ХҮН намынхан Х.Нямбаатараар хонжоо хийхийг оролдож байна

ХҮН намынхан Х.Нямбаатараар хонжоо хийхийг оролдож байна

ХҮН намынхан Х.Нямбаатараар хонжоо хийхийг оролдож байна

Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үг бий. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль дотоод, хэргийн сайдаас татгалзсан Х.Нямбаатар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших бодолгүй байгаа гэдгээ мэдэгдлээ. Түүнийг Улаанбаатар хотын Захирагчаар томилох асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх үеэр сөрөг хүчний төлөөлөгчид "Долоон сарын дараа дахин сонгууль болно. Энэ үеэр "Та нийслэлээ орхиод явах уу?”, “Хууль зөрчин томилогдож байгаа” зэргээр шүүмжилсэн. Х.Нямбаатар үүнд "Нийслэлийн ИТХ-аар нэрийг маань дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд бүрэн эрхийг хугацаагаа дуустал ажиллах чин хүсэлтэй байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтарч, хотын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана" гэж хариулсан.

Тэгвэл хууль зөрчин томилдогдож байгаа эсэхийн хувьд Х.Нямбаатар “шороотой бөх” биш гэдэг онцлогтой. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжих, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулийн дагуу дэвшүүлж буйг тайлбарласан. Засгийн газраас авлига, хулгайтай тэмцэж буй кампанит ажлынхаа хүрээнд түгжрэлийг бууруулах ажилд гарсан алдаа завхралыг шийдлүүлэхээр хотыг удирдах чиглэл өгсөн байдаг. Эргэн сануулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс 2019 онд хотын дарга Су.Батболдын оронд С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлэхэд мөн л нутгийн өөрөө удирдаж байгууллагын асуудал хөндөгдөж байсан. Гэхдээ одоогийн ХҮН намаас бус нийслэлийн АН-ын бүлгээс эсэргүүцэж байлаа. Санал хураах үед  С.Мөнхчулууныг заалнаас нэр дэвшүүлсэн. Эхний санал хураалтаар МАН-ын Удирдах зөвлөлийн санал унаж, С.Мөнхчулуун ялалт байгуулж байлаа. Тухайн үед сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан АН-ынхан тоглолт хийж, хоёр дахь санал хураалтын үед тэмдэгтэй саналын хуудас өгсөн байдаг. Тийнхүү хоёр намын бүлгийн хооронд тохироо явж, МАН-ын дарга нар хүчилснээр С.Амарсайхан гурав дахь санал хураалтаар ялсан “шороотой бөх”-өөр тодорч байлаа.

Х.Нямбаатар хувьд С.Амарсайхан шиг сул төлөөлөгч хийж байгаад хотын даргад нэр дэвшээгүй. Монголд УИХ, Засгийн газрын гишүүнээс давхар татгалзаж буй анхны тохиолдол болж байгаа юм. Тэрбээр Засгийн газрын авлигын эсрэг хийж байгаа “5Ш” ажиллагааг нийслэл дээр хэрэгжүүлнэ. Энэ утгаараа хотын өмнөх дарга нарын түгжрэлийг бууруулах төслөөс хулгайлсан мөнгө, “ногоон” автобусны худалдан авалтын булхайг ил болгоно гэдэг амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл, хотод олонх байгаа өөрийнхөө намын төлөөлөгчдийн ажиллах зориг гаргаад байгаа. Тэгвэл нийслэл дэх АН-ын бүлгийнхэн түүний томилгооноос нэрсээ татна гэдэг мэдээлэл байгаа бол ХҮН намынхан тохироо хийхээр оролдож буй.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.46.98

HUN Hmgiin 2 hudlaa shuu

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

амжилт хүсье 2023-10-12 139.5.216.248

Хүн намын нийслэлийн иргэдийн төлөөлөгч гишүүдэд амжилт хүсье. Миний тойрог байсан бол шууд ОК

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.180.141

АН-ын хэдэн залуу Бат-үүлийн шахалтаар л эсэргүүцэж байгаа Нямбаатар тэртээ тэргүй урдны хотын дарга нарын булхайг ухаж таараа тэнд Бат-үүлийн нилээд но байж таараа энэ хэнд ч ойлгомжтой Нямбаатараа ажлаа бодсон санаснаараа хий жингийн цуваа явдаг жингэр нохой хуцаад үлддэггэж үг бий

Avatar

irged 2023-10-12 66.181.183.152

Medej tsuhuh yumgui ee. yamartai ch tugjirliig arilgj chaahgui , dorivtoi buteen baigaalam ch hiij chadahgui ni unen yum. Chadah neg ajil ni ter urd umnuh ungursun balarsan ajliig bosgoj b**s uhnaa. Ehneesee unuudur dugs uhsa numhii amnaas ni oron suuts gehgui hashaandaa saihan amidruulah gej garlaa sh dee.Hodoonii oork hot tuluvlult geh A-ugui nunur Yadaj gerer horooliin gudamjuudiig tsegtseleed aimguudiin tuv shig emh tsegtstei duraisan tseh gudamjtai bolgochihvol bas bolno doo kkk

Avatar

Нэргүй 2023-10-12 202.55.188.37

голд байгаа нь нь нэг хямдхан зохиолын дуучин билүү халтуур шшдг

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.16

АН анх байгуулагдахдаа л хотын танхай зэрлэг хамгийн адгийн этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлж өргөжүүлсэн. Гадаадын үл бүтэх этгээдүүдийн дэмжлэг авч, сайхан үгээр иргэдийг хуурч,сөрөг хүчнээ элдвээр гүтгэж,нэр хүндийг нь унагаж,худал амлаж байж төрийн эрхэнд гарсан.Олонхоороо гайхуулж,хууль тогтоомжийг өөрт ашигтай баталж,дураар авирлан нийгмийн өмчийг идэж ууж цусалсан . Иймээс ч иргэдийн итгэлийг алдаж сүүлийн хэдэн сонгуульд ялагдсан.АН-ынхны луйврыг иргэд мартаагүй.Чононууд гэдгийг мэднэ.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.119.42

Яг үнэн

Avatar

Нэргүй 2023-10-12 202.55.188.37

голд байгаа нь нэг хямдхан зохиолын дуучин билүү халтуур шшдааг

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.107

ХҮН нам биш ээ , ХҮ нам . Энэ жулдрайнууд ХООЛОНЦОР үедээ байгаа , дээр нь удам дамжсан ХУЛГАЙН хоолны амтанд орчихсон байгаа – АРГАГҮЙ …

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.168

АН-ынхан ажил хийж байгаа хүмүүсийг дандаа муулж буруутгаж байх юмаа. ХҮН-ын 3 хүн зөв зүйтэй санал гаргасан байна. Болохгүй юм юу байна вэ. АН-ынхан хоорондоо хэрэлдээд эвлэрэхгүй болохоороо МАН-ынхан бид нарыг хагаралдуулаад байна гэж тэнэгтдэг.Бусдаас дандаа бурууг хайдаг муу зуршилтай

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.119.42

Харин тийм ээ. АН -г заримдаа ер нь монголын төлөө байгаа гэхэд эргэлздэг болсон. Монголд хийгдэж гайгүй болж байгаа юмыг олж хардаггүй. Олны сэтгэлд хүрч байхад өө хайгаад дэвслээд сууж байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.8

Шархүү гэгч нь ямар ч утгагүй гарчигтай, ямар ч утгагүй мэдээ бичих юм. Юу ч ойлгосонгүй. Юм асуухаар тохироо хийхээр оролдсон болчихдог болсон уу? Логиктой утга учиртай юм бичиж чадахгүй бол дуугай байж сураач.

Avatar

Нэргүй 2023-10-12 183.177.97.14

а**с нам НИТХ-д 10 аад хүн байдаг боловч энэ 3 хүнээс 7 дор ажиллаж байгаа юм даа.. Өөрсдөө юу ч хийхгүй байж бас хийж буй нэгнээ муулаастай.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.89.226

ХҮН намын 3 л бодитой юм ярьж байна.Ардын намын лалрууд бүгд цүнх баригч хоосон толгой, нэг төрийн өмчит юмны дарга болоод амаа үдүүлсэн бааснууд байна.Ардчилсан намын зарим нь зөв шүүмжилж байна.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.46.130

Уос төрд өөрсдөөс нь илүү байгаа ХҮНийг АНынхан доош нь хийх гээд ядчих юм. Өөрсдийгөө хар, ичмээр, өрөвдмөөр, жигшмээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж