ХААН банк бяслагны үйлдвэрийг ногоон зээлээр санхүүжүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

ХААН банк бяслагны үйлдвэрийг ногоон зээлээр санхүүжүүллээ

ХААН банк бяслагны үйлдвэрийг ногоон зээлээр санхүүжүүллээ

Цахилгаан эрчим хүч бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Гар утсаа цэнэглэх, хөргөгч ажиллуулах, зурагт үзэх, хоол хийх гэхчилэн алхам тутамдаа бид цахилгаан хэрэглэж, тэр болгонд агаарт нүүрсхүчлийн хий ялгаруулж, агаарын бохирдолд нөлөөлдөг. Мөн гэр ахуйн цахилгаан бараанаас гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нүүрс хүчлийн хийн ялгаралд ихээр нөлөөлдгөөс гадна тухайн төхөөрөмжийн насжилтаас хамаарч эрчим хүч их зарцуулж, тэр хэрээр урсгал зардлынх нь дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл  ХААН Банк үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран эрчим хүчний хэмнэлт гаргах, нүүрс хүчлийн хийг бууруулах дэвшилтэт тоног төхөөрөмж, дулаан алдагдлыг бууруулах дулаалгын материал худалдан авахад нь зориулж аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгодог билээ.

99 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК-ийн охин компани болох “АПУ Дэйри” ХХК энэ жил бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монголдоо хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох бяслагны үйлдвэр ашиглалтад оруулаад буй. Энэхүү үйлдвэр нээгдсэнээр импортоор оруулж ирдэг байсан чеддар, гауда, эдам, моццарелла бяслагийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон юм. “АПУ Дэйри” ХХК-ийн хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлснээс гадна эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн барилгадаа дулаан алдагдлыг бууруулах барилгын материалуудыг ашигласнаараа онцлогтой.

Европын холбооны стандартыг бүрэн хангасан тус үйлдвэр нь Монгол Улсын бяслагны зах зээлийн 20 хувийг хангах хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмж ашигласнаар жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 177.3 тонноор буюу 30%-иар бууруулах тооцоо гаргажээ. ХААН Банкны ногоон зээлээр түүхий сүү хадгалах танк, бяслаг зүсэгч зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна шилэн фасад, хаалга, 150 мм чулуун хөвөн сэндвич хавтан, дулаан тусгаарлагч зэрэг барилгын дулаалгын материалуудыг авчээ.

Бизнес эрхлэгч та хэрэв агаар, орчны бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт тоног төхөөрөмж худалдан авч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг хүсвэл ХААН Банкны ногоон зээлээр авах бүрэн боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж