Монголын иргэн Оросоос 2 сая рубль авч гарахыг завджээ

Монголын иргэн Оросоос 2 сая рубль авч гарахыг завджээ

Монголын иргэн Оросоос 2 сая рубль авч гарахыг завджээ

Монгол Улсын иргэн ОХУ руу  гаальд мэдүүлэлгүйгээр 2 сая гаруй рубль авч гарахыг завджээ. Бэлэн мөнгө гаргах зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан, бараг 1.5 сая рублийг нотлох баримт болгон хадгалах өрөөнд байрлуулсан байна. Буриадын гаалийн Хиагт Олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд Монгол иргэнээс гаальд мэдүүлээгүй хоёр сая гаруй рубль илрүүлсэн Улаан-Үд дэх Консулаас мэдээлэв. Энэ нь 21 мянган ам.доллартай рубль бөгөөд энэ хэмжээний валют авсан явсан эмэгтэй автомашинаар Орос руу гарч байжээ. Тэрбээр гаалийн хяналтад орохдоо мэдүүлэгт дурьдах бараа, валют, мөнгө байхгүй гэж мэдүүлсэн. Гэтэл гаалийн хяналт шалгалтын үеэр эмэгтэйн гар цүнхнээс зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэгдээгүй их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн байна. Улмаар тухайн иргэн “бэлэн мөнгөө бичгээр мэдүүлэх шаардлагатайг мэдээгүй” гэж тайлбарлажээ. Буриадын гаалийнхан тухайн иргэнд бэлэн мөнгө мэдүүлээгүй асуудлаар ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.4-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. ОХУ-ын хуулиар бэлэн мөнгө экспортлоход тогтоосон хэмжээнээс хэтэрсэн 1.5 орчим рублийг хураан авч, 10 мянган доллартай тэнцэх бэлэн рублийг эмэгтэйд буцаан өгчээ.

Д.Дорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэг 2023-10-12 59.153.112.139

Хятад 5000$, бусад улс орнууд 10000$ той тэнцэх мөнгийг мэдүүлэхгүй авч орж болдог түүнээс дээш бол заавал декларацид бичиж гаальд шалгуулж ордог ОУ ын гаалын дүрмэнд байгаа, ер нь ямарч тохиолдолд биедээ 20,0 мянгаас дээш евро, дол той гадны улсын хил гаалиар нэвтэрч болохгүй үүнийг л манай бүх хүмүүс анхаарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Монголын хилийн гарца дээр томоор бичиж наадуулдаа харуул гээд байгаа. 2023-10-12 202.179.21.254

Их хэмжээний мөнгө аль ч улсын хилээр мэдүүлэхгүй авч гарч болдоггүй гэдгийг хэл. Үнэндээ мөнгөгүй хүмүүс мэдэхгүй. Хилээр гарахдаа ядаж тэр сануулгыг харж байсан бол гэнэт Орост мөнгөтэй болоод орж ирэхдээ санаж мэдүүлнэ.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.57.93.87

оросууд угаасаа монгочуудад дээрэлхүү

Avatar

Нэргүй 2023-10-12 124.158.66.224

солонгос ч америк ч хятад ч их хэмжээний мөнгийг хураадаг ооркууд минь ээ?

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.147

Гадаадын ихэнх улсууд мөнгийг хураагаад дээр нь хуурч мэхэлсэн гэдэг заалтаар шийтгэж өндөр торгууль тавьдаг. Оросууд номхон бор хонь хамгийн зөөлөн шийтгэж худлаа амаараа харааж загнадаг учраас шийтгээгүй байна.

Avatar

ZOCHIN 2023-10-12 101.189.22.137

ER N BOL HAANA CH IJILHEN HUULI DUREMIIG N L BIELUUL. UGTAA BOL DELHII N ALI CH ULSAD 10 OOO DOLLOR BELNEER HUULIIN DAGUU MEDUULEED AVCH GARDAGSHDEE… MEDEEJ OROSUUD ULUN BUUS SHIG HUSAH N OILGOMJTOI.HARIN UURSDIINHUU BURUUG HUNLUU CHIHEH N L BIDNII BURUU….TENEG MONGOL ZANGAA BOLIH HEREGTEI…OROS CH HYTAD CH IJILHEN CHINII AH EGCH CHINI BISH…

Avatar

Анд 2023-10-12 3.145.173.80

Хайртай Оросууд чинь ийм л байнадаа

Avatar

зочин 2023-10-12 202.21.104.2

Тэдэнд хүний мөнгийг дээрэмдэх ямар эрх байгаа юм?? Оруулахгүй гэвэл эзэнд нь буцаагаал өгнө биз дээ?? Оросоос худалдан авалт хийгээд мөнгөө үлдээгээд гардаг ганзагын наймаачин л бн хөөрхий.. орос бол бүдүүлэг, увайгүй, рекэт улс!

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.147

Дэлхийн бусад улсуудын гаальтай харьцуулахад оросууд хамгийн зөөлөн энэрэнгүй байдаг юмдаа. Юм үз нүд тайл оркуудаа.

Avatar

Зочин 2023-10-12 66.181.161.146

Хөөе Доржоо юу ч ойлгосонгүй .авч гарах гэж бсн ,юмуу .орох гэж бсн юм ууу…

Avatar

Зочин 2023-10-12 66.181.161.211

Оросууд л ийм үйлдлээр Монголын валютын нөөцийг хомсолж байгаа.

Avatar

Нэргүй 2023-10-12 139.5.217.136

Өгөр оросууд зайлуул дээрэмчид дээ

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.89.244

Хууль журмыг бүү зөрчиж бай. Бидний л буруу байна.

Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.112.226

erguunuud gadnii ornii huuli durmiig bieluuleegui baij deeremdsen luivardlaa ch geh shig erguu orkoo gaihuulaad baihiin gaalid meduuleed garsan bol yu gej huraalgah ve

Avatar

Бадарч тахар 2023-10-12 103.57.93.19

11 мянган долларыг нь дээрэмдчихэж !

Avatar

Зочин 2023-10-12 202.9.46.205

ОХУ-аас авч гарахыг эсвэл ОХУ-руу гэнэ. Гарах гэсэн юм уу, орох гэсэн юм уу Дорж эргүү минь бичсэн юм аа нийтлэхээс өмнө нэг харчихаж байгаач…

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.168

Оросын гааль цагдаа бүгд өлөн царайлсан яаж ийж шалтаглаж байгаад мөнгө авахыг боддог луйварчид юм. 2 сая төгрөг бол их мөнгө бишээ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.39

Хиагтын гаалиас олигтой юм хүлээгээд хэрэггүй шүү. Сайн ч саар ч тохиолдолд юм үзээгүй өлөн зантай байцаагч нар нь ажиллаж өгнө.

Avatar

зочин 2023-10-12 66.181.166.196

Одоо оросоос юу авах гэж рубль авч явдаг байна аа, авах юм байдаг л юм байх даа

Avatar

Нэргүй 2023-10-12 202.131.225.197

Хувхай дээрэмчид. Оросоос хог болсон чанаргүй барааг нь зөөж амьдралаа залгуулдаг ганзагын наймаачин оросын гаальд дээрэмдүүлээд шатав аа, хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж