Тамхи монголчуудыг “татаж” байна

Тамхи монголчуудыг “татаж” байна

"Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг янжуур тамхины хайрцган дээрээс хардаг. Тэгсэн хэдий ч хүмүүс тамхийг өдөр бүр татсаар л байна. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдэг шиг тамхи бусдын эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлсээр байгааг олон улсын судалгааны үр дүнгээс харж болно. Тамхины гол аюул нь никотин гэхээсээ илүү шатаалтаар үүсч байгаа бохь буюу ТАР юм. Тамхины бохь нь хорт хавдар үүсгэгч. Бохь нь толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис байдаг аж. Улмаар зүрх судас, уушгины өвчний томоохон эх үүсвэр болдог бөгөөд тамхи татдаг хүн Covid-19 халдварын хүнд хэлбэрээр өвчилж буйг дэлхийн эрдэмтэд анхааруулсан.

Бидний эргэн тойронд татсан тамхины иш дүүрэн. Хотын гудамж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд энд тэндгүй тааралдана. Хогийн саванд “багтдаггүй” цор ганц хог гэж хэлж болно. Монголчуудын нүдэнд дасал болсон энэ хогноос хэзээ салах вэ?

Гаалийн ерөнхий газрын тамхины импортын мэдээгээр өнгөрсөн 2022 онд янжуур тамхины импорт огцом буюу 14.3 сая ам.доллараар нэмэгдэж, 74.4 сая ам.долларт хүрчээ. Янжуур тамхи 2022 онд 3,5 тэрбум ширхэг буюу 4700 гаруй тонн, 2023 оны наймдугаар сарын 10-ны байдлаар 2,2 тэрбум ширхэг буюу 3000 гаруй тонн   импортолсон байна. Харин электрон тамхи 2022 онд 90.3 тонн, 2023 оны наймдугаар сарын 10-ны байдлаар 71.8 тонн импортолжээ.

Тоон үзүүлэлтээс харахад, монголчуудын импортын тамхины хэрэглээ 10 жилийн дотор 1.8 дахин өссөн гэсэн үг.

Өнгөрсөн 2022 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1026 янжуур тамхи буюу 51 хайрцаг янжуур тамхи ногдож байгаа юм. Энэ бол том харанга.

Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, хуульд 2012, 2015 онуудад  томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаас гадна хэд хэдэн удаа засвар хийсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай гэж үзжээ. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн ам эзэлж буй. Тиймээс монголчуудын эрүүл мэндийг тамхинаас хамгаалах зорилгоор 2005 онд Тамхины хяналтын тухай хуулийг баталсан.

Уг хуулийг 2015 онд чангаруулж, хаа сайгүй тамхи татахыг хориглосон.

Ингэхдээ сургуулийн орчинд 500 метр дотор тамхи худалдаалах, борлуулахыг хориглож, тамхи татах цэг байгуулж, зөвхөн зөвшөөрөгдсөн тамхины цэгт тамхи татахыг хуульчилсан. Гэвч хуулийн хэрэгжилт одоо ч хангалтгүй байна. Харин энэхүү хуулийн заалт нь 500 метр дотор байгаа 3000 гаруй дэлгүүрүүд тамхийг нууж зардаг тогтолцоог буй болгосон. Хүн бүр үүнийг мэддэг ч мэдээгүй юм шиг хайхрахгүй байна. Иймээс Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэ ажлыг Эрүүл мэндийн яамнаас тэргүүлэн хийж байна.

Үүнээс гадна тамхины онцгой албан татварыг 2024 оноос эхлэн 2028 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийн хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулаад буй.

Монголд янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдгийн хоёр нь утаат тамхины зах зээлийн 85 хувийг дангаар эзэлж байна. Бүр тодруулбал,  “Алтангадас трейд” компани зах зээлийн 44 хувийг эзэлж, Өмнөд Солонгос улсаас, “Волтам” компани 41 хувийг эзэлж, Казахстан улсаас янжуур тамхи импортолдог бол үлдсэн 15 хувийг бусад 17 компани оруулж ирдэг байна.

Тамхи үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд татвараа төлөхөд бараг асуудал гаргадаггүй ч улс орноо хорт зуршилд уруу татаж, тамхичдын тоог улам ихээр нэмж байна. Монголчуудын дунд “Esse”, “LD”, “Mevius”, “Caster”, “Raison” нэртэй янжуур тамхи хамгийн эрэлт ихтэй байдаг аж.

Тамхины хууль баталсан ч нууцаар янжуур тамхийг ширхэглэн худалдсаар байгааг хүмүүс мэднэ. Нэг ширхэг тамхийг ТҮЦ болон бусад жижиг дэлгүүрт 200-350 төгрөгөөр зарж байгаа. Хямд үнэтэй янжуур тамхийг ерөнхий боловсролын сурагчид ч худалдаж авах боломжтой. Гэсэн хэдий ч хэрэглээг багасгах арга зам бол хориглох биш. Харин ч хууль бус худалдаа нөгөө талд цэцгэлж байдаг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Янжуур тамхины зах зээлийг хумих зорилгоор онцгой албан татварыг шат дараалалтайгаар нэмэгдүүлж, төвлөрсөн татвараас тодорхой хувийг тамхинаас гаргах төвүүд байгуулах ажилд зарцуулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах уршгийн талаар бодит мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээг нийтэд хүртээмжтэй болгох төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-12 66.181.178.89

Нэг л өдөр ойлгоно эрүүл эрхтэнгүй болсон үед л. Залуучууд одоо тамхи электрон тамхиа боль. Тамхины наймаачил хор оруулахаа зогсоо.

Avatar

Нэргүй 2023-10-12 43.242.243.124

er emgui tatnaaa ta nar tamhiig tataaad bga yum shig bga yum tsaguur ni hamag ed ertheng ni tataad nasnii suuleer duusgaj bga yum da tamhi arhi 2 bas arhind bur er emgui shiwsen bh yum yanaa da mongolchuud mini uhamsartai bval hereglehgui bj boldog bh da hunees shaltgalah ed bh da

Avatar

Нэргүй 2023-10-12 118.221.209.8

тэнэг хүмүүс л татдаг . монголд хор багатай тамхи юу гэж байхын . хятдын хуурамч хор л байгаа

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– np#; ?

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.85

Монголд бүр хамгийн хогууд нь орж ирдэг юм биш үү муухай үнэртэй бүр хог! Дээр нь оркууд нь хаа хамаагүй татна бүр бузрын

Avatar

Зочин 2023-10-12 202.21.104.2

"Сургуулийн орчинд 500 метр дотор тамхи худалдаалах, борлуулахыг хориглож, зөвхөн тамхины цэгт тамхи татахыг хуульчилсан. Энэ хуулийн заалт нь 500 метр дотор байгаа 3000 гаруй дэлгүүрүүд тамхийг нууж зардаг тогтолцоог буй болгосон."Юу үнэн энэ үнэн! Ингэж амьдралд хэрэгжихгүй хууль баталж баталгаагүй тамхины нийлүүлэлт, далд худалдааг дэмжиж байхаар онцгой татварыг нэмж, CU, GS25 гэх мэт стандарт баримталдаг сүлжээ дэлгүүрүүдээр худалдах! Баталгаатай, хяналттай болно. Бусад орнууд ч ингэдэг.

Avatar

Нэргүй 2023-10-12 77.248.52.248

Tamhi tatahad zuvshuurugdsun tseguudee hurtel tsuuluud ehelsen zarim uls.Irged ni ch huuli durmee hundelj sahihaas gadna eruul amidraliin hev maygiig iluutei hevshuuleh bolj, huuliin heregjilted hynalt tavidag baiguullaguud ch ajlaa tugs hiih ymdaa

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.168

Тамхи татадаг эмэгтэйг эр хүн та үнсэж чадах уу. Эрэгтэй хүн үнсэж байгаа юм шиг санагддаг уу

Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.112.226

sogtuu yed tamhinii yner hama baihgui ch dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж