“Онон хатан ээжий” номын нээлт боллоо

“Онон хатан ээжий” номын нээлт боллоо

“Онон хатан ээжий” номын нээлт боллоо

"Нямбуугийн Нямдорж гуай анхнаасаа хүчирхэг яруу найрагч байж. Хүчирхэг хэвээр дууссан. Энэ бол жиг сэтгэлгээний илрэл. Хүмүүст зориулсан шүлгүүд Н.Нямдорж гуайд олон байна. Энэ нь түүний яруу найргийн нэг чиг хандлага ч гэж болно. Хүмүүст зориулсан тэдгээр шүлгийн гол шинж чанар нь эрх чөлөөг хүсэмжилсэн үзэл санаа" хэмээн судлаач, яруу найрагч Я.Баяраа "Нямбуугийн Нямдоржийн яруу найргийн эрх чөлөөний үзэл санаа" илтгэлийн эхэнд онцлов. Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болон “Онон хатан ээжий” номын нээлт өнөөдөр /2023.10.12/ МУИС-ийн номын санд боллоо.

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ой өнөөдөр тохиож байна.

"1960-аад оны Монголын яруу найргийн шинэчлэл ба Нямбуугийн Нямдорж” сэдвийн дор болох уг эрдэм шинжилгээний бага хуралд СГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж, МУБИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор Г.Батсуурь, доктор Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд, МУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, доктор Б.Мөнхбаяр, утга зохиол судлаач, доктор /Ph.D/ Г.Бямбажав, СУИС-ийн багш, утга зохиол судлаач,яруу найрагч, зохиолч Ч.Баяраа, СИТИ дээд сургуулийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Эдгээр эрдэмтэн судлаач Н.Нямдоржийн яруу найраг дахь эрх чөлөөний үзэл санаа, постхуманист сэтгэлгээ, түүний шүлгүүдийн хэлний онцлог, Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном нарын нөхөрлөл, уран бүтээлийн харилцан нөлөөлөл зэрэг сэдвээр илтгэл тавьж байна.

Мөн энэ үеэр Н.Нямдорж найрагчийн анхны бүтээлүүд болох “Үүлэн бор”, “Онон хатан ээжий” номыг 60 гаруй жилийн дараа нэгтгэн эмхэтгэж гаргасан “Онон хатан ээжий” номын нээлт, найрагчийн гарын үсэг дардас бүхий номын худалдаа болно. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон эдгээр ном хожим Төрийн соёрхлынх нь зарлигт дурдагдсан байдаг.

Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдорж Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газарт 1934 оны аравдугаар сарын 12-нд мэндэлжээ. Нэрт яруу найрагч Д.Сэнгээ, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нарын дараа 1957-1962 онд Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн байна. Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 13 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртжээ. Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Н.Нямдорж 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм. Тиймээс 1980-1990-ээд оны Монголын яруу найрагт ч түүний нөлөө асар их бий. Шинэ зууны яруу найрагт Н.Нямдоржийг шүтэн бишрэгчид бүхэл бүтэн урсгал, чиглэл болсон гэж хэлж болно. Их найрагчийн төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгосон бөгөөд сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд “Онон хатан ээжий” шүлгийнх нь шадыг сийлэн мөнхжүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж