АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Бусаны боомтод байрлажээ

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Бусаны боомтод байрлажээ

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Бусаны боомтод байрлажээ

АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг өнөөдөр Өмнөд Солонгост иржээ. Хойд Солонгос, ОХУ хоёр харилцаагаа бэхжүүлэхийг зорьж буй үед Вашингтон нь Пёньяны эсрэг хүчээ харуулахаар хичээж байна. 

"USS Ronald Reagan" хөлөг энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талт тэнгисийн сургуулилалтад оролцжээ. Ингээд Пүрэв гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Бусан боомтод ирсэн аж. 

Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөө ахиулж байгаатай холбогдуулан Солонгосын хойгт АНУ-ын стратегийн хөрөнгийн байнгын харагдах байдлыг нэмэгдүүлэх хоёр талын хэлэлцээр бий. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд "USS Ronald Reagan" хөлөг ирэх Даваа гаригт хүртэл Бусанд байрлана. АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг үүнээс өмнө гуравдугаар сард Бусанд ирсэн. 

АНУ-ын хүчирхэг зэвсэглэл БНСУ-д байрших нь аюулгүй байдлын томоохон заналхийлэл гэж Хойд Солонгос үздэг. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтын үеэр уг тээвэрлэгчийг байршуулсан нь бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөллөө гэж Пёньян мэдэгдж байв. Улмаар баллистик пуужингийн туршилт хийсэн удаатай.

Дашрамд дурдахад, Ким Жон Ун, Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр зурвас солилцжээ. Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа Владивостокийн айлчлалын үеэр Путинтэй илэн далангүй санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-12 202.9.46.158

америкийн данхар овортой тавцан хевегч хог юм 1 пуужингийн цохилтонд л будаа болж живнэ

Avatar

Нэргүй 2023-10-12 37.170.110.136

Чи х****а иваны бөгсний үс

Avatar

Нэргүй 2023-10-12 172.81.131.139

ганц пуужин л наад хөвдөг буудлыг чинь живүүлчихнэ, ядах юм байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж