMEN BOL UHER SUREG YM ..MALNUUD OLON YM BITGII YRIJ BAI…TAIVAN AMGALAN UHLEE HULEEGEED ELBEG BA TUUNII HAMSAATNUUDIIN AMRUU URAGSHAA…….

Avatar

togoo 2023-10-12 45.117.35.27

hoich ue mini teneg bidniigee orshoogoorei gej guiy. Orosiin holboonii ulsiin 49 huviin omchloliig 12 honogt bagtaan mongoldoo awsan ner buhii humuusiin aldar gawyiag sainaar dursaj ywahiig ta naraasaa l husie. JICH -ene 49 huwi bol nyamdorjiin heleed baigaa shig erdenetiin omch bish, orosiin omch baisan shuu. tor omchtei baij boldoggui eumaaa, erdenes 5 tolgoigoo haral daa, hulgailah gej, tonoh gej tord awsan shuu

Avatar

batdorj 2023-10-12 66.181.180.30

tur abch chadahgui baihad hubiin hebshil mungu bosgood 49/hubiig absan shuu dee.ene shiidber mongold ashigtai bolson.odoo butgii helmegduulelt yabuul.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.168

АН-ын хэдхэн хүн сахал Эрдэнэбилэгтэй нийлж байгаад Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувийг авах гэж байсан нь түүхэн үнэн. Үүнийг нь таслан зогсоосон гавьяатай хүмүүс бол Батзандан, Л.Болд, Х.Баттулга, Оюун-Эрдэнэ, Нямдорж, З.Энхболд нар юм. Элбэгдорж яаж уурлаж байсан нь одоо нүдэнд харагдах шиг болж байна. Харин Эрдэнэбат нь тухайн үед сайд байсан шиг санаж байна. Харин тэр үед АН-ын засгийн газарт яагаад Оюун-Эрдэнэ ажиллаж байдаг билээ. Худлаа бичсэн байна даа

Avatar

Иргэн 2023-10-12 202.21.121.236

Хаха хэн авсан яадаг юм ер нь Монголдоо л орж ирж байвал.. Эрдэнэбилэг аваагүй байсан бол дайн санхүүжүүлээд ОроZдоо баж л байгаа шдээ. Түүхэнд энэ үйлдвэрийг хэн Монголд авчихсан нь үлдэх болохоос … төрийн албаны хулгайчдад дээрэмдэж өгсөн бэртэгчингүүд үлддэггүй юм.

Avatar

123 2023-10-12 45.117.35.27

bayrlalaa

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

"Тэнэгийн дотор амгалан", "Мэддэггүй атал мэддэггүйгээ мэддэггүйг илжиг хэмээнэ" !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж