Газын мөргөлдөөнд Иран оролцвол газрын тосны үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Газын мөргөлдөөнд Иран оролцвол газрын тосны үнэ өснө

Газын мөргөлдөөнд Иран оролцвол газрын тосны үнэ өснө

Газын зурвас дахь мөргөлдөөнд Иран оролцвол газрын тосны үнэ багагүй хэмжээгээр өснө гэж "Pioneer natural resources"-ийн гүйцэтгэх захирал Скотт Шеффьелд хэллээ.

Иран нь газрын тосны томоохон үйлдвэрлэгч бөгөөд Хамас бүлэглэлийн гол дэмжигч юм. Саудын Араб болон ОХУ нийлүүлэлтээ бууруулснаас болоод сүүлийн саруудад дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлт тогтворгүй байна. Хэрвээ Иран мөргөлдөөнд оролцох юм бол дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлт улам том аюулд орох нь дамжиггүй.

Брент маркийн түүхий нефтийн үнэ бага зэрэг буурч, Лхагва гаригийн байдлаар баррель нь 86.93 ам.доллар хүрсэн. Хари АНУ-ын "WTI" түүхий нефтийн үнэ 78 центээр бууж, 85.19 ам.доллар болжээ. Израиль болон Хамас бүлэглэл хоорондын мөргөлдөөн хурцдах вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор Даваа гаригт брент болон "WTI"-ийн үнэ 3.50 ам.доллар орчмоор унаад байсан.

Скотт Шеффьелдийн хэлснээр бүх зүйл ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас шалтгаалах аж.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж